Америкийн "шериф"-үүд гэж яг хэн бэ?

Америк кинонуудаар бидэнд сайн танигдсан "шериф"-үүд бусад цагдаа нараас ялгарах зүйлгүй мэт л санагддаг шүү дээ. Гэвч яг үнэн хэрэгтээ шерифүүд цагдаагийн байгууллагад хамаардаггүй бөгөөд бие даасан үйл ажиллагааг явуулдаг байна. Тэднийг ямар ажил хийдгийг сонирхоцгооё!

Америкийн "шериф"-үүд гэж яг хэн бэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Бидний хувьд шериф гэдэг үг Америкийн тосгон, тоостой хот, ковбой-уудаар төсөөлөгддөг. Хачирхалтай нь шерифүүд Америк бус дундад зууны Англиас гаралтай ажээ. Хаант улсын үед «reeve» гэх цол байдаг байсан бөгөөд гүнлигүүдийн (shire) аюулгүй байдлыг хянуулахын тулд хаан тэднийг томилдог байжээ. 

Бүтнээрээ уг албан тушаал «shire-reeve» гэж нэрлэгддэг байсан ба хожим шинэ тивийн колоничлолын дараагаар энэ нь Америкт түгэн дэлгэрчээ. Ингэхдээ шерифүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлтүүд ихээр орсон байна. 

Английн домогт гардаг Ноттингемийн шериф

"Шериф"-үүд хэрхэн ажилладаг вэ?

Юуны түрүүнд АНУ-д цагдаагийн төвлөрсөн газар байдаггүйг хэлэх нь зүйтэй. Бүхий л томоохон, хүн амын нягтшилтай суурингууд өөрийн гэсэн цагдаагийн газартай байдаг. Гэвч үргэлж ийм байгаагүй бөгөөд АНУ-д 19-р зуун хүртэл цагдаа нар байдаггүй байсан тул иргэдийн сонгосон шерифүүд хэв журам сахиулагчийн үүргийг гүйцэтгэдэг байсан ажээ. 

Харин цагдаа нар бий болоход шерифүүд алга бололгүй зөвхөн тэдний үйл ажиллагаанд л өөрчлөлт өрсөн байна.

АНУ-ын шерифүүд бол цагдаагийн албан хаагчид биш бөгөөд харин 2-6 жилийн хугацаанд иргэдийн сонгон томилдог албан тушаалтнууд юм.

Шинээр сонгогдсон шериф хариуцаж буй нутгийнхаа хүн амын тоог харгалзан хэдэн туслахтай болохоо шийднэ. Шерифийн алба нь тухайн бүс дэх цагдаагийн болон FBI-ын албанаас тусдаа бөгөөд хариуцаж авсан газраа хуулийн хэрэгжилт, сахиуллыг хангах үүрэгтэй.

Цагдаа болон шериф хоорондын ялгааг ойлгохын тулд эхлээд АНУ-ын засаг захиргааны төвөгтэй бүтцийг ойлгох хэрэгтэй. Хамгийн дээд шат нь Холбооны шат бөгөөд үүнийг зөвхөн FBI хариуцна. Дараа нь муж, гүнлиг (каунти), хот ордог бөгөөд зөвхөн гүнлигийг л шериф хариуцдаг ажээ. Шерифүүд тусгай эрх мэдэлтэй байдаг нь гүнлиг мужаас жижиг ч хотоос том байдагтай холбоотой. Иймд шерифүүд хот болон мужийн цагдаа нарын дундах албан тушаал гэж хэлж болох юм. 

"Шериф"-үүдийн эрх үүрэг

Шерифүүдийн эрх үүрэг өмнө нь хязгаарлагдмал байсан бөгөөд гол ажил нь Британийн хаанд зориулж татвар хураах байсан юм. Харин Америкийн хувьсгалын дараагаар тэдний ажилд ихээхэн өөрчлөлт орж байжээ. 

Одоо бол шерифүүд цагдаа нарт тусалдаг бөгөөд АНУ-ын 50 мужаас 48-д нь шерифүүд ажилладаг байна. 

Шерифүүд болон тэдгээрийн туслахууд зам дээр хяналт тавьж, хар тамхитай тэмцэх албаныханд тусалж, хүнд хэлбэрээс бусад хэргүүдийг мөрддөг ажээ. Мөн шерифүүд баривчлах үйл ажиллагааг ч хийж гүйцэтгэдэг байна. 

Яаж "шериф" болох вэ?

Хэдийгээр шериф болон түүний туслахын ажил маш их эрсдэлийг дагуулдаг ч уг ажлыг хийхийг хүсэгчид хангалттай их байдаг байна. Учир нь тэдний цалин жилийн 70-100 мянган ам.доллар байдаг байна. 

Гэвч шериф болох тийм ч амар биш ажээ. Учир нь тухайн газрын бүх оршин суугчид шериф болох хүнд саналаа өгч олон тооны шаардлага тавьдаг байна. Ийм ч учраас дан ганц боловсрол эзэмшиж, цагдаагийн газар ажилладаг байгаад шериф болж чадна гэсэн үг биш. 

Ихэнх шерифүүд ажилдаа орсны дараагаар цагдаагийн академид сурч эхэлдэг бөгөөд уг ажлыг хийх явцдаа үргэлж олон төрлийн сургалтуудад суух шаардлагатай байдаг байна. Учир нь шериф бол маш нэр хүндтэй албан тушаал юм.

Тийм учраас Америкийн кинонууд дээр гардаг шерифүүд бодит байдлаас бага зэрэг өөр байдаг. Шериф бол зөвхөн хэрэгтнүүдийн араас хөөцөлддөг хүн бус олон шалгалт, сургалт, бичиг хэргийн ажлыг хийж гүйцэтгэдэг хариуцлагатай ажил юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()