Харууссан ээжийн захих үг: "Хүүхдээ өөр хүнд хэзээ ч бүү үнсүүл!"

Хуучин цагт халуурахад нэг хоног амраагаад л болчихдог байсан бол одоо эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү сонор сэрэмжтэй ханддаг болжээ. Гэвч эмчийн алдаатай дүгнэлтээс болон хүүхдийн амь эрсдэх явдлууд ч мөн цөөнгүй тохиолдоно. 10 настай жаахан охин Бриони Калифорнийн Аделайдэд амьдардаг байсан бөгөөд хоол унд амсахгүй болтлоо халуурч, бие нь муудахад түүний ээж Брижет охиноо эмнэлэгт үзүүлэхээр шийджээ.

Харууссан ээжийн захих үг: "Хүүхдээ өөр хүнд хэзээ ч бүү үнсүүл!"
БЭЛЭГ БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Эмнэлэгт ирэхэд эмч нар амны хөндий нь маш ихээр идээлж шархалсан байгааг харсан бөгөөд мөн уруул яршсан байна гэж үзсэн учир антибиотик өгөн явуулжээ. Ингээд Брижет долоо хоногийн дараа дахин ирж үзүүлэхээр цаг авсан байна.

Гэвч дараагийн үзлэгтээ тэд очиж чадсангүй. Учир нь бяцхан охин буруу оношлогдсон өвчнөөсөө болж нас баржээ.

Өвчин нь хоолой хөндүүрлэлт биш байв. Охин хорт салст халуурлын вирус буюу херпес вирусын улмаас гол эрхтнүүдийнх нь ажиллагаа доголдож хорвоог орхижээ.

Түүнийг оношилсон эмч херпес вирусээс болж зөвхөн уруул, хэл, буйланд тууралт өгсөн тохиолдлуудтай л учирж байсан, хэзээ ч хоолой орчимд шархалсан удаатай таарж байгаагүйгээ хэлсэн байна.

Уруул дээр хомхой гарахад нөлөөлдөг херпес вирусыг таних боломжтой хэд хэдэн шинж тэмдгүүд байдаг. Вирус маш хурдан биеэр тархдаг бөгөөд халуурах, хоолны дуршил буурах, буйл хавдах, бага насны хүүхдүүдийн шүлс ихээр гоожих, хэлэн дээр идээт үрэвсэл гарах гэх мэтээр илэрнэ.

Вирусын тархалтаас сэргийлэхийн тулд хүүхдээ уруул дээр нь үнсэхээс зайлсхийж, хүүхдийнхээ идэж хоол хүнсний ариун цэвэр байдлыг тогтмол шалгаж, халбага сэрээг хувааж хэрэглэхээс болгоомжлоорой.

Эх сурвалж: Elite Readers

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()