Дэлхийн улс орнууд иргэдээ хэдэн насандаа бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрдөг вэ?

Насанд хүрээгүй хүүхэдтэй хөгшин эрчүүд гэрлэсэн тухай яриа маш түгээмэл байдаг. Энэ нь хүмүүсийн анхаарлыг татаж шүүмжлэлд өртөхгүй байхын аргагүй зүйл юм. Зарим хүмүүс хуулийн заалтыг чанд мөрдөх ёстой гэж үздэг бол, зарим нь шашин шүтлэг, зан заншлыг өндөр төвшинд дээдэлж, харин зарим нь физиологийн хэрэгцээгээ нэгт тавьж чухалчлан үздэг. Үүний зэрэгцээ гэрлэлт, бэлгийн харилцааны зөвшөөрлийн нас нь өөр өөр улс орнуудад ялгаатай байдаг тул бид энэ талаарх мэдээллийг таньд хүргэхийг хичээлээ. 

Дэлхийн улс орнууд иргэдээ хэдэн насандаа бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрдөг вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Саяхан цахим сүлжээнд дөнгөж 13 настай охинтой нэг жилийн турш шашны гэр бүл (никах) болон амьдарч байсан 28 настай Татар залуу Расул Салиховын тухай багагүй хэлэлцүүлэг, маргаан өрнөсөн. Өсвөр насны "найз охин нь 14 нас хүрэх үед Расул Салихов албан ёсоор гэрлэхээр шийдсэн боловч хууль сахиулах байгууллагын ажилтнуудын анхаарлыг татсан байна. 

Салиховыг зөвхөн буруутгаад зогсохгүй насанд хүрсэн хүнтэй хамт охиноо хамтран амьдрахыг нь зөвшөөрсөн охины эцэг эхийг ч мөн буруутай гэж үзжээ. Энэ хэргийн гэм буруутнуудын нэг нь ч өөрийгөө буруутай гэж үзээгүй бөгөөд, учир нь Лалын шашинтнуудын уламжлал ёсоор ийм эрт гэрлэх нь хэвийн зүйлд тооцогддог ажээ. 

Орос улсад 18 нас хүрээд гэрлэх боломжтой байдаг бол харилцан тохиролцсоны дагуу 16 настайгаасаа дотно харьцаанд орж болдог байна. Мөн түүнчлэн жирэмсэн болсон тохиолдолд 16 настайдаа гэрлэлтээ батлуулах боломжтой ажээ.

Гэхдээ Орос бол олон үндэстэн, шашинтнуудаас бүрдсэн улс тул үүнийг хууль тогтоомжийн дагуу уян хатан авч үздэг. ОХУ-ын хэд хэдэн субьектууд өөрийн насны хязгаартай байдаг. Москва, Ростов, Самара болон бусад хэд хэдэн бүс нутагт 14 нас хүрсэн тохиолдолд гэрлэхийг зөвшөөрдөг бөгөөд Башкирд дотно харьцаанд  орох хамгийн бага насыг огт тогтоогоогүй байна.

Дэлхий нийтийн хэмжээнд Тунис хамгийн өндөр зөвшөөрлийн настай. Тэнд зөвхөн 20 нас хүрсний дараа дотно харилцаанд орохыг зөвшөөрдөг боловч энэ амьдрал дээр хэрэгждэггүй байна. 

Энэтхэгийн хуулиар 18-аас доош насны охидыг бэлгийн харьцаанд орохыг хориглодог боловч үүнээс үл хамааран гэрлэлтийн 40 хүртэлх хувийг насанд хүрээгүй хүүхдүүдтэй батлуулсан байдаг ажээ. Статистик мэдээллээс харахад Энэтхэгийн эмэгтэйчүүдийн 59% нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэжээ.

Япон улс энэ тал дээр хамгийн сул хуультай гэж тооцогддог. Одоогоор энд 13 нас хүрсэн бол гэрлэлтээ баталгаажуулж болдог болжээ. Гэхдээ энэ нь удаан үргэлжлэхгүй байж магадгүй юм. Засгийн газар гэрлэлтийн насыг 16 болгох шийдвэрийг аль хэдийнээ гаргаад байгаа юм. Өмнөд Солонгост 16 нас хүрсэн хүн хууль зөрчилгүй бэлгийн харьцаанд орох боломжтой байдаг байна. 

Гэхдээ япон, солонгосчууд хууль дээдлэгч хүмүүс, харин исламын шашинтай орнуудад оршин суугчдын ихэнх нь шашны хуулийг улсынхаа хуулиас дээгүүр тавьдаг. 

2013 онд Йемен улсад 8 настай охин 40 настай нөхөртэйгөө хуримын анхны шөнөө өнгөрүүлснийхээ дараагаар нас барсан аймшигт явдал болжээ. Тэрбээр дотоод цус алдалттай байсан тул эмч нар юу ч хийж чадаагүй байна.

Лалын шашинтай орнуудад гэрлэлтийн дийлэнх хувь нь насанд хүрээгүй хүүхдүүдтэй хийгдсэн байдаг. Энэ нь Коран сударт Мухаммед гурван эхнэртэй байсан бөгөөд хамгийн бага Аиша нь гэрлэх үедээ ердөө 6-7 настай байсан тухай дурдсантай холбоотой юм. Исламын хууль охидод бэлгийн бойжилт явагдаж эхэлсэн л бол гэрлэх боломжтой гэж үздэг байна.

Өөрийн эцэг, өвөө шиг хүнтэй гэрлэх болсон бага насны охидын сэтгэл зүйг хэн ч анхаарч тоодоггүй нь харамсалтай. Хэдийгээр уг асуудалтай тэмцдэг газрууд байдаг ч ихэнхдээ шашны номлолыг хуулиас дээгүүр тавьдаг байна.

Жич: АНУ-д муж бүрээр өөр байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()