Таныг үхэлд ч хүргэж мэдэх жижиг гэмтлүүд

Ихэнх залуучууд гэмтэл авахдаа нэг их ач холбогдол өгөөд байдаггүй шүү дээ. Жишээлбэл толгой нь хүчтэй өвдлөө гэхэд "өөрөө зүгээр болчихно", "би чинь эр хүн - зүгээр л тэвчих хэрэгтэй" гэх мэт үгсийг өөрсдөдөө хэлэх нь элбэг. Харин дараа нь бид эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10-20 насаар бага байдагт нь гайхдаг. Тэгвэл жижиг хирнээ таныг үхэлд ч хүргэх боломжтой гэмтлүүдийн талаар мэдээллийг та бүхэнд бэлдлээ. Өөртөө болон хайртай дотнын хүмүүстээ анхаарал тавьцгаая!

Таныг үхэлд ч хүргэж мэдэх жижиг гэмтлүүд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Мууранд маажуулах

Мэдээж таныг гудамжны нохой хазаж эсвэл урвал та шууд л эмнэлэг явна. Харин гэрийн тэжээвэр муужгай таныг урах үед та тоолгүй орхидог уу? Тэгвэл энэ нь маш буруу. 

Мууранд уруулснаас болж халуурах тохиолдол байдаг бөгөөд энэ нь маш хүнд хэлбэрийн нянгийн гаралтай өвчин юм. Энэ өвчний үед илрэх шинж тэмдгүүдийг дурдвал: халуурах, тунгалгийн булчирхай үрэвсэх, хордлого, нүд, мэдрэлийн систем, дотоод эрхтнүүдийн гэмтэл, түүнчлэн тууралт гардаг. 

АНУ-ын өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх газраас мэдээлэлж буйгаар жилд 12 мянган хүн уг өвчнийг тусдаг бол тэднээс 500-гаад хүн хүнд байдалтай эмнэлэгт хүргэгддэг ажээ. Энэ бүхэн "Bartonella henselae" гэх бактериас гаралтай. 

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хайртай амьтантайгаа тоглосныхоо дараа гар болон уруулсан байж болзошгүй биеийнхээ хэсгүүдийг цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн гудамжны амьтадтай тоглохоос сэргийлээрэй. 

Мууранд маажуулах

2 Толгойгоо цохих

Та ойр дотнын хүнээ толгойгоо цохисны дараа бүх зүйл зүгээр мэт байхыг нь харж байсан уу? Магадгүй та ч мөн тэгдэг байх. Гэвч энэ нь тархины гэмтэлд хүргэх эрсдэлтэй байдаг. 

Мэдээж хэн нэгэн таны толгойг тоглоомоор зөөлхөн цохиход ийм асуудал үүсэхгүй байж болох ч ямар нэгэн зүйлд толгойгоо чанга цохисон тохиолдолд ийм эрсдэл үүсэх нь элбэг. 

Хэрэв та толгойгоо чанга цохисон бол эмнэлэгт очиж ямар нэгэн гэмтэл аваагүй эсэхээ мэдэж авах нь зүйтэй. Ялангуяа цус гарсан, том булдруу үүссэн, мөн хэсэг хугацаанд ухаан алдсан бол. 

Толгойгоо цохих

3 Арьс цоолсон гэмтэл

Биднийг бага байхад эцэг эх мань зэвтэй хадаасан дээр гишгэвэл бохирдол авч өвчин тусна гэж анхааруулдаг байсан шүү дээ. Энэ нь ч үнэн. Иртэй зүйл дээр гишгэхэд маш их өвдөлт мэдрэхээс гадна тухайн газар үрэвсэх эрсдэлтэй. 

Арьс цоолсон гэмтэл дан ганц эд зүйлээс үүсэхгүй. Янз бүрийн махчин амьтадтай тааралдан хазууллаа гэхэд яаралтай эмнэлэгт очих хэрэгтэй. 

Арьс цоолсон гэмтэл

4 Мөчний гэмтэл

Чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөх хүсэлтэй хүмүүс ийм гэмтэл авах нь их байдаг. Хаяа хөлөө зөв буруу гишгэж гэмтээх үе гардаг шүү дээ. Ийм үед удахгүй өөрөө эдгэнэ гэж бодоод арга хэмжээ авахгүй байснаар зөвхөн хэд хоногийн дараа л мэдэгддэг далд хугарал байх эрсдэлтэй. Харин та өөрийгөө зүгээр гэж найдан хөлдөө ачаалал өгч нөхцөл байдлыг улам даамжруулдаг. 

Мэдээж ийм гэмтэл таныг үхэлд хүргэхгүй ч тахир дутуу болгож мэднэ. Иймд эмчид хандаж байх хэрэгтэй. 

Мөчний гэмтэл

5 Цээж, гэдэс рүүгээ цохиулах

Хэдийгээр хавирга дотоод эрхтнүүдийн хамгаалалт ч гэлээ хүчтэй цохилт авсан тохиолдолд эрсдэл үүсгэдэг. Хэвлийн хөндийд бүүр ийм хамгаалалт ч байхгүй гээд боддоо. Хэрэв та бөмбөгөөр цээж, гэдэс рүүгээ цохиулж дотор тань муухайран, толгой эргэж байвал эмчид хандах хэрэгтэй. 

Хавирга хугарах үед бусад яс шиг хүчтэй өвддөггүй тул та хүнд гэмтэл авснаа ч мэдэхгүй байх эрсдэлтэй. 

Цээж, гэдэс рүүгээ цохиулах

6 Хордлого

Бид хордлого аваад нэг их ач холбогдол өгдөггүй шүү дээ. Энэ нь буруу юм. Жил бүр хордлогод орсноос болж ойролцоогоор мянган хүн амь насаа алддаг. 

Хэрэв та хүчтэй огиулах, суулгах, толгой эргэх, ухаан алдах гэх мэт шинж тэмдгийг мэдэрвэл бушуухан түргэн тусламж дуудах хэрэгтэй. 

Хордлого

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()