Швейцарийн нэгэн хотод шоколадан цас оржээ

Чихэрт дурлагсдын мөрөөдөл гэмээр зүйл Швейцарийн Ольтен хотод болжээ.

Швейцарийн нэгэн хотод шоколадан цас оржээ
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Сүүн гол, жимсний шүүсэн нуур гэх мэт зүйлс зөвхөн үлгэрт гардаггүй бололтой. Үүний нэг жишээ нь Швейцарын Ольтен хотод орсон шоколадан цас юм. Тухайн газрын шоколадны үйлдвэрт доголдол гарч тэнгэрээс жинхэнэ шоколад оржээ.

Энэ бол чихэрт дурлагсдын мөрөөдлийг бодит болгосон үйл явдал юм. 

Идэж болохоор цас орсон нь тус хотод байдаг "Lindt & Sprüngli" брэндийн үйлдвэрт үүссэн доголдлоос болжээ

Үйлдвэрийн ойролцоох какаоны үр бутлагчийн агааржуулагчийн ажиллагаа саатсанаас шоколадны үртэс салхинд хийсэн ойр тойрны газраар тарсан ажээ. 

Үүнээс болж шоколадан хур тунадас машин дээр хүртэл үлдсэн байна

Үйлдвэрийн эзэд машин нь бохирдсон иргэдийн хохирлыг барагдуулна гэдгээ мэдэгдсэн ч одоогоор нэг ч хүн гомдол мэдүүлээгүй байгаа ажээ. 

Цахим сүлжээнд уг мэдээг харсан иргэд сэтгэгдлээ ийн үлдээжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()