Фредди Меркьюри-г нас барсны дараа түүний ойр дотны хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2020-08-16, 13:30
24,555

Queen хамтлагийн ахлагч Фредди багийнхаа гишүүдэд болон гэр бүлийнхээ бусад хүмүүс ДОХ өвчнөөс болж нас барж байгаа гэдгээ зарласан билээ.  Гэвч хүн бүр энэ мэдээллийг хүлээж авахад сэтгэл зүйн хувьд бэлэн бус байжээ. Нэг нь амиа хорлох оролдлого хийх шахсан бол, нэг нь дуу хөгжмөөс бүр мөсөн холдож харин Фредди-ийн насан туршийн хайр нь ганц бие үлдэж, сэтгүүлчдийн болон шүтэн бишригчдийн ил гаргахыг хүссэн нууцыг хадгалсаар байгаа аж.

Фредди Меркьюри-г нас барсны дараа түүний ойр дотны хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Алдарт "Queen" хамтлаг нь багийнхаа хамгийн чухал гишүүнийг алдсан ч одоог хүртэл оршин тогтносоор буй хамтлагуудын нэг юм. Фредди Меркьюри 45 насандаа буюу 1991 оны 11 сарын 24-нд ДОХ өвчний хүндрэлээс болж нас баржээ.  Тэрээр амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл өөрийгөө ДОХ тусаагүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласаар л байсан гэнэ.  

Ингээд Фреддиг нас барсны жилийн дараа Queen хамтлагийн гитарчин Брайан Мэй, бөмбөрчин Рожер Тейлор болон басс гитарчин Жон Дикон нар Лондон хотноо Фреддигийн дурсгалд зориулсан томоохон тоглолтыг зохион байгуулсан бөгөөд уг тоглолтыг дэлхий даяар тэрбум гаруй хүн үзсэн байна.  Уг тоглолтоос 20 сая гаруй фунтыг ДОХ-ын эсрэг тэмцэлд зориулж хандивласан бөгөөд энэ нь дэлхийн томоохон хандивын тоглолт гэдэг нэрээр Гиннесийн амжилтын номд багтсан аж.

Тухайн үед Брайан сэтгэл санааны гүн хямралд орсон байсан учир амиа хорлох талаар хүртэл бодож байсан бол Жон бараг хамгийн сүүлийн удаа тайзан дээр гарсан гэхэд болно.

Меркьюригийн урлагийн гэр бүл: Мэй, Дикон, Тейлор

Фредди өөрийгөө өвчтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан ч багийнхантайгаа илэн далангүй байсан юм.  Хэдийгээр багийнхан бүгд энэ талаар мэдэж байсан ч энэхүү хүнд цохилтыг хүлээж авахад сэтгэл санааны хувьд бэлэн биш байжээ.

Брайан Мэй хожим нь бүхий л 90 -ээд оныг сэтгэл санааны гүн хямралд өнгөрүүлсэн хэмээн ярьсан байна.

“Би нэг жил дотны найз, гэр бүл минь байсан хамтлагаа болон эцгээ алдсан. Үүнээс гадна би гэр бүлээ цуцлуулсан. Тухайн үед надад миний амьдрал ингээд л дууссан мэт санагдсан юм. Энэ мэдрэмж бол чи гэмтэж, орноосоо ч босож чадахгүй байгаатай ижил байсан. Миний хувьд бүх өнгө хар болж хувирсан бөгөөд би бие махбодийн хувьд өнгө ялгахаа больсон” хэмээн тэр 2002 онд Daily Mirror хэвлэлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.

Меркьюригийн урлагийн гэр бүл: Мэй, Дикон, Тейлор

Тэрээр бүх төрлийн эмч, сэтгэл зүйчид хандсан ч сэтгэл зүйн байдал нь дээрдээгүй аж.  Сэтгэл зүйн хямрал сэдрэх үед түүнд хөгжим ч тус болохгүй байсан бөгөөд энэ бүхнээс аврагдах цор ганц арга нь толгой өндийх завгүй ажиллах гэдгийг тэр ойлгож байсан юм.

Эцсийн эцэст амиа хорлох шийдвэрийг гаргахын өмнөхөн Брайан сэтгэл зүйчийн зөвлөсний дагуу америкийн эмнэлэгт хэвтсэн бөгөөд энэ нь “их сургууль, сувилал, сэтгэцийн эмнэлэг” -ийн нийлмэл мэт газар байсан хэмээн тэр хэлжээ. Ингээд тэрээр хэн ч түүнийг танихгүй газар эргэж амьдрах эрч хүчтэй болсон байна. 

Өөрийн хамгийн дуртай гутлаа өмссөн нь

Харин одоо Брайан Мэй 71 настай бөгөөд тэрээр жүжигчин, дуучин Анита Добсонтой гэрлэж аз жаргалтайгаар амьдарч байгаа гэнэ.  Үүнээс гадна тэрээр урлагаа орхиогүй бөгөөд, шинжлэх ухаанаар хичээллэж, амьд байгалийг хамгаалж, сайн дурын тусламжийн үйл ажиллагаа явуулдаг байна.

2000 оны үед тэрээр  1970-аад оны үед бичиж эхэлсэн астрофизикээр илтгэл хамгаалсан аж.  Энэ цагаас эхлэж Брайан НАСА-тай хамтарч ажиллаж байгаа бөгөөд НАСА-ийн хамгийн нэр нөлөө бүхий томоохон гишүүдийн тоонд багтаж байгаа гэнэ.

“Хитроу” нисэх онгоцны буудал дээр автобусан дотор.

Хамтлагийн гишүүн болох Жон Дикон буюу Дики ч Меркьюриг нас барсны дараа сэтгэл зүйн хувьд хүнд цохилтонд орсон байна.  1996 онд “Bassist & Bass Techniques” сэтгүүлийнхэн түүний хэлсэн үгийг ишлэл болгож ашигласан бөгөөд “Бидний хувьд болон хамтлагийн хувьд энэ бол төгсгөл.  Фреддиг хэн ч орлож чадахгүй учир үүнийг үргэлжлүүлэх хэрэггүй” гэжээ.

Тухайн үед Дикон нь өөрөө Мэй болон Тейлор шиг ганцаарчлан урлаг хөөх боломжгүй гэдгээ ойлгосон байна. Учир нь тэр дуу дуулж чаддаггүй бөгөөд энэ нь түүнд дууны үг зохиоход ихээхэн саад болж байсан гэнэ.

Фредди болон Дики

1992 онд Меркьюригийн дурсгалд зориулсан тоглолтонд багийн бүх гишүүд оролцсон. Үүнээс хойш тэрээр тайзан дээр ховор үзэгдэх болсон бөгөөд үзэгчид түүний  тоглолтыг үзэх маш дуртай байсан ч Дики тайзнаас чимээгүйхэн бууж явж чаддаг байжээ.

Queen хамтлагийн фэн клубийнхэн хэсэгтээ түүний амьдралыг хянаж байсан ч ихэнхи цагаа тэр эхнэр 6 хүүхэддээ зориулж байсан гэнэ. Хэсэг хугацааны дараа энэ мэдээлэл ч үгүй болсон байна.

Маш даруухан байдлаар Дики урлагаас холдож, олон нийтийн хараа хяналтаас холдож чаджээ.  Тэрээр Queen хамтлагийн тоглолтонд оролцохоос татгалзаж, хамтлаг бүрэлдэхүүнээрээ оролцсон арга хэмжээнд ч очдоггүй аж. Ингээд 2001 онд тэр Queen хамтлагийг “рок-н-роллын тэнхим”-д бүртгэх ёслолд очоогүй байна.

2015 он

Үүнээс гадна Дикон хамтлагийн бусад гишүүд болох Брайн, Рожер нартай бараг л холбоогүй байдаг гэнэ. Гэвч хамтлагтай холбоотой санхүүгийн асуудал Диконгүйгээр шийдэгддэггүй байна.

Диконы хөрөнгийг 100 сая фунтээр үнэлэж байгаа бөгөөд энэ нь урлагийн салбарт үргэлжлүүлэн хүч үзэж байгаа Мэй болон Тэйлор нарынхаас багахан хувиар бага байгаа аж.

2015 оны Daily Mail сэтгүүлийн мэдээллээр Дикон 4 жилийн хугацаанд We Will Rock You мюзикдаас 20 сая фунтын орлогыг олсон гэнэ.  Гэхдээ тэрээр уг мюзиклийг зохион байгуулахад оролцоогүй аж. Одоо тэр зөвхөн өөрийнхөө нэр болон домогт хамтлагийнхаа ачаар л орлого олчихдог байна шүү.

67 настай рок-од саятныг гудамжинд хүмүүс төдийлөн танидаггүй байна.

2017 он: YouTube дахь Queen хамтлагийн бичлэгийн хэсгээс

Бүсгүйчүүдийн шүтээн болсон Рожер Тейлор харин Меркьюригийн нас баралтыг хялбархан давж туулсан байна. 1980 оны сүүл үеэс Рожер Queen хамтлагийн гишүүн байхдаа л ганцаарчлан уран бүтээл хийж байсан учир Фреддиг нас барсны дараа ч аль алийг нь орхигдуулаагүй аж.

Үүнээс гадна тэрээр бусад хамтлаг дуучидтай тоглолт хийх саналыг аз жаргалтайгаар хүлээж авдаг байсан бөгөөд хожим нь Мэйтай хамтарч алдартай хөгжмийн шоунд оролцож, Solitary (2015) киног найруулж, хөгжмийг нь бичсэн байна.

Одоо Тейлор 69 настай бөгөөд 3 дахь эхнэрийнхээ хамтаар Суррейд амьдарч, урлагийн карьераа үргэлжлүүлсээр байгаа юм. Рожер болон Брайан нар хамтарч “Bohemian Rhapsody” киноны зөвлөхөөр ажилласан байна. Дикон энэ ажиллагаанд огт оролцоогүй ч, идэвхитэй дэмжиж байсан гэнэ.

Рожер болон Брайан, 2017 он.

Queen хамтлагийн тогтмол гишүүд болох Брайан болон Рожерийг бусад хөгжимчидтэй хамтран тоглох саналыг тавьдаг байна.  Энэ төрлийн тоглолтонд Пол Рожер болон “American Idol” шоуны төгсгөлийн шатанд тунаж үлдсэн Адам Ламберт нар дуучнаар оролцдог аж.

“Насан туршийн хайр”: Мэри Остин

Хэдийгээр Фредди олон амрагтай байсан ч тэрээр өөрийнхөө экс эхнэр болох Мэри Остиныг “насан туршийн хайр”-ыгаа хэмээн хэлдэг байжээ. Тэд бүсгүйг 19 настай байхад Biba залуусын хувцасны дэлгүүрт танилцсан аж.

“Bohemian Rhapsody”  кинонд Мэригийн дүрийг 24 настай жүжигчин бүсгүй Люси Бойнтон бүтээсэн (Фреддигийн дүрийг бүтээсэн Рам Малекын хамтаар)

“Насан туршийн хайр”: Мэри Остин

Киноны үйл явдлаас ялгарах онцлог нь Мэри хамгийн анх Брайан Мэйтэй болзож байсан боловч тэдний харилцаа төдийлөн таатай байсангүй.  Фреддиг Мэрид анхаарал хандуулж байгааг ойлгосон Брайан хосуудыг нийлэхэд тусалсан байна.

Харин Мэригийн хэлж байгаагаар Фреддиг хайрлахын тулд түүнд 3 жил шаардагдсан гэнэ.  “Ингээд түүнийг хайрласан цагаас эхлэж бүх зүйл насан туршийнх болж хувирсан бөгөөд түүний аз жаргал миний аз жаргал болж, түүний гуниг шаналал миний гуниг шаналал болсон юм” гэжээ.

Бодит Фредди болон Мэри

Хэдийгээр Фредди Мэрид гэрлэх санал тавьж тэр хүлээн зөвшөөрсөн ч тэд хэзээ ч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байна.  Фреддигийн хэлж байгаагаар түүний хайр дүрэлзэн ассан шигээ амархан унтарсан учир тэд дахин хуримын талаар ярилцаагүй гэнэ. Хэсэг хугацааны дараа Фредди өөрийгөө бисексуал болохоо Мэрид хэлжээ.

Тэр Мэрид Лондогийн тансаг зэрэглэлийн дүүрэг болох Кенсингтонд байрлах 28 өрөө Людовик XV-ын тавилгатай байшинг бэлэглэсэн байна.  Тэрээр: “Чи миний эхнэр болсон байсан бол байшин чинийх л болох байсан” хэмээн тэр хэлжээ.  Үүнээс гадна өөрийн 60 сая долларын хөрөнгөний ихэнхи хувийг тэр мөн л Мэрид гэрээслэн гэнэ.

Харин одоо Мэри 67 настай бөгөөд тэрээр ганц бие амьдралаар, гэрийнхээ үйлчлэгч нарын хамтаар амьдарч байгаа аж. Хөршүүдийн нэгнийхэн хэлж байгаагаар “сүүлийн 4 жилийн дотор би түүнийг 2 удаа л харсан” гэжээ.

Меркьюригийн насан туршийн хайр Мэригийн амьдардаг байшин

Удаан хугацааны турш энэхүү ханан дээр Фреддигийн шүтэн бишригчдийн бичсэн сэтгэлийн үг, зураг байсан гэнэ. 2017 онд Остин ханан дээрх бүх зураг, бичвэрийг арилгасан бөгөөд хэрвээ ханан дээр ямар нэг зүйл бичвэл цагдаад мэдэгдэх болно хэмээн шүтэн бишригчдийг сүрдүүлсэн байна.

Mirror сэтгүүлийн мэдээлснээр, сая сая шүтэн бишригчид болон тухайн гудамжинд амьдарч байсан иргэд энэхүү газрыг өөрийн өвөрмөц байдлаа алдсан харамсаж байгаагаа илэрхийлж байсан гэжээ. Нэгэн удаа Мэри сэтгүүлчдэд хандаж: “Фредди өөрийнхөө гэрт маш дуртай байсан. Хэрвээ тэр энэ бүх бичгийг харсан бол байж суух газраа олдохгүй байх байсан биз” гэсэн байна.

Байшингийн эргэн тойронд сакура цэцэг хүрээлэн ургасан ч түүнийг зөвхөн өндрөөс л харах боломжтой.

2013 онд Daily Mail сэтгүүлд Мэригийн өвлөж авсан их хэмжээний хөрөнгө түүнд хараал мэтээр нөлөөлж, найз нөхдийн болон Queen хамтлагийн гишүүдийн атаархлыг төрүүлсэн гэжээ. Фреддиг нас барсны дараа маш олон хүмүүс түүнээс нүүр буруулсан гэнэ.

Харин бусад мэдээллийн хэрэгслээс харахад тэрээр одоог хүртэл Queen хамтлагийн уран бүтээлийг дэмждэг гэжээ. Үүнээс гадна Мэри Фреддигийн дурсгалд зориулсан санг байгуулсан аж. Намар Брайан Мэй 70-80-аад оны үеийн тоглолтын зургийг ил болгосон бөгөөд уг зурганд Фредди, Мэри нар байсан гэнэ.

Диконы адилаар тэр “Bohemian Rhapsody” киног бүтээх үйл ажиллагаанд оролцоогүй ч зөвшөөрөл бол өгсөн байна.

Мэригийн хувийн амьдрал бол ерөнхийдөө бүтэлгүйтжээ. Тэрээр Фреддигээс салснаас хойш 2 удаа гэрлэсэн ч амжилтгүй болсон гэнэ.  Анхны гэрлэлтээсээ тэр Ричард (загалмайлсан эцэг нь Фредди), Жейми (Фреддиг нас барсны дараа төрсөн) гэх хөвгүүдтэй болжээ.

Сүүлийн хамтрагч: Жим Хаттон

Кинон дээр Фредди болон Жим нарын танилцсан түүх нь найруулагчдын хийсвэр сэтгэлгээ байсан хэмээн Хаттон 1994 онд гаргасан номондоо бичжээ.

“Меркьюри болон би” номондоо тэрээр өмнө нь хэний ч харж байгаагүй нарийн нандин зургуудыг оруулсан байна. Олон шүтэн бишригчдэд энэхүү байдал таалагдаагүй бөгөөд тэд энэ бүх түүхийг зохиомол хэмээн үзэж байжээ.

Сүүлийн хамтрагч: Жим Хаттон

Queen хамтлагийн ижил хүйстнийг хүлээн зөвшөөрдөггүй шүтэн бишригчид Меркьюри болон Хаттон нарыг хамтрагч байсан гэдэгт итгэдэггүй байна. Тэд Жимийг Фреддигийн зүгээр л нэг ажилтан хэмээн үздэг байсан бөгөөд Жимийн бичсэн бүх зүйл зүгээр л түүний мөрөөдөл гэж үздэг аж.

Шүтэн бишригчдийн хамгийн гол нотолгоо нь залуус папараццийн дуранд хэзээ ч хамтдаа өртөж байгаагүйд оршино. Тэд ихэнхидээ нууцлаг амьдардаг байсан юм. Гэхдээ түүхэн зураг тэднийг дотно харилцаатай болохыг батлаж байгаа аж.

Фреддиг нас барахын жилийн өмнө Хаттоны ДОХ-той болох нь тогтоогдсон боловч тэрээр Фреддигээс хойш 20 жил амьдарсан байна.

Фредди Хаттонд хагас сая фунт болон Ирландын Карлоу хотод байрлах газраа гэрээслэж үлдээсэн бөгөөд хожим нь уг газар Хаттон байшин барьжээ.  Лондон дахь Мэригийн өвлөсөн байрнаас тэр нүүх хэрэгтэй болсон аж.  Үүнээс хойш Остин Хаттон нар холбоогүй болжээ.

Мэри, Жим болон Фредди

Жим 2010 онд буюу 61 нас хүрэхийнхээ 3 хоногийн өмнө нас барсан байна.  Хүмүүс түүнийг ДОХ өвчнөөс болж нас барсан гэж бодож байсан ч үнэндээ уушгины хорт хавдраар нас барсан аж.

2000 оны эхэн үе

Меркьюригийн эцэг эх, эгч

Фреддиг нас барсны дараа (жинхэнэ нэр Фарух Булсара) түүний гэр бүлийнхэн Лондонгоос Ноттинг руу, хоёр охин болон зээ нар руугаа нүүсэн байна.

Түүний эцэг Боми 2003 оны 12 сард 95 насандаа нас баржээ.

Харин ээж Жер нь хүүгээсээ хойш 25 жил амьдарч 2016 оны 11-р сарын 13-нд 94 насандаа нас барсан гэнэ.

Меркьюригийн эцэг эх, эгч

Жер амьдралынхаа сүүлийн өдөр хүртэл Брайан Мэй болон Рожер Тейлортай дотно харилцаж байсан бол Жим Хаттонтай хааяа нэг холбогддог байсан гэнэ.  Хөгжимчид тогтмол түүнтэй уран бүтээлийнхээ талаар зөвлөлдөж, аз жаргалтай, дурсгалт бүх мөчүүдээ түүнтэй хуваалцаж байжээ.

2012 онд Жер Telegraph сэтгүүлд ярилцлага өгөхдөө сэтгүүлчийг Ноттингем дахь гэртээ оруулсан байна.

Энэ үед тэрээр 6 удаа лондонгийн We Will Rock You мюзиклд очиж байснаа хэлжээ.

66 настай эгч Кашмира нь одоог хүртэл хамтлагийн гишүүдтэй холбоотой байдаг бөгөөд Фреддитэй холбоотой бүхий л арга хэмжээнд оролцдог аж. 2018 оны 10-р сард тэрээр “Bohemian Rhapsody” -ийн  Лондон дахь нээлтэнд очсон байна.

Үүнээс гадна тэрээр зураг авалтын үйл ажиллагаанд ч оролцож байсан бөгөөд Фреддигийн дүрийг бүтээсэн Рами Малекийг дүр хувиргасан байдалтай хармагцаа “Бурхан минь. Энэ миний Фредди байна шүү дээ” хэмээн уулга алдаж байсан гэнэ. Эхлээд тэр гайхшралд автаж маш ихээр инээсэн бол дараа нь уйлсан байна.

Рами Малек (зүүн) болон Фредди.

Кашмира Ноттингемд нөхөр Рожер Кукийнхээ хамтаар амьдарч байгаа. Фредди 1972 онд тэдний хуримын гэрч болж байсан гэнэ. Тэд Сэм хэмээх хүүг өргөн авсан бол Натали гэх төрсөн охинтой аж.

Эцэг эх болон нөхрийнхөө хамтаар, 1991 он.

Хүү Сэмийнхээ хамтаар, 2018 он.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()