"Модон цунами" - Пакистанчуудын 10 тэрбум мод тарих төсөл жилийн дараа үр шимээ өгч эхэлжээ

2019 онд Пакистан улс нутаг дэвсгэрийнхээ цөлжсөн хэсгийг дахин ойжуулахын тулд "10 тэрбум модны цунами" хэмээх аварга төсөл эхлүүлсэн юм. Тэгвэл саяхнаас тус улсын иргэд итгэмээргүй бичлэг, зургуудыг цахим орчинд түгээж, эх орон нь хэрхэн ногоорч байгааг бахархалтайгаар ярих болжээ.

"Модон цунами" - Пакистанчуудын 10 тэрбум мод тарих төсөл жилийн дараа үр шимээ өгч эхэлжээ
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Пакистаны засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын сайдын зөвлөх Малик Амин Аслам  "10 тэрбум модны цунами" төслийг эхлүүлсэн Баллокийн үндэсний паркад очиж, байдлыг шалгасан байна. Дараа нь тэрээр тус нутгийн байгалийн 2019 болон 2020 оны төрхийг харьцуулсан видеог твиттер дээрээ оруулжээ.

"Нэг жилийн дараа Баллокийн паркт очиход үнэхээр сэтгэл өндөр байлаа... Гайхалтай өөрчлөлт гарчээ" хэмээн тэрээр бичсэн байна.

"10 тэрбум модны цунами" төслийг Пакистаны засгийн газар санаачилж, санхүүжүүлжээ. Төслийн дагуу бүх Пакистанчууд 5 жилийн дотор 10 тэрбум мод тарьснаар улам агшиж буй ойн санг аврах, нутаг дэвсгэрийн ногоон бүсийг нэмэх, хөрсний элэгдэл, нуралтыг багасгах үр дүн гарна хэмээн үзжээ.

Өнөөдрийн байдлаар 350,000 га газарт суулгацууд тарьсан аж. Үр дүнд нь 3500 гаруй ногоон бүс бий болжээ.

Уг төсөл 3 мужийн 27 засаг захиргааны нэгжийг хамаарч байгаа бөгөөд нутгийн иргэд нүдэнд харагдахаар өөрчлөлт аль хэдийнэ гарч эхэлснийг онцолж байна.

"10 тэрбум модны цунами" төслийн үр нөлөөгөөр байгаль орчин сэргээд зогсохгүй Пакистаны зах зээлд нэн хэрэгтэй байгаа мянга, мянган ажлын байрыг бий болгож байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()