Олон сайхан бүсгүйчүүдийг сольж байсан "царай муутай" эрчүүд

Царайлаг гэх тодорхойлолт нь маш субьектив ойлголт хэдий ч, дэлхий даяар эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн сэтгэл татам байдлын талаар хэдийн тогтсон нэг хэвийн ойлголт ноёлсоор ирсэн. Тэгвэл тэрхүү стандартад огт багтахгүй мөртлөө сайхан бүсгүйчүүдийн "одтой" эрчүүдийг танилцуулж байна. Нууц нь юунд байна?

Олон сайхан бүсгүйчүүдийг сольж байсан "царай муутай" эрчүүд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Дэвид Спейд

Түүний тухай "инээдтэй залуу" л гэж хэлж болохоос яавч "тачаангуй эр" гэх боломжгүй мэт. Гэвч сэтгүүлчид Спейд-ийг Жорж Клунитэй харьцуулдаг. Учир нь тэр Клуни-гийн адилаар олон сайхан бүсгүйчүүдтэй учир ургуулдаг ч ганц бие хэвээр үлдэхийг илүүд үздэг байжээ.  

Дэвид Спейд

Клуни-гийн хувьд 55 настайдаа гэрлэж гэр бүл зохиосон. Спейд одоо мөн 55 насыг зооглоод байгаа ч ганц бие эрийн амьдралаасаа одоо ч салаагүй. Харин сүүлд түүний шуугиан тариад байсан дараагийн дурлалт бүсгүйгээр өөрөөс нь 22 насаар дүү дуучин, жүжигчин Ная Ривера тодорсон юм. 

Гэвч энэ харилцаа нь мөн удаан үргэлжлээгүй бөгөөд удалгүй дурлалт залуу мань Лос-Анжелест өөр нэг бүүр залуухан бүсгүйн хамтаар явж байх даа сэтгүүлчдийн дуранд өртсөн аж. 

Түүний хуучин амрагуудын тоо 20 гарсан бөгөөд ихэнх нь Playboy-ийн охид, моделиуд мөн жүжигчид байсан юм. Жишээлбэл: Лара Флинн Бойл, Хизер Локлир болон Памела Андерсон гэх мэт.

Мөн түүнчлэн түүний нэр холбогдож байсан бүсгүйчүүдийн нэг болох Лорик-оос сэтгүүлчид Спейд-ийг эмэгтэйчүүд юуны учир сонгодог болохыг асуухад, тэрбээр:"Нэгд түүнтэй байх хөгжилтэй. Харин хоёрт гэвэл тэр том эрхтэнтэй", хэмээжээ. 

2 Рон Жереми

Та бүхний өмнө "том" хүний кинонд дүрээ бүтээсэн тоогоороо Гиннесийн Номд бичигдэн, "Хамгийн агуу 50 порно-од"-ын нэг дугаарт ордог жүжигчин байна. Гэвч хэрэв түүнийг гадаад төрхөөр нь дүгнэвэл дээрх бүгд худал тэм санагдах нь лавтай. 

Рон Жереми

Үүнээс гадна Рон-той хамт дүр бүтээж байсан бүсгүйчүүд амьдрал дээр ч түүний хамтрагч болдог нь сонирхолтой. Магадгүй тэр залуудаа сайхан эр байсан юм болов уу? Царайгаараа лав биш бололтой. 

Нэгэн гадаадын сайтын үзсэнээр намхан (1,68 м) бүдүүн эр амьдралдаа 3?-аад бүсгүйчүүдтэй нэр холбогдсоноос ихэнх нь порно одууд эсвэл нүцгэн зургаа авахуулдаг моделиуд байсан юм. Тэдний дунд Вики Ветте, Тери Вайгель, Тейлор Вэйн гэх мэт бүсгүйчүүд багтжээ.

Жилийн өмнө Рон-ыг хамт ажиллагсад нь хүсээгүй байхад тэдний биед хүрдэг байсан гэх мэт гомдлууд гарсан байна. Гэвч түүний "уулзаж" байсан бүсгүйчүүд бүгд Рон-той хүчээр харьцдаг байсан гэх нь ч мөн ташаа ойлголт юм.

3 Кори Фельдман

Түүний хувьд бага даа эр зоригт залуугийн дүрийг сайтар бүтээдэг байсан ч том болоод "нугасны муухай дэгдээхий" болон хувирсан гэж хэлж болохоор. Кори-гийн намхан нуруу (1,65 м) болон гадаад төрхийг нь муулах хүмүүс багагүй бөгөөд түүнийг яаж олон сайхан бүсгүйчүүдийн хайрыг татдагийг ойлгоход бэрх байдаг ажээ. 

Кори Фельдман

Сүүлд Фельдман 4 дэх удаагаа гэрлэсэн бөгөөд түүний энэ удаагийн эхнэрээр нөхрөөсөө 20 насаар залуу, 13 см-аар өндөр Канадын загвар өмсөгч Кортни Энн Митчелл тодорсон юм. 

Сэтгүүлчид түүний 4 эхнэрээс гадна Кори 2?-оод дурлалт бүсгүйчүүдтэй байсныг сайн мэддэг. Тэдгээрийн дотор Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүд болох Дрю Бэрримор болон Хизер Грэм нар багтдаг. 

4 Ронни Вуд

"Муу залуус" бүсгүйчүүдийг өөртөө татах увдистай байдаг шиг рокерууд ч мөн энэ чадварыг гаргууд эзэмшсэн байдаг шүү дээ.

Гэвч "Rolling Stones" хамтлагийн гитарчны хувьд лав биш баймаар. Учир нь тэрбээр согтууруулах ундаанд донтогч бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд хүртэл холбогдож явсан. Үүнээс гадна түүний гадаад төрх болон нас (72) нь ч "асуудалтай". 

Ронни Вуд

Ронни 2 дахь эхнэрээсээ салсныхаа дараагаар өөрөөсөө хэд дахин залуу бүсгүйчүүдтэй нэр холбогдож эхэлсэн юм. Тэдний дотор 18 настай бүсгүй Орос бүсгүй Катя Иванова, Ханна Камельмахер, мөн "Sports Illustrated"-ын Бразил модель Ана Паула Араужу нар багтдаг. 

Харин 2012 оноос хойш Вуд театрын продюсер Салли Хамфрис-тэй гэрлэсэн юм. Хосууд 31 насны зөрүүтэй ажээ. 

5 Jay Z

"Холливуд"-ын инээмсэглэлтэй болсон ч одоог хүртэл айдас хүргэм реппэр залуу насандаа бүр ч "эвгүй" нэгэн байсан. 

Jay Z

Түүний ах дүүсийн дунд царайлаг булчинлаг сайхан эрс цөөнгүй. Гэвч түүний эмэгтэйчүүдийг өөртөө татах авьяасыг нь хэн ч давж гардаггүй байжээ. Рэпер залуутай жүжигчин Розарио Доусон-оос авахуулаад дуучин Рианна хүртэл нэр холбогдож байсан аж. 

50 настай репэр залууг өдгөө дуучин Бейонсе-тэй гэр бүл болсон ч одоог хүртэл өөр бүсгүйчүүдтэй холбосоор байгаа юм. Тэрбээр өөрөө ч эхнэрийнхээ араар тавьж байсан тухайгаа нуулгүй ярьдаг нэгэн. 

Цахим хуудсанд нэг хэсэг репэр залуу болон түүний эхнэр Бейонсе нарын нүүрийг сольсон зургууд ихээр тархаж байсан юм. 

6 Мэрилин Мэнсон

Мэрилин Мэнсон бол гадаад төрх нь үргэлж бусдын анхааралд өртдөг урлагийн бүтээлчдийн нэг юм. Мэнсоны тайзны будалт энгийн амьдрал дээрх төрх хоёрыг хольж хутган шүүмжлэх хэрэггүй гэж үздэг хэсэг хүмүүс ч бий. Гэвч тэр энгийн амьдрал дээрээ ч байгаа зэрэг "аймар" гэдэгтэй санал нийлэх хүн багагүй. 

Мэрилин Мэнсон

Гэвч түүнийг нэгэн цагт хамгийн сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсантай хэн ч маргахгүй. Мэнсоны хувьд тэрбээр Роуз Макгоуэн болон Эван Рэйчел Вуд гэх дагина мэт үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй сүй тавьж байсан юм. 

Гэвч Мэнсонтой нэр холбогдож байсан олон тооны эмэгтэйчүүдийн ердөө ганц нь буюу Дита фон Тиз л түүний эхнэр болж байжээ.

Эх сурвалж: anews

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()