Дөнгөж төрсөн эр дэгдээхийнүүдийн хөөрхийлэлтэй хувь заяа

Тахианы өндөгнүүд инкубаторт хагарахад эм дэгдээхийнүүдийг ялган дараагийн дамжлага руу явуулдаг. Харин эр дэгдээхийнүүдэд юу тохиолддог бол гэж та бодож байсан уу?

Дөнгөж төрсөн эр дэгдээхийнүүдийн хөөрхийлэлтэй хувь заяа
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Эм дэгдээхий насаараа хүмүүст ашгаа өгөх бол эр дэгдээхийнүүдийг бөөнд нь конвейер зам дээр тавьж, үхэл рүү нь илгээнэ. Яагаад ингэдгийн учир нь фермийн үйл ажиллагаатай холбоотой аж. 

Өндөгний чиглэлийн тахианы эр дэгдээхийнүүд ямар ч ашиггүй гэж үздэг тул тэднийг заазлахаас өөр аргагүй байдаг. Учир нь махны чиглэлийнх биш тул шаардлага хангахгүй, удаан таргалдаг, мэдээж өндөглөхгүй, өсгөж тэжээхэд асар их зардал гарах болохоор тэр.

Ашиггүй тахиануудыг нэг бол тусгай хэрчигч машинд хийдэг эсвэл нүүрстөрөгчийн давхар ислээр хордуулдаг ажээ. Зарим үед ийм аргаар заазлагдсан дэгдээхийнүүд тэр дороо амь тавихгүй, удаанаар тарчлан үхдэг байна.

Зөвхөн Германд л гэхэд жил бүр 40 сая дэгдээхийг заазалдаг бол дэлхий даяар энэ тоо 2.5 тэрбум байдаг. Дараа нь тэднийг шатааж, эсвэл амьтны хүрээлэнгийн хоол болгон өгдөг.

Өөр арга байхгүй гэж үү?

Фермийн салбарт үүнийг орлох арга байхгүй бөгөөд амьтны эрхийг хамгаалагчид л уг асуудлыг хурцадмал гэж үзэн, бусдад таниулах арга хэмжээ авдаг байна. Наанадаж л өндөгний чиглэлийн тахиануудыг нэг нас хүргээд заазалдаг явдлыг зогсоохоор тэмцэж байгаа аж.

Амьтан хамгааллын хуулиар бол шалтгаантай үед л амьтдыг алах боломжтой гэж заасан байдаг ч эр дэгдээхийнүүдийг алах нь хууль бус явдалд тооцогддоггүй юм. 

Гэхдээ нааштай нэг мэдээ байгаа нь өндгөн доторх үр хөврөлийн хүйсийг нь солих технологи ирээдүйд бий болох магадлалтай байгаа юм. Гэвч шувуудын хувьд хүйс өндгөн эсээс хамаардаг тул их асуудалтай байх ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()