Дөрвөн эхнэртэй Танзани эр санамсаргүй олсон чулууныхаа ачаар 5 сая доллартай болжээ

Хүн бүрийн амьдралд итгэмээргүй азтай тохиолдлууд тохиох үе байдаг шүү дээ. 52 настай Танзанийн уурхайчин Саниниу Курьяна Лаизера азтай гэхэд хэтэрхий азтай байж тааран, хэдэн сая доллар халаасалжээ. Түүнд юу тохиолдсоныг сонирхоцгооё!

Дөрвөн эхнэртэй Танзани эр санамсаргүй олсон чулууныхаа ачаар 5 сая доллартай болжээ
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Саниниу Танзанийн дундаж гэр бүлтэй харьцуулахад ч ахдах өнөр бүлтэй. Тэрбээр 4 эхнэр болон 30 хүүхдийн хамтаар амьдардаг аж. Ийм ч учраас тэр уурхайд ажиллаж хамгийн л хүнд, хэцүү, аюултай ажлыг хийдэг. 

Гэвч 6-р сарын сүүлчээр бурхан түүний зүтгэлийг шагнаж буй мэт тохиолдол болсон нь Лаизера 9.2 болон 5.8кг жинтэй хос чулуу олсон байна. Түүний олсон чулуунууд нь "танзанит" бөгөөд маш ховор, асар үнэтэй аж.

Танзанийн төрөөс түүний олсон хоёр чулууг нийлүүлээд ойролцоогоор 3.4 сая ам.доллар аар худалдан авчээ. Санинниу-гийн оронд байсан өөр хүн бол уг явдлын дараа ажлаа хаяад хүссэнээрээ сайхан амьдрах байсан болов уу. Гэвч тэр тэгээгүй бөгөөд үргэлжлүүлэн уурхайдаа ажиллан үлджээ.

Танзанит чулуу цэвэрлгээний дараа

Ингэсэн нь ч зөв хэрэг болж хичээнгүй эрийг хувь тавилан дахиад л шагнажээ. Тэрбээр дахиад "танзанит" чулуу олсон бөгөөд энэ удаад 6.3 кг жинтэй байж. Төрөөс энэ удаад ч мөн чулууг худалдан авч Лаизерт 2 сая ам.доллар өгсөн байна. Одоо тэдний гэр бүл мөнгөө зөв зохистой л зарцуулж чадвал насаараа гачигдах зүйлгүй амьдарч болохоор болсон юм. Харин азтай эрийн хувьд ажлаа хийсээр байх болно гэдгээ мэдэгджээ. 

Саниниу эхний чулуунуудаа олохдоо л мөнгө түүний амьдралын хэв маягийг өөрчлөхгүй, хүнд хандах хандлагыг нь ч тэр хэмээж байжээ. Тэрбээр түүний авсан сая сая ам.доллар зөвхөн түүнд бус нийт тосгоныхонд нь туслах ёстой гэж үзсэн байна. Уурхайчин өөрийн гэрийн хажууд шинээр сургууль болон худалдааны төв барихаа амлажээ. 

Лаизерыг бүхэл амьдралынхаа туршид гараа хумхилгүй гэр бүлийнхээ төлөө хичээж ажилласаар байсныг дурдах нь зүйтэй. Уурхайчны гэр бүл 2000-аад малтай бөгөөд үүнээсээ хангалттай мөнгө олдог аж. Сэтгүүлчид азтай эрээс гэнэт баяжсандаа айж байгаа эсэхийг нь асуухад тосгоных нь хүмүүс маш сайн хүмүүс байдаг тул түүнд айх зүйл огтхон ч үгүй хэмээжээ. 

Тосгоны иргэд Саниниуд баяр хүргэн түүний өмнөөс баярлаж байсан бол уг мэдээг харсан цахим сүлжээний хэрэглэгчид ийм зүйлд итгэхгүй хэмээн унтууцсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()