Брюс Лигийн залгамжлагч гэгдэж буй япон хүүтэй танилц!

2020-08-07, 12:09
2,344

4 настай япон хүү алдарт Брюс Ли-гийн тулааны хэв маягийг хичээнгүйлэн дуурайсаар 6 жилийн дараа мундаг тулаанч болжээ.

Брюс Лигийн залгамжлагч гэгдэж буй япон хүүтэй танилц!
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Рюсей Имай (Ryusei Imai) гэх хүү дөрөвхөн настайдаа Брюс Лигийн тоглосон кинонуудын хэсгүүдийг дуурайх дуртай байжээ.

Бяцхан хүү цэнхэр дэлгэцийн өмнө зогсон өөрийн баатрын хөдөлгөөнүүдийг даган хөдөлж байсан бөгөөд түүний бичлэг цахим ертөнцөд нэлээдгүй шуугиан тарьж байсан билээ. 

Хүмүүс Рюсей хуруун дээрээ тулан суниах гэх мэт үзүүлбэрүүд болон биеийн хөгжлийг биширдэг байжээ. Тэрбээр яг л Брюс Ли шиг хурдтайгаар өөрийн биеийг удирдах чадвартай болохын тулд ихээхэн хичээдэг байсан юм. 

"Би Брюс Ли-гийн тоглосон кинонуудыг 1 настайгаасаа л үзэж өссөн мөн түүн шиг болохыг хүсдэг байсан. Би анх их алдаа гаргадаг байсан ч одоо больсон" хэмээн Рюсей бахархалтай нь аргагүй хэлсэн юм.

"Хааяа би хэтэрхий хурдан эсвэл хэтэрхий удаан байдаг байсан ч өдөр ирэх тусам сайжирсаар л байгаа. Одоо бол би түүний хөдөлгөөнүүдийг алдаагүй дуурайж чадна".

Бэлтгэлийнхээ хажуугаар Рюсей  хичээлээ орхигдуулахгүй, бүгдийг амжуулж чаддаг байна.

"Би өдөр болгон бэлтгэл хийдэг, харин хичээлдээ явах хэрэгтэй үедээ сунгалтын дасгал хийдэг. Би Брюс Ли шиг гайхалтай болохыг хүсэж байна. Би яг л түүн шиг хурдтай хөдөлгөөнтэй болмоор байна. " гэжээ.

Тэрээр өдөр бүр сунгалтын болон хүчний дасгал хийж, гүйдэг бөгөөд хэр их хичээл гаргасныг нь түүний насандаа баймгүй булчинлаг бие харуулна. 

"Биеийн тамирын хичээлдээ орохын өмнө хувцсаа солих үед манай ангийнхан миний булчинг үнэхээр аймаар байна гэдэг".

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()