Антарктид тивийн мөсөн дундаас нууцлаг хөлөг онгоц илрүүлжээ

Google-ийн сансрын зургийг үзэж байсан нэгэн хэрэглэгч Антарктидын мөсөн дундаас 100 метрийн урттай хөлөг онгоц гэмээр зүйл олж харжээ. Энэхүү нээлт нь маш олон таамгийг төрүүлсэн байна. Жишээлбэл: зарим нь үүнийг нацист Германуудын нууц бааз, харин зарим нь харь гаригийнхантай үүнийг холбожээ.

Антарктид тивийн мөсөн дундаас нууцлаг хөлөг онгоц илрүүлжээ
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Олдсон обьект нь Антарктидын Шинэ Зеландын харалдаа бүсэд, Атлантын далайн эргээс 150 км зайд байрлаж байжээ.

Үнэхээр хүний бүтээсэн зүйл шиг харагдах энэхүү нээлт олон нийтийн сүлжээнд ихээхэн шуугиан тариад байгаа. 

Зургийг "Earth Watchman" нэртэй хэрэглэгч цахим сүлжээнд нийтэлсэн байна. Сүүлийн 10-аад Google Earth-ийн тусламжтай дэлхийн өнцөг булан дахь сонин хачин бүрийг судалж байгаа тэрээр үүнийг хөлөг онгоц гэдэгт итгэлтэй байгаа юм.

Анх харсан хүн үүнийг энгийн нэг том мөс байна гэж үзэж болох ч дээр нь байгаа тэгш хэмт зураас, тэгш өнцгүүд арай өөр зүйл гэдгийг хэлж байгаа юм.

Хүмүүс олон төрлийн таамаг дэвшүүлснээс үүнийг нууц бааз гэж үзэж буй хүмүүс хамгийн их байна.

Дэлхий даяар цунамигийн гамшиг болсон тохиолдолд АНУ-ын зүүн эргийн чинээлэг хүмүүс хоргодох газраа болгохоор Антарктидэд нэгэн нууц байгууламж босгосон гэх цуу яриа байдгийг өөр нэгэн хэрэглэгч ярьжээ.

Зарим хүмүүс Антарктид дахь нацист германы цэргийн нууц баазын талаар яриаг мөн дэвшүүлжээ. Гэвч таамаг дэвшүүлж буй хүмүүс ямар ч бодит гаргалгаа гаргаж чадаагүй л байгаа ажээ. Ямартай ч энэ нууцлаг олдворыг судлах нь зүйтэй гэдэг дээр бүгд санал нийлж байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()