Төлбөр тооцооны дараагийн үед тавтай морил!

ККТТ ХХК нь 2017 онд дотоодын арилжааны 11 банктай хамтран цахим төлбөр тооцооны QPay QR үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн бөгөөд тус үйлчилгээ нь нийт банкны хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн худалдан авах болон төрийн үйлчилгээний төлбөрүүдээ QR кодоор 5-хан секундэд хийх боломжийг олгож төлбөр тооцооны хувьслыг хийж чадсан юм.

Төлбөр тооцооны дараагийн үед тавтай морил!
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Бид энэ удаа төлбөр тооцооны системийг дараагийн түвшинд гаргаж Хас банк, Богд банк, Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банктай хамтран QPay 2.0 төлбөр тооцооны “ЭКО-СИСТЕМ” -ийг Монголбанкны Төлбөрийн картын процессорын зөвшөөрлийн хүрээнд нэвтрүүллээ.

QPay 2.0 төлбөр тооцооны  “ЭКО-СИСТЕМ” гэж юу вэ?

QPay 2.0 нь хэрэглэгчдэд зориулсан QPay цахим хэтэвч, харилцагчдад буюу худалдаа үйлчилгээ, Бизнесийн болон Төрийн байгууллагуудад зориулсан QPay мерчант гэсэн 2 төрлийн аппликейшн болон бусад системийг агуулсан платформ юм.

QPay цахим хэтэвч нь таны өдөр тутам биедээ авч явдаг бүх банкны төлбөрийн карт болон хэрэглээний картуудыг цахим хэлбэрт шилжүүлж чадсан ухаалаг гар утасны аппликейшн юм. Ингэснээр хэрэглэгч та хэтэвчээ биедээ заавал авч явалгүйгээр төлбөр тооцоогоо ямар ч гүйлгээний шимтгэлгүй, хурдан, хялбараар олон улсын PCI-DSS нууцлалын стандартын дагуу төлөх боломжтой болж байна.

QPay мерчант  нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлбөр хүлээн авах боломжийг ямар нэгэн нэмэлт төхөөрөмжийн зардалгүйгээр Монгол төдийгүй Дэлхийн 30 гаруй орны  400 гаруй сая Цахим хэтэвчний хэрэглэгч нараас төлбөр хүлээн авах боломжтой аппликейшн юм. Энэхүү аппликейшн нь бизнес эрхлэгчдийн өндөр шаардлага болон зардалтайгаар авч ашигладаг картын ПОС төхөрөөмжийг бүрэн орлож чадна. 

Түүнчлэн UnionPay олон улсын төлбөрийн компанитай хамтран QPay цахим хэтэвчийн хэрэглэгчдийг дэлхийн болон дотоодын 30 гаруй улсын 28 сая үйлчилгээний газруудаар ямар ч нэмэлт төлбөр, сарын хураамж, шимтгэлгүйгээр үйлчлүүлэх боломжтой болгох, цаашлаад QPay төлбөр тооцооны системийг дэлхийн шинэ чиг хандлагын дагуу үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын төлбөр тооцооны шилдэг шийдлүүдийг Монголын хэрэглэгчид, харилцагчиддаа олгох зорилготой ажиллаж байна.

QPay Цахим хэтэвч ЭНД ДАРЖ,

QPay Merchant ЭНД ДАРЖ ​татна уу.

 

Гараас гарт дамжихгүй #цэвэрхэн, байгальд ээлтэй #эко хэрэглээг сонгож

дэлхийн төлбөр тооцооны шинэ эрин үетэй хөл нийлүүлэн алхацгаая!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.