Цаазаар авахуулах гэж буй хэрэгтнүүд сүүлчийн зоогондоо юу иддэг вэ?

Цаазын ялыг хүлээж буй шоронгийн хоригдлуудын сүүлийн хоолны тухайд мөрддөг ёс заншил мэтийн зүйл бий. Олон оронд хоригдол өөрийн сүүлчийн зоогийг захиалах эрхтэй байдаг. Тэгвэл үхлээ хүлээн суух хүмүүсийн эцсийн зоог юу байсныг харцгаая.

Цаазаар авахуулах гэж буй хэрэгтнүүд сүүлчийн зоогондоо юу иддэг вэ?
БЭЛЭГ БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 Виктор Фегер (Victor Feguer)

28 насандаа Айовад хүн барьцаалсан болон хүний амийг санаатай хөнөөсөн хэргээр дүүжлүүлж байсан Виктор Фегер нь үртэйгээ байгаа олив жимсийг сүүлийн удаа зооглохыг хүссэн байна.

Виктор Фегер (Victor Feguer)

2 Жон Вэйн Гэйси (John Wayne Gacy)

Жон Вэйн Гэйси хүчингийн болон 33 удаагийн цуврал аллагын хэргээр хоригдсон бөгөөд 52 насанд нь Иллинойс мужид үхлийн тариагаар цаазын ялыг гүйцэлдүүлжээ.

Тэрээр шоронд орохоосоо өмнө KFC түргэн хоолны салбарыг хариуцаж ажиллаж байсан тул 12  сам хорхой, 12 ширхэг KFC тахианы мөч, шарсан төмс болон 500 грамм гүзээлзгэнэ авч байв.

Жон Вэйн Гэйси (John Wayne Gacy)

3 Тимоти МкВей (Timothy McVeigh)

Оклахама мужид бөмбөг дэлбэлсэн террорист халдлагын гол хэрэгтэн Тимоти МкВей 33 насандаа Индиана мужийн хорих ангид үхлийн тариа хийлгэн хорвоог орхиж байжээ. Хамгийн сүүлд шоколадны үйрмэгтэй, гаатай зайрмагаар ходоодоо мялаахыг хүссэн байна.

Тимоти МкВей (Timothy McVeigh)

4 Рики Рей Ректор (Ricky Ray Rector)

Мөн адил үхлийн тариагаар 42 насанд нь ялыг гүйцэлдүүлсэн.Тэрээр хоёр хүний амийг бүрэлгэсэн хэргээр хоригдсон билээ. Стейк, шарсан тахиа, самартай пирог болон ундаа захиалсан боловч пирогоо үлдээж, шоронгийн хуягт "Дараа нь идэхээр үлдээлээ" гэсэн байна.

Рики Рей Ректор (Ricky Ray Rector)

5 Стефен Андерсон (Stephen Anderson)

Стефен Андерсоны ялыг Калифорнид 49 настайд нь гүйцэлдүүлжээ. Орон байрны хулгай, халдлага, шоронгоос оргосон болон 7 хүний аминд хүрсэн хэргээр яллагдсан тэрээр 2 бяслагтай сендвич, бяслаг, тоортой пирог болон эрдэнэ шиш, шоколадны үйрмэгтэй зайрмаг, улаан луувантай захиалсан байна.

Стефен Андерсон (Stephen Anderson)

6 Анхел Ниевес Диаз (Angel Nieves Diaz)

Аллага, хүчин, дээрмийн хэргээр цаазын ял сонссон тэрбээр сүүлийн зоог захиалаагүй, шоронгийн хоолоо ч мөн адил идээгүй ажээ.

Анхел Ниевес Диаз (Angel Nieves Diaz)

7 Ронни Ли Гарднер

Түүнийг 49 настайд нь ялыг гүйцэлдүүлж, Юта мужид буудсан байна. Орон байрны хулгай, дээрэм хийж, хоёр хүний аминд хүрч шоронгийн хаалга татсан Ли Гарднер сүүлийн зоогоороо стейк, хавчны сүүл, ванилла зайрмаг ба алимны пирог захиалж, "Бөгжний эзэн" цувралыг үзэнгээ идэж дуусгасан.

Ронни Ли Гарднер

8 Тед Банди (Ted Bundy)

Америкийн түүхэн дэхь хамгийн цуутай цуврал алуурчин Тед Бандиг 43 насанд нь цахилгаан сандал дээр суулган ялыг гүйцэтгэсэн байна.

Хүчингийн хэрэг, цогцостой хурьцсан, шоронгоос оргосон, 35 хүний аминд хүрсэн гэх мэт байж болох хамгийн жигшүүртэй хэргүүдийг үйлдсэн тэрээр өөрөө ямар нэгэн хоол захиалахыг хүсээгүй тул уламжлалт сүүлийн зоог болох стейк, шарсан өндөг, хаш браун болон сүү, масло, жимсний чанамалтай шарсан талх өгчээ.

Тед Банди (Ted Bundy)

9 Аллен Ли Дэйвис - Allen Lee Davis

"Жижиг" хочит Аллен Ли Дэйвисийг 54 настайдаа цаазаар авахуулжээ. Тэрээр хавчны сүүл, шарсан сам хорхой, шарсан төмс, шарсан хясаа, сармистай талх болоод 1 литр пиво захиалсан байна.

Аллен Ли Дэйвис - Allen Lee Davis

10 Тереза Льюис (Teresa Lewis)

Аллага, дээрэм, нууц хуйвалдааны хэргээр ялы сонссон түүнийг Виржиниа мужид, 41 насанд нь үхлийн тариа хийн хороосон байв. Шарсан тахиа, цөцгийтэй вандуй, алимтай пирог болон газтай ундаа түүний хамгийн сүүлчийн хоол байв.

Тереза Льюис (Teresa Lewis)

11 Сакко болон Ванцетти

Фердинандо Никола Сакко болон Бартоломе Ванцетти нар 36 болон 39 насандаа Массачусеттс мужид цаазаар авахуулах ялаар шийтгэгдсэн юм. Тэд сүүлчийн зоогоороо шөл, мах, талх болон цай хүссэн байна. Гэвч 1977 онд Массачусеттсын амбан захирагч тус 2 залууг гүтгэгдэн цаазаар авахуулсан хэмээн гомдол гаргаж, улмаар тус хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байгаа билээ.

Сакко болон Ванцетти

12 Ронни Треджилл (Ronnie Threadgill)

Аллагын хэргээр цаазын ял сонсож, 40 насандаа Техас мужид үхлийн тарилгаар тариулсан байна. Жигнэсэн тахиа, соустай нухсан төмс, хуурсан ногоо, талх, ус, ундааг захиалсан боловч, 2011 онд Техас мужид сүүлчийн хоолоороо хүссэнээ захиалан идэх хуулийг цуцалсан тул бусад хоригдол нарын адил хоолыг иджээ.

Ронни Треджилл (Ronnie Threadgill)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()