"Виагра" эрэгтэй, эмэгтэй хүмүүст яг хэрхэн нөлөөлдөг вэ?

Америкийн "Pfizer" компанийн гаргасан цэнхэр өнгөтэй энэхүү эм бусад бэлгийн чалх сайжруулах эм бэлдмэл үйлдвэрлэдэг газруудыг ажилгүй болгосон гэж хэлж болно. Виагра болон бусад адил төрлийн бэлдмэлд агуулагдах "силденафил" нь маш үр дүнтэй ч хүн бүрийн онцлогоос хамаарч өөрөөр нөлөөлдөг ажээ. Тэгвэл виагра хэрэглэх шаардлагагүй эрүүл хүн ийм төрлийн эм уувал ямар өөрчлөлт гарах бол?

"Виагра" эрэгтэй, эмэгтэй хүмүүст яг хэрхэн нөлөөлдөг вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Анх "Силденафил"-ыг зүрхний эм болгон бүтээж байсан ч эрчүүдийн бэлгийн чалхыг бас нэмж байгаа нь анзаарагдаж, анх "Виагра" мэндэлж байжээ. Энэхүү эмийн гол үйлчлэл нь эрчүүдийн бэлэг эрхтэн дэх цусны эргэлтийг сайжруулах аж.

Ингэхдээ Виагра дур хүсэл өдөөх бус зөвхөн хөвчрөлтийг дэмжиж өгдөг. Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд Виаграны үйлчилгээ нь мууддаг аж. Учир нь согтууруулах ундаа эсрэгээрээ бэлэг эрхтэнд очих цусны хэмжээг багасгадаг байна.

1 Виагра болон эрүүл эрэгтэй хүн

Юуны өмнө Виагра бол нэмэлт бүтээгдэхүүн бус эм гэдгийг сануулах нь зүйтэй. Энэ нь зөвхөн бэлгийн сулралтай хүмүүст зориулсан бөгөөд зөвхөн эмчийн заавраар л уух хэрэгтэй. Эрүүл эрчүүд ийм эм ашиглах шаардлагагүй гэсэн үг. 

Виагра болон эрүүл эрэгтэй хүн

Гэхдээ Виагра эрүүл эрэгтэй хүний бие орвол юу болох вэ? Жинхэнэ Виагра болон ийм төрлийн бусад эм дээр маш олон туршилтыг хийсэн байдаг.

Силденафил хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөггүй гэгддэг ч мэдээж бусад эмийн адилаар хориглох заалт болон гаж нөлөөтэй. Жишээлбэл хамар битүүрэх мөн хараа муудах гэх мэт. 

Мөн их хэмжээгээр уг эмийг хэрэглэх нь зүрхний шигдээс, бүр амиа алдахад ч хүргэж мэднэ. Хэрэв гаж нөлөө илэрвэл зайлшгүй эмчид хандах нь зүйтэй. 

2 Виагра эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

"Sex in the City" киноны нэгэн анги дээр гол дүрүүдийн нэг Саманта виагра хэрэглэж байгаа нь гарснаас хойш олон эмэгтэйчүүд уг эмийг сонирхож эхэлжээ. Эмэгтэйчүүдэд виагра хэрхэн нөлөөлөх бол гэж боддог залуучууд ч мөн бий. Тэгвэл энэ тухай Клэр Моррисон гэх эмч хэлэхдээ: "Яг л эрчүүдийн адилаар эмэгтэйчүүдэд виагра нэг их нөлөө үзүүлэхгүй", хэмээжээ. 

Тэгвэл эмэгтэйчүүдэд гарах сөрөг үр дагаврын хувьд бол хэтрүүлэн хэрэглэвэл толгой өвдөх, ходоод өвдөх, арьс улайх, толгой эргэх, суулгах гэх мэт шинж тэмдгүүд илрэх ажээ. 

Виагра эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ийм учраас виаграг дур хүсэл өдөөх гэж хэрэглээд хэрэггүй. Ямар нэгэн асуудал байвал эрүүл мэндээ золиосолж виагра уулгүй эмчид хандах нь зүйтэй. 

3 Виагра болон хүүхэд

Виаграг хэзээ ч хүүхдэд өгч болохгүй. Өсвөр насны хүүхдүүд виагра хэрэглэх шаардлагатай бол эмчид хандах нь зүйтэй, учир нь ийм эрт асуудал үүсэх нь ямар нэгэн өвчлөлтэй холбоотой. 

Гэвч бага насны хүүхдэд цэнхэр эмийг өгөх тохиолдол олон байдаг аж. Учир нь виагра уушгины гипелтензийн үед бага насны хүүхдийг үхлийн аюулаас аврах шидтэй юм. 

Ямартаа ч силденафилаар хүүхэд эмчлэх нь хууль бус бөгөөд хүүхдэд виагра хэрхэн нөлөөлдөг тухай албан ёёны судалгаа байдаггүй байна.

Виагра болон хүүхэд

Эх сурвалж: BigPicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()