Гитлерийн шүдийг Оросын тагнуулын алба анх удаа дэлгэн үзүүлжээ

Түүхчид одоог хүртэл Адольф Гитлерийг 1945 онд үнэхээр үхсэн үү эсвэл зүгээр тавилттай жүжиг байсан уу гэдэгт эргэлздэг. Тэгвэл үүнтэй холбоотой маш сонирхолтой олдворыг Оросын ФСБ дэлгэжээ.

Гитлерийн шүдийг Оросын тагнуулын алба анх удаа дэлгэн үзүүлжээ
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

ОХУ-ын холбооны аюулгүй байдлын алба буюу ФСБ саяхан  Гитлерийн үхэлтэй холбоотой олдворуудыг архиваасаа ил болгосон байна. 

Үүнийг олонд дэлгэсэн хүний үгээр бол 2018 онд Францын антропологч Шарлье олдворууд дээр ДНК шинжилгээ хийснээр эдгээрийг Адольф Гитлер болон Эва Браун нарынх болохыг тогтоосон байна.

Энэ нь Гитлерийг өөрийн хуурамч үхлийг зохион байгуулж, Аргентинд очин тэндээ удаан хугацаанд амьдарч байсан тухай яриаг няцаах томоохон баримт юм. 

1945 оны 4-р сарын 30-нд зөвлөлтийн арми Рейхстагаас хоёрхон гудамжны зайтай ирээд байх үед Гитлер дөнгөж өмнөх өдөр нь гэрлэсэн Эва Браундаа цианидтай үрэл залгиулж, өөрийнхөө толгой руу буудан амиа хорлосон юм.

Дараа нь тэр хоёрын цогцосыг туслахууд нь Канцлерын байрны хойд талын цэцэрлэгт гаргаж, бөмбөгний нүхэнд хийн шатаагаад дараа нь булсан байна.

5-р сарын 2-нд Берлин бууж өгсний дараа зөвлөлтийн цэргүүд малтлага хийж, дээр үзүүлсэн үлдэгдлийг олсон аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()