Ирээдүйд үнэ хүрэх бараанд тооцогддог алдарт "Зингер" оёдлын машины түүх

1851 оны 8-р сарын 12-нд Америкийн оёдолчин Зингер сайжруулсан оёдлын машинаа патентжуулж байжээ. Энэхүү бүтээл нь эдийн засгийг бараг бүхэлд нь өөрчилсөн юм. 

Ирээдүйд үнэ хүрэх бараанд тооцогддог алдарт "Зингер" оёдлын машины түүх
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Бидний олонх нь эмээ нарын ашигладаг байсан хуучин механик оёдлын машинуудыг харж бас хэрэглэж байсан. Эртний эдлэл цуглуулагчид эдгээр машинуудыг ихээр хайдаг ч маш бага үнэ санал болгодог. Гэвч та зарах гэж яараад хэрэггүй л болов уу. 

30-40 жилийн өмнө хүнд жинтэй модон сав бүх л айлд байдаг байсан бөгөөд үүнийгээ хүмүүс нүдний цөцгий мэт хайрладаг байсан. Энэ нь ч тухайн үед зөв хэрэг байжээ. Учир нь модон сав дотор зурагтын дараа орохуйц үнэ цэнэтэй зүйл хадгалагддаг байсан юм. 

Бага байхад энэхүү гайхалтай төхөөрөмж бидний анхаарлыг ихээхэн татдаг байсан шүү дээ. Хэлбэр дүрс, чимэглэлүүд, зүү нь хүртэл тухайн үед аюултай ч хүүхдүүдийн анхаарлыг соронз мэт л татдаг байсан.

Одоо үеийн хэрэглэхэд хялбар оёдлын машинууд хуучныхаа хэзээ ч гүйцэхгүй. Учир нь шинэ машинуудад хуучных шиг "сэтгэл" шингээгүй. Яагаад зөвлөлтийн үеийн оёдлын машиныг ихээхэн гоёж сэтгэл шингээн үйлдвэрлэдэг байсан юм бол?

Үүний учир маш энгийн. Хүн бүрийн хэрэглэдэг байсан Подольскийн үйлдвэрийн оёдлын машинуудын дизайн, бүтэц нь дэлхийд алдартай Америкийн "Зингер" оёдлын машинуудын хуулбар юм. 

«Зингер» компани анхныхаа оёдлын машиныг 1851 онд худалдаанд нэвтрүүлж, 10 жилийн дараа ихээхэн алдартай болж байсан юм. 

20 зууны эхэн үед «Зингер»-ийн үйлдвэр Москвагийн Подольскд нээгдэж байжээ. Тухайн үедээ уг газар маш хямд бөгөөд тээвэрлэлтийн тал дээр асуудалгүй байсан байна. 

Удалгүй "Зингер"-ийн үйлдвэр оёдлын машин үйлдвэрлэлтээрээ Европын хамгийн хүчирхэг байгууллага болсон байна. 1914 онд уг компани 600 мянга гаруй машин үйлдвэрлэж дэлхий даяар түгээсэн ажээ. Оросод л гэхэд 3000 гаруй нэрийн дэлгүүр байдаг байжээ. 

Подольскийн оёдлын машины хамгийн том худалдан авагч улсуудаар Хятад, Япон, Иран тодорч байсан юм.

Үйлдвэр 1915 онд

...одоо

Орос дахь салбар компанийн оффис Санкт-Петербург дахь гайхалтай тансаг барилгад байрлаж байсан бөгөөд одоог хүртэл энэ газар хүмүүсийн нүдийг хужирладаг байна. 

Одоо энэхүү барилга дотор ОХУ-ын хамгийн алдартай цахим сүлжээний сайт болох "ВКонтакте"-ийн оффис байрлаж байгаа юм.

1917 оны хувьсгалын дараачаар Подольскийн үйлдвэрлэл зогссон юм. Аз болоход, компанийн тоног төхөөрөмж нь хоёр хувьсгал, Иргэний дайныг даван туулж, 1923 онд оёдлын машин үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх боломжтой болж байжээ. Шинэ машинуудыг «ПМЗ» (Подольскийн механик үйлдвэр) болон «Госшвеймашина» нэртэй шошгоор тэмдэглэдэг болж байсан байна.

Америкийн дизайнеруудын бүтээсэн оёдлын машин маш амжилттай болж, хэдэн арван жилийн турш бараг өөрчлөгдөлгүй үйлдвэрлэгджээ. Загвар нь ч өөрчлөгдөөгүй бөгөөд 20-р зууны эхэн үеийн "орчин үеийн" хэв маяг нь Подольск төхөөрөмжүүдийн зайлшгүй шинж чанар болж байсан юм. 

"Зингер" оёдлын машины эрэлттэй байдлын талаарх олон цуу яриа бий. Тэдгээрийн нэгийг дурдвал одоог хүртэл ихээхэн нэр хүндтэй байдаг нэгэн компани тусгай серийн дугаартай оёдлын машин өндөр үнээр авна хэмээн зарлаж байсан юм. 

Уг зарлалын албан ёсны мэдэгдэл байгаагүй ч тухайн үед эртний эдлэл цуглуулагчид мөнгөө үл хайрлан оёдлын машин худалдан авч байсан ажээ. Гэвч ямар ч ашиг олох боломжгүй болохыг сүүлд нь тэд ойлгоцгоосон байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()