Дэлхийд хамгийн ихээр тархсан бэлгийн замын халдварт өвчнүүд

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын хийсэн судалгаанаас харахад дэлхий даяар өдөрт сая гаруй БЗХӨ -өөр халдварладаг гэнэ. Жилд 376 сая хүн хламид, тэмбүү, трихомониаз, бэлгийн үү гэх мэт өвчлөлөөр өвддөг байна. Тэгвэл энэ төрлийн бүх өвчлөлүүд хаанаас гаралтай болох талаар судалцгаая.

Дэлхийд хамгийн ихээр тархсан бэлгийн замын халдварт өвчнүүд
БЭЛЭГ БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1. Тэмбүү

Венийн Анагаахын их сургуулийн антрополигичид тэмбүү нь колумбын өмнөх үеэс л тархмал байсан болохыг баталжээ.  Тэд Санкт-Пельтен хотоос тэмбүүгээр халдварласан өсвөр насны хүүгийн гавлыг олсон байна.  Шинжилгээгээр харахад уг гавал 700 жилийн настай болох нь тогтоогдсон аж.

Тэмбүү үүсгэгчийг 1905 онд германы микробиологичид болох Фриц Шаудин болон Эрих Гофман нар анх илрүүлсэн бөгөөд энэ нь “спирохета” гэх жижиг биетүүд байдаг гэнэ. Тэмбүүгийн гол илрэх шинж тэмдэг нь ягаан тууралт, арьсны шарх сорви, ядаргаа, хоолны дуршил муудах зэрэг багтана. Энэхүү өвчлөл нь зөвхөн бэлэг эрхтэн төдийгүй, яс, цус, дотоод эрхтэн, тархийг гэмтээдэг учир хүнд төрлийн БЗХӨ-ний тоонд ордог аж.

2. Заг хүйтэн

Заг хүйтэн өвчнийг диплоккок гэх бактери үүсгэдэг бөгөөд уг нянг 1879 онд германы бэлгийн замын халдварт өвчин судлаач, микробиологич Альберт Людвиг Нейссер олж илрүүлсэн байна. Энэ нь ихэнхдээ шээсний сүвийн салстлаг бүрхэвчийг гэмтээдэг байна. Заримдаа шулуун гэдэс, ам, нүд гэмтээх нь ч бий.

Эмэгтэйчүүдийн хувьд бие засах үед хорсох, бэлэг эрхтнээс шар-ногоон өнгийн зүйл гарах, загатнах, сарын тэмдэг хооронд цус гарах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хамгийн аюултай нь энэхүү өвчний шинж тэмдэг удаан хугацааны туршид илрэхгүй байх магадлалтай. Заг хүйтэн өвчнийг эмчлэхгүй удсан тохиолдолд сав үрэвсэх, үргүй болох, ХДХВ-ын халдвар авах эрсдэл өндөр байдаг аж.

3.Хламид

ОХУ-д 1993 оноос л хламидиозыг илрүүлж эхэлсэн боловч уг өвчний эх үүсвэр нь “хламид трахоматис” гэх нянгаас гаралтай болохыг 1907 онд германы бактерологич Людвиг Гальберштедтер болон чехийн микробиологич Станислав Провачек нар илрүүлсэн байна.

Анхан шатандаа хламидиоз нь бараг шинж тэмдэггүй явагддаг.  Хэрвээ танд амархан ядрах, гэдэсний доогуур болон нуруу орчмоор өвдөх, бэлэг эрхтнээс таагүй үнэртэй цагаан эсвэл шар зүйл гарах,  сарын тэмдэгт өөрчлөлт орох, шээс ойр ойр хүрэх гэх мэт шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмнэлэгт хандаж, зохих шинжилгээг өгөх хэрэгтэй.

Хламид нь шээсний замыг бүхэлд нь гэмтээдэг учир сав, умайг гэмтээж, заримдаа савны гадуурх жирэмслэлтэнд хүргэдэг байна. Үүнээс гадна амьсгалын зам, хоол боловсруулах эрхтэн, амыг хүртэл гэмтээнэ. Энэ тохиолдолд өвчтөнд амьсгалахад хүндрэлтэй болох, ходоод өвдөх, хоолой хавагнах, амтлах мэдрэмжээ алддаг аж.

4. ДОХ

Хамгийн анх ДОХ гэх өвчний талаар 1981 онд АНУ дахь Өвчний хяналт болон урьдчилан сэргийлэх төвийн дархлал судлаач Майкл Готлибын удирдлаган дор уг өвчний шинж тэмдгийг дэлхий даяар зарласан байна.  Тухайн үед ДОХ өвчин нь “Дөрвөн Г” гэсэн нэртэй байжээ. Учир нь энэхүү өвчин ихэнхидээ Гаитигаас ирсэн иргэд, ижил хүйстэн, гемофил өвчтэй хүмүүс, хар тамхи хэрэглэдэг хүмүүсээс илэрч байсан гэнэ.  Харин хожим нь энэ өвчнөөр хүн бүр  өвчлөх боломжтой болох нь тогтоогдсон учир нэрийг нь одоо бидний хэрэглэж заншсанаар ДОХ болгож өөрчилсөн байна.

ДОХ нь ХДХВ-ээс үүсдэг бөгөөд энэ нь хамгийн сүүлийн шат нь юм. ХДХВ нь хамгийн сүүлийн шатанд CD4 амтлах мэдрэмж, Т-хелпер, моноцит, макрофаги, микроглии гэх мэт дархлааны системийг гэмтээдэг учир бие организм төрөл бүрийн халдвар, хавдар болон дархлааны систем хэвийн буй хүмүүсийн төдийлөн өртдөггүй өвчлөлд өвчлөмтгийг болдог аж.

ДОХ-ын шинж тэмдэг маш тархмал байдаг бөгөөд үүнд уушгины хатгаа, сүрьеэ, хоол боловсруулах эрхтний салстлаг бүрхэвч гэмтэх, токсоплазмоз, энцефалит, криптококкын менингит болон Капошийн төрлийн хавдар, лимфогранулематоз, элэгний эсийн хавдар хүртэл илэрдэг байна.

5. Бэлгийн үү

Хамгийн анх бэлгийн үү-н талаар мэдээллийг Гиппократ гаргасан гэнэ. Гэхдээ энэхүү өвчлөлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 1912 онд германы вирус судлаач Грютер болон Левенштейн нар хүргэсэн бөгөөд уг өвчлөлийг үүсгэгч нянг олж илрүүлсэн байна.

Бэлгийн үү нь шинж тэмдэггүй байх магадлалтай бөгөөд бэлэг эрхтний ойролцоо жижиг яр, батга гарах гэх мэтээр илэрнэ.  Үүнээс гадна уг халдварт өвчний анхны шинж тэмдэг аман дотор яр гарах маягаар илэрч болно.  Хэрвээ аман сексийн замаар өвчин халдварласан бол яр эхлээд аман дээр гарч харин дараа нь бэлэг эрхтэн рүү шилждэг байна.  Уг өвчнийг тоохгүй үлдээвэл умайн хүзүүн хавдар үүсэхэд нөлөөлнө.

6. Хүний папилломвирус

 Энэхүү хачирхалтай өвчлөл нь эртний ромын үед эрдэмтэн судлаач Авл Корнелия Цельсийн үед буюу шинэ зуун болон хуучин зууны зааг дээр үүссэн юм. Гэхдээ эдгээр ургацаг нь вирусын халдвараас болж үүсдэг болохыг 1933 онд америкийн вирус судлаач Ричард Шоуп батласан аж.

Папилломвирусаар халдварласан үед арьсан дээр ургацаг ургахаас гадна хавдар үүсэх магадлалтай бөгөөд ялангуяа умайн хүзүүн хорт хавдар тусах эрсдэл өндөр. Ямар төрлийн папилломвирус таны биед орсноос хамаарч өвчний шинж тэмдэг илэрнэ.

7. Трихомониаз

Трихомониаз өвчнийг 1836 онд францын профессор Альфред Франсуа Донне илрүүлсэн бөгөөд тэрээр энэхүү өвчин “трихомонад” гэх үтрээний нянгаар үүсдэг болохыг нь тогтоосон аж. Харин өвчлөлийн нэрийг германы зоологич Кристиан Готфирд Эренберг гаргасан байна.

Бусад төрлийн БЗХӨ-ний адилаар трихомониаз нь шинж тэмдэггүй илрэх магадлалтай бөгөөд бэлэг эрхтэн загатнах, хорсох, улайх, өвдөх, таагүй үнэртэй цагаан, шар өнгийн зүйл гарах гэх мэт шинж тэмдэг илэрч болно. Үүнээс гадна трихомониазын үед бэлгийн уруул хавдах, цистит тусах гэх мэт шинж тэмдэг илрэх  бөгөөд бусад төрлийн БЗХӨ тусах магадлал өндөр болдог аж.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Европын бүсийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар БЗХӨ-өөс сэргийлэх цор ганц арга бол бэлгэвч хэрэглэх гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()