Бидний сайн мэдэх "Бакал" гутлын үүссэн түүх

Бакал гутал Орос-Японы дайнаас Чечений дайн хүртэл олон сая хүний хувь заяанд мөрөө үлдээн явсан. Энэ гуталгүйгээр энгийн иргэд ч тухайн үед хэцүүдэх байв. Тэгвэл уг гутлын түүх хаанаас эхлэлтэйг бидний бэлтгэсэн нийтлэлээс олж уншина уу. 

Бидний сайн мэдэх "Бакал" гутлын үүссэн түүх
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

"Өндөр чанартай, ус нэвтэрдэггүй" материалыг анх 1903 онд хошууч генерал Михаил Поворцев зохион бүтээжээ.

Олон давхар савхийг өндөгний шар, парафин, резиний уусмалд дэвтээсэн туршилтын үр дүнд Поморцев маш бөх, ус үл нэвтрэх материал бүхий гутлыг хийж Орос-Японы дайнд анх ашигласан байна. 

Мэдээжийн хэрэг цэргүүдийн хувьд гутал маш чухал зүйлсийн нэг. Муу гутал хамгийн шилдэг дайчныг ч хормын дотор хэн ч биш болгож чадна.

Оросын хувьд том газар нутагтай тул гутлын асуудал их чухал байсан бөгөөд Дэлхийн 1-р дайны үед гуталд л гэхэд 3 сая рубль зориулагддаг байжээ.

Дайны үед энэхүү гутлын хүрэлцээ хангалтгүй байдаг байв. 1914 оны төгсгөл гэхэд нийт албан хаагчдын тоо 5.3 сая хүрснээр 3 цэрэг тутмын нэг нь хөл нүцгэн явах хэрэгтэй болжээ. 

Мөн бакал гутлын хангамжинд байсан бас нэг асуудал нь өндөр тушаалтнуудын дундах хээл хахууль байлаа. Офицерууд бакалуудыг цуглуулж, өөр хоорондоо наймааны хэрэгсэл болгожээ.

Харин ЗХУ-ын үед бакал гутлын үйлдвэрлэлийн технологид өөрчлөлт орсон нь Сергей Лебедев, Борис Бызов нарын бүтээсэн хиймэл резинийг ашигладаг болсонтой холбоотой. 

1941-1942 онуудад гутлын үйлдвэрлэлийг Иван Плотников болон Александр Хомутов нар хариуцаж байжээ. Тухайн үед бакал гутлыг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд тодорхой шаардлагуудад нийцүүлэх хэрэгтэй болсон. Жишээ нь гутлын материалыг хэрхэн агаар нэвтрүүлдэг болгох гэх мэт. 

Берлин рүү хүрцгээнэ!

Бакал гутлын үйлдвэрлэлийн тухайд: даавууг синтетик резинээр нэвчиж, халаалтын шүүгээнд байрлуулж ингэснээр резин нь хатаж, тусгай хальс үүсэхэд үүнийг хэд хэдэн удаа нугалж эцэст нь амьтны гаралтай арьсан дотор байрлуулдаг байжээ.

Плотниковын бүтээсэн материал бакал гутлыг хийхэд шаардлагатай гол зүйл болсон бөгөөд энэ нь хэд дахин хямд ч чанартай байжээ. Уг бүтээлээрээ Плотников, Хомутов тэргүүтэй хэд хэдэн хүн 1942 онд Сталины одонг (100 мянган рубль) хүртжээ. 

Бакал гутлыг одоо ч энгийн ард хэрэглэж байгаа бөгөөд тэр тусмаа анчид, загасчид болон хөдөөний ард иргэд уг гутлыг зайлшгүй ашигладаг ажээ.

"Хайр ба тагтаанууд" киноны хэсгээс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()