"Хар дарсан зүүд" - 4 настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа хожим олж мэдсэн бүсгүй

2020-08-13, 17:40
88,735

Сэм Грэхем бяцхан охин байхдаа өөрийн амьдралд тохиолдсон хар бараан явдлыг бүдэг бадагхан санаж байж. Түүний ээж тэрхүү үйл явдлыг зүүд байсан хэмээн охиндоо итгүүлж байсан байна. Сэм амьдралынхаа туршид сэтгэл зүйн эмгэгтэй байсан ба үүнийгээ бага насных нь хар толбо мэт үлдсэн түүхтэй холбоотой гэдэгт итгэлтэй байдаг ажээ.

"Хар дарсан зүүд" - 4 настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа хожим олж мэдсэн бүсгүй
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын Юта мужийн иргэн, 21 настай Сэм Грэхем өөрт тохиолдож байсан аймшигт хэргийн учрыг насанд хүрснийхээ дараа л ээжээсээ сонссон байна. Энэ бүх хугацаанд бүсгүй гэмтлийн дараах сэтгэцийн өөрчлөлтөөс үүдсэн эмгэг (Post traumatic stress disorder)-ээс болж шаналж байсан бөгөөд үүнийгээ бага насандаа өртсөн аймшигт хэрэгтэй холбоотой болохыг гадарладаг байжээ. 

Бүсгүйн хэлж буйгаар түүнийг 4-хөн настай байхад нь эцэг эхийнх нь дотны найз түүнийг харахаар үлдэхдээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд азаар гэрийнхэн нь ирж цагдаа дуудаж байсан ажээ.

Сэм уг явдлыг бүдэг бадаг санадаг байсан ч түүний ээж охиндоо зүгээр л зүүд байсан гэж итгүүлсээр ирсэн байна. Том болоод бүсгүй тухайн үед юу болж өнгөрснийг ойлгожээ. Сэм одоо сэтгэл зүйчээр сурдаг бөгөөд түүний сэтгэцийн асуудал нь бага насны дурсамжтай нь холбоотой гэдэгт итгэлтэй байгаа юм. 

Түүний амьдралд хар толбо үлдээсэн хэрэг бүсгүйн хувийн амьдралд ч ихээхэн нөлөөлдөг байжээ. Бэлгийн харилцаанд орох үед түүний сандрах эмгэг (panic attack) нь сэдэрдэг байсан аж. Удаан хугацааны туршид бүсгүй үүний учрыг олж чадахгүй байсан ч түүнд ээж нь үнэн учрыг хэлж өгсөн байна.

Анхандаа бүсгүй уг аймшигт мэдээг хүлээж авч чадахгүй байсан бөгөөд хэсэг хугацаанд өөрийнхөө биеийг харах нь түүнд тааламжгүй мэдрэмж төрүүлж бэлгийн харьцаанд орохоос ч айдаг болсон байжээ. Гэвч Сэм өөрт нь тулгардаг асуудлын үнэн учрыг ойлгосон тул үүнтэйгээ тэмцэх илүү амар болсон байна. 

Бүсгүйн ард хэн нэгэн зогсож байхад, эрчүүд орж ирснийхээ дараа хаалга хааж өөрт нь ойртох үед, олон хүмүүсийн дунд зогсож байхад нь тэрхүү эмгэг илэрдэг байсан аж. Мөн тодорхой үнэр мэдрэх үед эмгэг нь сэдэрдэг байжээ. 

Үүнээс гадна Сэм трихотилломани буюу өөрийн үйл хөдлөлийг хянах чадваргүйгээр үсээ зулгаах эмгэгтэй бөгөөд үүнээсээ болж бага зэрэг халзарсан байна. Харамсалтай нь энэхүү өвчин эмчлэгддэггүй ажээ. 

Эмгэг нь сэдэрсэн үед Сэм-д тайвшрахад нь тусалдаг ганц туслагч нь нохой ажээ. Одоо Сэм-ийн сэтгэл санааны байдал арай дээрдсэн бөгөөд бүх юм нь сайхан болно гэдэгт бүсгүй итгэж байгаа юм байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()