Үнсэлтийг илүү таашаалтай болгох 9 арга

Үнсэлцэх нт романтик харилцаанд маш чухал зүйлсийн нэг билээ. Сайн үнсэлт гэдэг яг хар тамхи шиг үйлчилгээтэй бөгөөд сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг байна. Хэрвээ та муу үнсэлцдэг гэх шалтгаанаар хайртай, таалагддаг эмэгтэйгээсээ салахыг хүсэхгүй байвал дараах зөвлөгөөг дагаарай. 

Үнсэлтийг илүү таашаалтай болгох 9 арга
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Уруулаа чийгшүүл

Та өмнө нь уруул нь хагарсан эмэгтэйг үнсэх гэж оролдож байсан уу? Танд тийм ч таатай санагдаагүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс болзоонд явахын өмнө заавал уруулаа бэлдэж, эрчүүдэд зориулсан гялалзуулагчгүй уруул чийгшүүлэгч түрхээрэй.

Хэрвээ уруул чийгшүүлэгч байхгүй бол түүнийг үнсэхийн өмнө ус ууж, уруулаа чийгшүүлэх хэрэгтэй.

Уруулаа тогтмол зөөлөн, үнсэлтэнд бэлэн байлгахын тулд жилийн 4 улирал уруул чийгшүүлэгч түрхэж заншаарай. Учир нь жилийн бүх улирал уруул нар, салхи, бороо, шороонд уруул өртдөг гэдгийг мартах хэрэггүй. Хагарсан уруулны илүүдэл арьсыг гэр аргаар хийсэн гуужуулагчийг ашиглаж хийх боломжтой. Үүнд: зөгийн бал, элсэн чихэр, оливын тосыг жижиг саванд хийж хутгаад долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд л хангалттай.

Уруулаа чийгшүүл

2 Үнсэлтийн өмнө хэт их үнэртэй хоол идэх хэрэггүй

Хэрвээ өнөөдөр эсвэл маргааш та үнсэлцэх гэж байгаа бол сармис, түүхий сонгино, бясоаг, байцаа, кофе болон согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй.

Хэдийгээр эдгээр бүтээгдэхүүнүүд сайхан амттай хэдий ч үнсэлтийн үед тийм ч таатай мэдрэмжийг төрүүлэхгүй. Үүнээс гадна үнсэлтийн хэдэн цагийн өмнө тамхинаас татгалзахад илүүдэхгүй шүү.

Үнсэлтийн өмнө хэт их үнэртэй хоол идэх хэрэггүй

3 Халаасандаа тогтмол гаатай явж байгаарай

Та хэзээ түүнийг үнсэхээ мэдэхгүй учир халаасандаа тогтмол амны цацлага, гаатай чихэр авч явж байгаарай.  

Хэрвээ амны цацлага, бохь тань яаралтай тохиолдолд дууссан бол зүсэм нимбэг болон жүрж идээрэй.

Халаасандаа тогтмол гаатай явж байгаарай

4 Хамтрагчаа дага

Харин үнсэлтийн үед хүн бүр ижил үнсэлцдэггүй учир хэрвээ та хоёр өөр арга барилтай бол эмэгтэйгийнхээ арга барилыг дагах нь зүйтэй.

Хамтрагчаа дага

5 Хамгийн таатай үнсэлт

Хамгийн таатай үнсэлтэнд биеийн мэдрэмтгий хэсгүүд болох хүзүү, чихний омог, эгэм, хацар зэрэг оролцох хэрэгтэй. Тиймээс богино хугацаанд түүний уруулнаас салж, дээр дурдсан хэсгүүдийг нь үнсээрэй.

Эсвэл заримдаа үнсэлцэхээ зогсож нэг нэгнийхээ нүд рүү харж, түүнийг үнсэх нь чамд таалагдаж байгаа болохыг хэлээрэй.

Хамгийн таатай үнсэлт

6 Биеэ ашигла

Халуухан үнсэлтийг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх хэрэгтэй. Жишээлбэл: түүний нүүрийг гараараа барих, үсийг нь илэх тэврэх гэх мэт.

Биеэ ашигла

7 Өөр юу ч бодох хэрэггүй

Гайхалтай сексийн адилаар та юунд ч санаа  зовох хэрэггүй бөгөөд зөвхөн тухайн цаг үед л бүх анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Хэрвээ та өөр ямар нэгэн зүйл бодож байвал та гайхалтай үнсэлтийг мэдрүүлэх болон мэдэрч чадахгүй.  Зөвхөн уруул болон тухайн үеийн мэдрэмжинд л анхаарал хандуулаарай.

Өөр юу ч бодох хэрэггүй

8 Бүсгүйн сэтгэл хөдлөлд анхаарал хандуул

Хамтрагчийнхаа арга барилд уусаад зогсохгүй, бүсгүй таны зөөлөн хазалт, хүзүү, чихний омогны үнсэлтэнд ямар сэтгэл хөдлөл илэрхийлж байгааг анзаараарай.  

Аль арга барил түүнд маш их таалагдаж байна, тэр аргыг дараагийн удаа ашиглах хэрэгтэй.

Бүсгүйн сэтгэл хөдлөлд анхаарал хандуул

9 Нүдээ ань

Биеийнхээ аль нэг хэсгийн мэдрэмжийг хаах үед бусад мэдрэмжүүд илүү сэргэдэг гэдгийг та мэдэх үү.  Дараагийн удаа пицца идэхдээ та нүдээ аниад үзээрэй. Энэ тохиолдолд пиццаны амт илүү таатай санагдах болно.

Үнсэлтийн үед ч гэсэн нүдээ аниад илүү таатай үнсэлтийг түүнд болон өөртөө мэдрүүлээрэй.

Нүдээ ань

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()