Ихрүүдийн тухай итгэмээргүй 10 түүх

2020-08-15, 13:03
9,156

Ихэр байх, ихэр хүүхэдтэй болох гэдэг гайхалтай сайхан гэдэгтэй хүн бүр санал нэгдэх биз. Тэд ижил хувцастайгаа үнэхээр өхөөрдөм хөгжилтэй харагддаг бөгөөд ихрийнхээ өрөөснөөс ялгарах онцлогоо хайж буй байдлыг нь харахад үнэхээр таатай. Ингээд бид таньтай ихрүүдийн талаар сонирхолтой түүхийг хуваалцъя.

Ихрүүдийн тухай итгэмээргүй 10 түүх
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Буруу хүнийг сонгосон нь

22 настай Эдит Касас хүнд дурлаж, мөрөөдлийнхөө ханхүүтэй гэрлэхийг хүссэн байна.  Харамсалтай нь Эдитээс бусад хүмүүст түүний сонголт үнэхээр аймшигтай санагдсан юм. Учир нь тэрээр 13 жилийн өмнө түүний ихэр Жоанагийн амь насыг хороосон залуутай гэрлэхээр зэхэж байжээ. Алуурчин залуу Жоанатай бас дотно харилцаатай байсан гэх таамаг бий.  

Виктор Эдитэд үнэхээр хайртай гэдгээ түүний эцэг эхэд хэлсэн ч Эдитийн эцэг эх энэ байдлыг үл зөвшөөрч, хуримын ёслолыг хэсэг хугацаанд хойшлуулсан байна. Энэ хугацаанд Эдит сайн гэгч нь бодож шийдвэрээ гаргах ёстой байжээ. Эцэст нь 2013 оны 2 сарын 14-нд хосууд гэрлэсэн бөгөөд Виктор энэ үед ялаа эдэлсээр л байсан юм.

Буруу хүнийг сонгосон нь

2 Ялаас мултарсан ихрүүд

2009 онд нэгэн эр Германы томоохон үнэт эдлэлийн дэлгүүрээс 6,8 сая долларын үнэтэй эдлэлийг хулгайлсан байна. ДНК-ийн шинжилгээгээр дүгнэхэд хэрэг үйлдэгч нь Хассан О. эсвэл Аббас О. хоёрын аль нэг байжээ. Шүүх хурлын үеэр ихрүүдийн яг хэнийг хулгайн хэрэг хийсэн болохыг тодорхойлж чадаагүй учир тэднийг сулласан байна. 

Ялаас мултарсан ихрүүд

3 Төрсөн цагаасаа эхлэж тусдаа амьдарсан ч ижил амьдралын хэв маягтай байсан ихрүүд

Жим Льюис болон Жим Спрингер нар төрсөн цагаасаа эхэлж буюу 1940 оноос өөр өөр гэр бүлд амьдрах болжээ.  Харин тэд анх 39 настай байхдаа уулзацгаасан байна. Хачирхалтай нь ихэр ах дүүсийн амьдрал хоорондоо маш ижил байсан бөгөөд тэдний нэр хүртэл ижил байсан аж.

Тэд хоёул 2 удаа гэрлэж, анхны эхнэрүүд нь Линда нэртэй байжээ. Харин хоёрдахь эхнэр нь Бетти байсан гэнэ. Мөн ихрүүд хүүхэд байхдаа Той хэмээх нохойтой байсан аж.  Тэдний хүүхдүүдийн нэр нь Жеймс Аллен болон Жеймс Алан нар юм. Хоёулаа шерифийн ажлыг хийж, нэг төрлийн шар айраг ууж, нэг төрлийн тамхи татаж, Шевролет автомашиныг унадаг байжээ. 

Төрсөн цагаасаа эхлэж тусдаа амьдарсан ч ижил амьдралын хэв маягтай байсан ихрүүд

4 Эцэг тодорхойлох шинжилгээ

2004 онд Холли Мэри Адамс өхөөрдөм, цоо эрүүл охин төрүүлсэн байна. Охины төрсний гэрчилгээн дээр түүний эцгийг Раймон Миллер хэмээн бичсэн байсан ч тэр үүнтэй санал нэгдэхгүй байсан аж. ДНХ-ийн шинжилгээгээр охины эцэг Раймон уу эсвэл түүний ихэр Ричард уу гэдгийг тодорхойлж чадсангүй.

Энэхүү түүх нь үнэт эдлэл хулгайлсан хэргээс тэс өөр юм. Үнэт эдлэлийг ихрүүдийн нэг нь хулгайлсан бол энэ тохиолдолд Холли ихрүүдтэй хоёулантайнь  сексийн холбоотой байсан гэнэ. Раймон болон Ричард нар бүсгүйг ихрүүдтэй хоёулантай нь дотно харилцаатай байсан талаар мэдээгүй аж. ДНХ-ын шинжилгээ аль альтай нь 99% гэж гарсан учир бяцхан охины эцгийг тодорхойлох боломжгүй болжээ.

Эцэг тодорхойлох шинжилгээ

5 Өөр арьстай ихрүүд

2005 оны 7-р сарын 11-нд төрсөн Райан цайвар арьс, цэнхэр нүдтэй бол түүний ихэр Лео хар арьс, бор нүдтэй байсан гэнэ. Хөвгүүдийн хүү нь цагаан арьст герман залуу байсан бол ээж нь Гана улсын хар арьст эмэгтэй байжээ.  Ихэр хүүхдүүдийн хувьд ийм зүйл тохиолдох нь элбэг бөгөөд 2006 онд олон үндэстний холимог цустай Керри Ричардсон ихэр хүүхэд төрүүлсэн боловч нэг хүүхэд нь жил ирэх тусам цайвар арьстай болж байсан бол нөгөөх нь жил ирэх тусам хар арьстай болж байсан гэнэ.

Өөр арьстай ихрүүд

6 Ихрүүд ихэр хүүхэд төрүүлжээ

Эшли Спинкс болон Андреа Спрингер нар ихэр эгч дүүс юм. Гэхдээ 21 насандаа тэд хоёулаа жирэмсэн, хугацаа нь ижилхэн болохыг мэдсэн байна. Хэсэг хугацааны дараа буюу жирэмсний 6 сартайдаа тэд ихэр хөвгүүд хүлээж байгаагаа мэджээ.  Ихрүүд 12 сарын 14-нд төрсөн бөгөөд  ихэрлэхийн тулд ямар нэг бүтээгдэхүүн хэрэглээгүй гэдгээ хэлсэн аж.

Ихрүүд ихэр хүүхэд төрүүлжээ

7 Ихэр бүсгүйчүүд ихэр залуустай гэрлэжээ

Диана болон Дарлин Неттемейер нар ихэр эгч дүүс юм. Тэд Крейг болон Марк Сандерсын ихрүүдтэй гэрлэсэн бөгөөд тэд ихэр эгч дүүст нэг өдөр, ижилхэн гэрлэх санал тавьжээ. Ихэр эгч дүүс хуримынхаа үеэр ижил даашинз өмсөж, хөрш болж амьдрахаас гадна нэг өдөр амаржсан байна.

Ихэр бүсгүйчүүд ихэр залуустай гэрлэжээ

8 Ихрүүдийн хуримын бас нэгэн хувилбар

Энэ бол нярай байхаасаа эхлэж бие биенээсээ холдсон ихрүүдийн бас нэгэн түүх бөгөөд төгсгөл нь аз жаргалтай болж чадсан юм. Хэдийгээр ихрүүд олон жилийн турш тусдаа өссөн ч нэг нэгэндээ ихээр татагдаж, хайр сэтгэлийн холбоотой болж, эцэст нь хурим хийсэн боловч хуримын дараа тэд өөрсдийгөө ихэр ах дүүс болохоо мэдсэн аж. Ингээд шүүх залуусын гэрлэлтийг хүчингүйд  тооцжээ.

Ихрүүдийн хуримын бас нэгэн хувилбар

9 2 умайгаас төрсөн хүүхдүүд

Английн Нортамын иргэн Ханна Керси төрөлхийн хоёр умайтай төрсөн байна. Хэдийгээр энэ нь 3 мянган эмэгтэй тутамд нэг удаа тохиолддог ч 2 тусдаа умайгаас 3 ихэр хүүхэд төрөх гэдэг 25 саяд нэг тохиолдох зүйл гэнэ.

2006 онд Ханна нэг умайгаасаа 2 ихэр болох Руби болон Тилли нарыг төрүүлсэн бол нөгөө умайгаасаа Гресийг төрүүлсэн аж. 2 умайд хүүхэд өсөж бойжсон 70 тохиолдол бүртгэгдсэн ч 3 ихэр хүүхэд төрөх тохиолдол анхных болсон юм.

2 умайгаас төрсөн хүүхдүүд

10 Хамтдаа нас барсан ихрүүд

2002 онд 73 настай ихрүүд Финландын зам дээр нас барсан аж. Хэдийгээр энэ  тийм ч хачирхалтай биш санагдаж байгаа ч тэд тус тусдаа 2 цагийн зөрүүтэй, ижил шалтгаанаар нас барсан гэнэ. Эхний ихэр унадаг дугуйтай замаар явж байхдаа ачааны автомашинд мөргүүлж нас барсан байна. Харин 2 дахь ихэр нь мөн л энэ шалтгаанаар 2 цагийн дараа амиа алджээ.  Хамгийн хачирхалтай нь цагдаа нар 2 дахь ихэрт энэ талаар мэдээллийг хүргэж амжаагүй байсан аж.

Хамтдаа нас барсан ихрүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()