Хөргөгчин дотроо үргэлж байлгах ёстой 10 хүнс

Илүүдэл жингүй, эрүүл байхыг хүсдэг биз дээ? Тэгвэл доорх 10 хүнсийг ямар ч үед хөргөгчин дотроо байлгахыг эрмэлзээрэй.

Хөргөгчин дотроо үргэлж байлгах ёстой 10 хүнс
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Зөгийн бал

Дархлааны системийг сайжруулж, эрч хүчийг бэлэглэх болно. Гал тогоонд тань зөгийн бал байгаа бол сахарыг мартаарай.

Зөгийн бал

2 Гадил

Таны булчинг үргэлж хүчирхэг, чанга байхад тусалдаг цайр энэхүү жимсэнд хангалттай бий. Мөн зүрхэнд сайнаар нөлөөлж, цус харвалтаас сэргийлдэг.

Гадил

3 Геркулес

Цусны хялгасан судсуудыг цэвэрлэхийн зэрэгцээ ходоод, гэдэсний элдэв эмгэгийг анагааж чадна. Мөн эрүүл нүүрс ус ихээр агуулдаг тул таныг удаан хугацаанд өлсгөхгүй.

Геркулес

4 Бууцай

Уураг болон A, C, K амин дэм, антиоксидантууд, төмөр агуулдаг тул булчингийн масс нэмэгдэхэд нөлөөлнө.

Бууцай

5 Оливийн тос

А болон К амин дэмийг хурдан шингэхэд тусалдаг E амин дэм оливийн тосонд их хэмжээгээр агуулдаг. Ингэснээр эд эрхтнийг залуужуулж, холестеролын түвшинг багасгана.

Оливийн тос

6 Алим

Алим нь жүржнээс ч илүү витамин C агуулдаг гэдгийг та мэдэх үү? Түүнчлэн уг жимс нь хорт хавдрын эсийн өсөлтийг сааруулж, уушги, зүрхний үйл ажиллагааг дэмждэг.

Алим

7 Тараг

Дархлаа, хоол шингээх ажиллагааг сайжруулдаг кальци болон пробиотикоор баялаг. 

Тараг

8 Яргай загас (салмон)

Холестеролын түвшинг багасгаж, хорт хавдар үүсэхээс сэргийлдэг омега-3 тослог нь яргай загасны маханд ихээр агуулагддаг. Мөн үсний эрүүл байдлыг хангаж, сэтгэл гутралд орохоос сэргийлдэг.

Яргай загас (салмон)

9 Лууван

Нүдний харааг сайжруулж, хорт хавдрын эрсдэлийг багасгах нөлөөтэй бета-каротин гэх бодис лууванд агуулагддаг.

Лууван

10 Нэрс

Хөгшрөх үйл явцыг удаашруулж, харааг сайжруулдаг. Мөн анхаарал төвлөрөх чадвар нэмж, мартамхай байдлыг арилгадаг.

Нэрс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()