"Халуухан хайр" - Англи залуу романтик гэрлэх санал тавих гээд гэрээ шатаажээ

2020-08-07, 16:07
2,723

Английн Шеффилд хотын 26 настай иргэн Альберт Эндрю өөрийн хайртай бүсгүй, 22 настай Валери Мадевич-д гэрлэх санал тавихын тулд ихээхэн чармайсан байна. Тэрбээр тухайн өдрийг хайртай бүсгүйнхээ хувьд мартагдашгүй сайхан өдөр болгоно гэж бодож байжээ. Гэвч байдал төсөөлснөөс буруугаар эргэв.

"Халуухан хайр" - Англи залуу романтик гэрлэх санал тавих гээд гэрээ шатаажээ
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Альберт төгс гэрлэх санал тавихын тулд 2 долоо хоног бэлдсэн аж. Ингээд товлосон өдөр болоход тэрээр 4 цагийн турш гэрийнхээ зочны өрөөг лаа, шаар, цэцэг зэргээр чимэглэжээ.

Мөн дурлалт залуу лаагаар "Надтай гэрлэх үү?" гэж бичиж, оргилуун дарс бэлдэж, уянгын дуу тавьжээ.

Бэлтгэлээ дуусгаад тэр гэрээсээ гарч найз бүсгүйгээ ажлаас нь авчрахаар явсан бөгөөд ирэхэд байшин нь аль хэдийнээ шатсан байжээ.

Байхгүй хооронд нь 3 гал сөнөөгч ирж, галыг унтраасан байна. Валери шатсан байр руу орохыг хүсээгүй ч найз залуу нь гол зорилгоо биелүүлэхээр түүнийг дагуулан орсон байна.

Азаар бүсгүй "тийм" гэж хэлсэн юм. 

Дурлалт хосууд танилцах сайт дээр нэгэн зэрэг бүртгүүлсэн байж тааран танилцаж байжээ. Үүнээс хойш тэд салж хагацаагүй байна. 

Одоогоор хосууд Альбертын ахынд амьдарч даатгалын газраар хохирлынхоо тодорхой хэсгийг төлүүлэхээр ажиллаж байгаа ажээ. 

Хэдийгээр санамсаргүй явдал болсон ч хосуудын хувьд тухайн өдөр хамгийн дурсамжтай өдөр нь болсон бөгөөд яг жилийн дараа тэд байранд нь гарсан галыг унтраасан гал сөнөөгчдийг хуримдаа урина хэмээн амласан байна. 

Гал сөнөөгчид оршин суугчдыг ийм төрлийн аюул гаргахаас сэргийлж, анхааруулжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()