Дэлхийн хамгийн өхөөрдөм амьтдын нэг улаан пандагийн тухай сонирхолтой баримтууд

Хятадын нэгэн үлгэрт алс холын нутагт кунг-фугийн мастер улаан панда амьдран суудаг тухай гардаг. Тэр бусдын нүднээс зугтаж, өөртэй нь эн зэрэгцэх дайчныг олохын тулд улс даяар аялан явдаг...

Дэлхийн хамгийн өхөөрдөм амьтдын нэг улаан пандагийн тухай сонирхолтой баримтууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Хэрэв та бүхэн панда гэхээр хар алаг зүстэй По нэртэй гэж бодож байвал андуурч байна. Бидний мэддэг хүүхэлдэйн баатар болон улаан панда хоёр тэс өөр. Улаан панда бол цорын ганц "панда", учир нь хулсны баавгай нь баавгайн төрөлд хамаардаг юм. 

Улаан пандагийн бие 50-65 см урт, 30-40 см урт сүүлтэй. Түүний чадвар биедээ бус хурдан хөдөлгөөн болон нуугдах чадварт нь оршдог. Богино хөл, хурц хумсныхаа ачаар тэр уул хад болон модонд маш сайн авирдаг байна. Харин араатны анхаарлыг татахгүйгээр маш чимээгүй явахад нь 6 дахь хуруу нь тус болдог ажээ.

Нуугдах чадварынхаа ачаар улаан панда Хятадуудад 13-р зуунд л ил болсон бол Европчууд 19-р зуунд анх энэ амьтныг харсан байна.

Улаан панда өхөөрдөм төрхөөрөө хүмүүсийн анхаарлыг ихээхэн татдаг байна. 

Панданууд ихэвчлэн эмэгчингүүд болон газар нутгийн төлөөх тэмцлийг бие биетэйгээ хийдэг бөгөөд ингэхдээ "дайсан"-ыхаа өмнө хойд хоёр хөл дээрээ зогсоод урд хоёроо өргөн зогсдог байна. Энэ нь өрсөлдөгчөөсөө өндөр том харагдах гэсэн арга бол үүнийг харж буй хүмүүсийн хувьд ихээхэн өхөөрдөм, инээд хүргэм дүр зураг юм. 

Улаан панда ганцаар байхыг илүүд үздэг бөгөөд зан чанарын хувьд хоорондоо эвтэй. Тэрээр өдөр нь модон дээр амарч орой нь хоолоо олж иддэг байна. Панда өдөрт 4кг хулс иддэг бөгөөд ингэхдээ 14 цагийг зарцуулдаг ажээ. 

Панда өвлийн улиралд л жижиг мэрэгч амьтад болон шувуу агнадаг

Өвлийн улирал нь пандануудын эвцэлдээний үе бөгөөд тэдний үр төл 3-5 сарын дараагаар төрдөг.

Эх нь үр төлөө хамгаалж тулааны урлагт сургадаг бөгөөд жилийн дараагаар бяцхан панданууд ганцаар сэлж чаддаг болдог ч жинхэнэ дайчид болохын тулд 2-3 жил шаардлагатай байдаг байна. 

Улаан панда махчин амьтад болон хүнээс болж ихээхэн ховордон Улаан Номд орсон байна. Гэвч амьтны хүрээлэнд тэд сайн үрждэг тул мөхөхгүй гэсэн найдварыг үлдээгээд байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()