Шинэ гарах кинонуудад түүхэн хүмүүсийн дүрийг бүтээхээр сонгогдсон жүжигчидтэй танилц!

Намтарчилсан кино нь дэлгэцийн урлагийн төрөлд бараг биеэ даасан урсгал гэж тооцдог. Энэ төрлийн киноны амжилт гол дүрийн жүжигчин түүхэн хүний дүрийг хэрхэн амилуулахаас ихээхэн шалтгаална. Уг нийтлэлээр та бүхэнд найруулагчид шинэ бүтээлийнхээ гол дүрээр ямар жүжигчнийг сонгохоор болсныг танилцуулах бөгөөд үүнд таны санал ч гэсэн илүүдэхгүй гэдэгт итгэлтэй байна.

Шинэ гарах кинонуудад түүхэн хүмүүсийн дүрийг бүтээхээр сонгогдсон жүжигчидтэй танилц!
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Ана де Армас Мерилин Монрогийн дүрд

Андрью Доминикийн найруулж буй "Шаргал үст" кино нь Жойс Кэрол Өүтсийн (Joyce Carol Oates) ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд Норма Бэйкер гэх жирийн нэгэн охин хэрхэн Мерилин Монро гэх дэлхий дахиныг шуугиулсан алдартан болж байгаа талаар өгүүлдэг.

Ана де Армас Мерилин Монрогийн дүрд

2 Брэдли Күүпер Леонард Бернштейний дүрд

Америкийн алдарт хөгжмийн зохиолч, найруулагч, төгөлдөр хуурч, удирдаач Леонард Бернштейнийг Брэдли Күүпер дахин бидний өмнө амьдруулахаар болжээ.

Брэдли Күүпер Леонард Бернштейний дүрд

3 Тимоти Шаламе Боб Диланы дүрд

Боб Диланы хөгжмийн замнал хэрхэн өнгөрснийг өгүүлэх тус киног Боб Дилан өөрөө найруулах нь ээ!

Тимоти Шаламе Боб Диланы дүрд

4 Остин Батлер Элвис Преслигийн дүрд

Рок-н-Роллын хааны дүрийг Остин Батлер бүтээж байгаа ба Том Хэнкс, Мэгги Гиленхаал нар ч мөн дүр бүтээх сурагтай байгаа ажээ.

Остин Батлер Элвис Преслигийн дүрд

5 Жэми Фокс Майк Тайсоны дүрд

Жэми Фоксийн хэлснээр кинонд боксчины амьдралын өсөлт уналтыг бүгдийг нь харуулахаар болсон байна.

Жэми Фокс Майк Тайсоны дүрд

6 Рэйчл Вайс Элизабет Тэйлорын дүрд

Хэдий кино хэзээ цацагдах нь тодорхойгүй байгаа ч Элизабет хэрхэн нийгмийн сайн сайхны төлөө тэмцэж байсан талаар дурдагдана гэсэн цуу таржээ.

Рэйчл Вайс Элизабет Тэйлорын дүрд

7 Крис Хемсворт Халк Хоганы дүрд

Алдартай тулаанч, жүжигчин, ТВ-ийн хөтлөгч түүний дүрийг бүтээхийн тулд "Тор" киноны жүжигчин маань булчингаа хөгжүүлж, сахлаа ургуулах хэрэгтэй болох нь дээ.

Крис Хемсворт Халк Хоганы дүрд

8 Эмма МкКей Эмили Бронтегийн дүрд

Нетфликсийн "Бэлгийн боловсрол" цувралын од Эмма нь Английн алдартай зохиолч Эмилигийн бага насны амьдралыг хүүрнэхэд чухал үүргийг гүйцэтгэж байна.

Эмма МкКей Эмили Бронтегийн дүрд

9 Кристен Стюарт гүнж Дианагийн дүрд

Гүнж Диана өөрийн нөхөр, ханхүү Чарльзаас салахаар шийдсэн үеэс хойших амьдралыг өгүүлэх тус кинонд Кристен Стюарт тоглох аж.

Кристен Стюарт гүнж Дианагийн дүрд

10 Жаред Лето Энди Варолын дүрд

Алдарт зураач Энди Варолын төрсөн өдрөөс нэг хоногийн дараа жүжигчин Жаред түүний дүрд тоглохоор болсноо дэлхий нийтэд зарласан билээ. 

Жаред Лето Энди Варолын дүрд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()