Пакистаны цөлийг ойжуулах төслийг нутгийн иргэд эсэргүүцэж, 6000 модыг сугалж хаяжээ

Пакистан улс нутаг дэвсгэрийнхээ цөлжсөн хэсгийг дахин ойжуулахын тулд "10 тэрбум модны цунами" хэмээх аварга төсөл эхлүүлснийг бид өмнө мэдээлсэн билээ. Гэвч нутгийн иргэдэд энэ нь таалагдсангүй, дөнгөж ургаж буй 6000 модыг сүйтгэсэн байна. Тэдний хэлж буйгаар элсэн цөлд ургамал тарьж өөрчлөлт хийх нь Исламын шашны эсрэг үйлдэл ажээ. Үүнээс гадна өөр шалтгаан ч бий...

Пакистаны цөлийг ойжуулах төслийг нутгийн иргэд эсэргүүцэж, 6000 модыг сугалж хаяжээ
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Хэдхэн хоногийн өмнө Пакистаны Засгийн Газраас "10 тэрбум модны цунами" гэх нэртэй үйл ажиллагаа нь амжилттай үргэлжилж буй тухай мэдэгдсэн. Энэхүү үйл ажиллагаа нь 2019 оноос хойш явагдаж байгаа бөгөөд дэлхийн дулааралтай тэмцэхээс гадна олон арван мянган хүнийг ажилтай болгожээ.

Пакистаны ерөнхий сайдын зөвлөх Малик Амин Аслам Баллокийн жилийн өмнөх ба одоог харьцуулсан зургийг Твиттер хуудсандаа нийтэлсэн байна. 

Гэвч шашинд хэт автсан нутагт сайн сайхан зүйлс ч саад бэрхшээлтэй нүүр тулгардаг ажээ. Нутгийн иргэд өөрсдийн шашны үзлээсээ болж мод тарьсны эсрэг бослого гарган, сүйтгэх ажиллагаа явуулжээ. Тэдний үздэгээр ариун нутгийг байгаагаар нь байлгах ёстой гэнэ.

Мод суулгасан газрыг урьд өмнө нь хууль бусаар тухайн нутгийн удирдлагууд булааж байсан ч засгийн газраас эргүүлэн авч байсан байна.

Харин одоо бол тухайн газар улсын өмчид тооцогдож байгаа тул мод тарих нь ч нэг их асуудал үүсгээд байх ёсгүй байсан ажээ. Магадгүй нутгийн удирдлагууд шашинд хэт автсан иргэдийг мунхруулан ариун газрыг Засгийн Газраас бузарлах гэж байна хэмээн итгүүлсэн ч байж болох юм. 

"100 модны цунами" үйл ажиллагаа бол Пакистаны төрөөс эхлүүлж буй байгаль орчны төлөөх түүхэн дэх хамгийн том төсөл юм. Одоогийн байдлаар 350 мянган гектар газарт мод тариад байгаа ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()