Далайгаар аялах боломжтой тансаг зэрэглэлийн "хөвдөг" гэр

COVID-19-өөс болж ихээхэн алдагдалд ороод буй бизнесүүдийн нэг нь зочид буудлын салбар. Тийм ч учраас өнөөгийн нөхцөл байдалд тохирсон аяллын санааг гаргаж ирэх нь зүйтэй. Бидний бэлтгэсэн нийтлэлээс далайгаар аялах боломжтой, дотроо усан сантай, тансаг зэрэглэлийн хөвдөг гэрийн талаар олж мэдээрэй. 

Далайгаар аялах боломжтой тансаг зэрэглэлийн "хөвдөг" гэр
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү хөвдөг гэрийг санаачилсан хүн бол "Anthénea" компанийн архитектор Жан-Мишел Дюкансел. 

Байгаль экологид ээлтэй уг завийг далайн усыг бохирдуулах нөлөөгүй, нарны эрчим хүчээр ажилладаг болгосон тул орчин үеийн хүмүүсийн шаардлагыг бүрэн хангасан гэж хэлж болно. Дотроо мини-гал тогоо, XL хэмжээтэй унтлагын өрөө, бассейн болгон ашиглах боломжтой угаалгын хэсэг мөн зочдын өрөөтэй.

360 градус харах өнцөг бүхий цонхтой  тул эргэн тойрны гайхалтай үзэмжийг таалах боломжийг олгох юм.

Хөвдөг гэр яг л завь шиг тул танаас мэргэжлийн ур чадвар шаардахгүй бөгөөд үүгээр хүссэн газар руугаа аялж, уйдвал усанд сэлж, шумбаж болно.

Тусгай шүүлтүүртэй тул далайн ус руу бохироо цутгахгүй

Хөвдөг гэрийн 4 төрөл бий: буудлын өрөө бүхий "Anthénea Suite", спа төв "Anthénea Spa", хурлын зориулалттай "Anthénea Business" болон өөрийн хүслээр тохижуулах боломжтой "Anthénea Open".

"Anthénea"-гийн энэхүү бүтээлийг буудлын өрөө шиг захиалж эсвэл худалдан авах боломжтой. Нэг шөнийг өнгөрүүлэхэд 330 ам.доллар, харин худалдан авахад 535 000 ам.долларын өртөгтэй байх ажээ. 

Эх сурвалж: boredpanda

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()