МИНИМАЛ горимд шилжье

2020-08-07, 11:00
1,669

Хэрэгцээтэйг л онцолж, хэрэглээгээ ухаалгаар зохицуулж чаддаг нэг үгээр хэлбэл “минимал” хэв маягийг эрхэмлэгчдэд Хосолсон төлбөрт үйлчилгээг санал болгож байна. Мобиком Корпораци ХХК нь “Хэрэглээг ухаалгаар” уриан дор бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ шинэчлэлүүдийг хийж буй бөгөөд Хосолсон төлбөрт үйлчилгээний хувьд хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг хэрэглээнүүдийг багтаасан, бага төлбөрөөр ихийг ашиглах боломж бүхий 2 төрлийн багцтай болж шинэчлэгдлээ

МИНИМАЛ горимд шилжье
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Hybrid 14'900 багц нь сүлжээндээ хязгааргүй, бусад сүлжээнд 45₮-өөр ярихаас гадна сошиал орчноор хүссэнээрээ аялах Social багцын эрхтэй. Мөн дээр нь бусад хэрэглээндээ ашиглах 3000 нэгж дагалдана. Харин Hybrid 9'900 багц нь гол төлөв Мобикомын дугаар руу ярьдаг хүмүүст илүү тохиромжтой. Дараа төлбөрт болон Урьдчилсан төлбөрт үйлчилгээний аль алиных нь давуу талыг агуулсан Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болсноор та үр ашиггүй зүйлст цаг мөнгөө заралгүй, зөвхөн хэрэгцээтэй зүйлдээ цагаа зарцуулж, зардлаа ч хэмнэж, багцын төлбөр дээр нэмэлт төлбөр төлөлгүй гагцхүү шаардлагатай тохиолдолд нэмэлт цэнэглэлт хийх юм.

Шинэчлэгдсэн багцууд гаргаж буйтай холбоотойгоор уг үйлчилгээ рүү шилжсэн Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид, цоо шинэ хэрэглэгчид, багцаа ахиулсан Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулан 2021 оны 3-р сарыг дуустал сар бүр 3GB дата эрх бэлэглэх урамшуулалтай байгааг дуулгая.

Амьдралын эрхэм чухал зүйлд төвлөрч, илүү хэрэглээнээсээ татгалзаж, аз жаргалыг энгийн зүйлсээс мэдэрч чаддаг минимал хэв маягийг бүрдүүлэгч хүн бүхэн Хосолсон төлбөрт үйлчилгээний шинэчлэгдсэн багцуудаас сонгон ашиглаарай.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.