"Hyundai"-ийн дэлгүүрээр байнга эргэлддэг байсан нохойг ажилд авчээ

Бразил дахь "Hyundai" автосалоны ажилчид эзэнгүй нэгэн нохой дэлгүүрийнхээ ойролцоо эргэлдээд байсныг анзаарчээ. Өрөвдөлтэй нохойг тэд гадаа үлдээхийг хүссэнгүй. Одоо Туссон нэртэй болсон тэрхүү нохой автосалоны хүндэт ажилчдын нэг болжээ. Тэр бүр өөрийн гэсэн энгэрийн тэмдэгтэй гээд боддоо!

"Hyundai"-ийн дэлгүүрээр байнга эргэлддэг байсан нохойг ажилд авчээ
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Бразилын Серра мужид орших "Hyundai Prime" автосалоны ажилчид жилийн өмнөөс үүдэндээ золбин нохой амьдарч буйг анзаарчээ. Тэрхүү нохой өрөвдөлтэй нүдээр хоол эрж, шөнө нь тухайн газартаа унтдаг байж. Автосалоны ажилчид түүнийг өрөвдөн харахаас залхаж баярлуулахаар шийдсэн байна. 

Нохойд Туссон Прайм (Tucson Prime) гэх машины нэр өгөн энгэрийн тэмдэг зүүж өгчээ. Анхандаа ажилчид хөөрхий нохойд тав тухтай байдал бэлэглэхийг хүссэн ч түүнийг худалдан авагчдыг хэрхэн угтаж найрсаг харьцаж байгааг нь хараад нохойг албан тушаал ахиулсан ажээ. Одоо тэрбээр автосалоны жинхэнэ од нь болжээ. 

Үзэсгэлэнгийн менежер Эмерсон Мариано-гийн үгээр бол нохой худалдан авагчдын сэтгэлийг хөдөлгөж, компанийн уур амьсгал сайжран борлуулалт нь ч өсжээ. Зарим хүмүүс автосалонд зүгээр л Туссантай зургаа авахуулж, түүнийг хооллож, эрхлүүлэхээр орж ирдэг байна. 

Эхний ээлжид нохойг ажилд авахын өмнө түүнийг мал эмнэлэгт үзүүлж шаардлагатай вакцинуудыг нь хийлгэсэн байна. Үүнээс хойш Туссон Хьюндайн автосалоны хүндэт ажилчин болсон бөгөөд удахгүй компанийн Олон Улсын  зар сурталчилгаанд оролцохоор болсон ажээ. 

Эх сурвалж: fishki

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()