Хэт таргалуулснаас болж үхлийн ирмэг дээр байсан нохойг хэрхэн аварсан бэ?

"Кай" нэртэй голден ретривер нохойны жин 78 кг хүрч, амь нас нь дээсэн дөрөөн дээр иржээ. Аз болж бусад хүмүүсийн хайр энэрэлийн ачаар тэрхүү нохой амьд үлдэж, танигдахааргүй өөрчлөгдсөн байна.

Хэт таргалуулснаас болж үхлийн ирмэг дээр байсан нохойг хэрхэн аварсан бэ?

Амьтан тэжээсэн л бол түүндээ хариуцлагатай хандах ёстой гэдгээ зарим хүмүүс мартдаг бололтой. Төвөг удлаа, дараа боллоо гэсэн шалтгаанаар тэд өөрөө сонгож тэжээсэн амьтнаа эцэст нь төөрүүлж, эсвэл унтуулах байдлаар салдаг. 

Яг ийм үйл явдал нөхөрсөг зантай, царайлаг голден ретривер Кай-д тохиолджээ. Буруу тэжээснээс болж ийм байдалд хүргэсэн эзэн нь түүнийг унтуулахаар мал эмнэлэгт хандсан байна.

Харин малын эмч эзнийх нь үгийг дагалгүй, Кай нохойг аврахаар шийджээ.

Эмч Канадын Альберта мужид байдаг "Misfits of Alberta" амьтныг асран хамгаалах төвд хандсан байна.

Ингээд Кай нохой Пам Хегги хэмээх бүсгүйн хараа хяналтад оржээ.

Нохойны жин 78.5 кг татаж байсан бөгөөд амьд гарахын тулд дор хаяж тэн хагасыг нь хасах хэрэгтэй байлаа. Тэрээр Пам-ын гэрийн намхан шатаар өгсөхийн тулд 20 минут зарцуулж байв.

Ингэтлээ таргалсан амьтны жинг хасна гэдэг асар хэцүү, урт удаан ажил болно гэдгийг мэдэж байсан ч Пам зорилгоосоо буцсангүй.

Ингэтлээ таргалсан амьтны жинг хасна гэдэг асар хэцүү, урт удаан ажил болно гэдгийг мэдэж байсан ч Пам зорилгоосоо буцсангүй.

"Эхэндээ Кай хэдхэн алхаад л шууд хэвтээд өгдөг байсан"

Удалгүй Кай шатаар зовлонгүй өгсөж, парк дундуур гүйж чаддаг болов

Жил орчмын дотор Кай 45 кг хассан бөгөөд жирийн нохойны амьдралд эргэн орсон байна.

"Кай маань үнэхээр сайн байсан. Урьдынх шигээ байхыг илүүд үзэж, бууж өгч болох байсан ч тэгээгүй. Одоо би түүний өргөж авсан ээж нь" хэмээн Пам Хегги ярьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()