Зөвхөн охин хүүхэд төрдөг Польшийн нэгэн тосгон

Польш болон Чехийн хил дээр орших Мейсце-Ожанськ тосгонд 270 хүн оршин суудаг. Энэхүү газар байгал, түүх эсвэл архитектураараа бусдын анхаарлыг татдаг бус, харин 12 жилийн туршид уг тосгонд эрэгтэй хүүхэд төрөөгүй нь сонирхолтой юм. Нутгийн иргэдийн хэлж буйгаар үүний шалтгаан тодорхойгүй байдаг ажээ. 

Зөвхөн охин хүүхэд төрдөг Польшийн нэгэн тосгон

Мейсце-Ожаньскийн иргэдийн хэлж буйгаар энэхүү тосгонд бүсгүйчүүдэд нөхөр олдох нь үргэлж асуудалтай байсаар иржээ. Бүүр эрчүүдийн араас ойрх тосгон болон хотууд руу явдаг байсан байна. Тосгоны захирагч болох Раймунд Фришко хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон бусад баримт бичгийн тусламжтайгаар хийсэн судалгаагаараа Мейсце-Ожанськд сүүлийн 100 жилд хөвгүүдээр "дутагдаж" байгааг олж тогтоожээ. 

Тосгоны сургуулиудын нэгэнд зөвхөн 2 л эрэгтэй хүүхэд сурдгаас 1 нь гэр бүлтэйгээ Мейсце-Ожанськд нүүн ирсэн ажээ

Уг асуудлыг Варшавын Анагаах Ухааны Их Сургуулийн профессор Рафаль Плоски генетик болон байглын уур амьсгалтай холбон тайлбарлажээ. Магадгүй тосгоны иргэд холын хамаатнууд байдаг тул эмэгтэйчүүдэд генетикийн асуудал үүссэнээр эрэгтэй хүүхэд төрөх боломжгүй болдог байж болох юм.

Тосгоны иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн гал унтраах багийнхан

Тосгоны захирагч Раймунд Фришко хүү төрүүлсэн иргэдийг шагнах болсноо зарласан ч яг ямар шагнал азтай гэр бүлийг хүлээж байгааг хэлээгүй байна. 

Мейсце-Ожанькийн гал унтраах ангид 32 хүн сурдгаас 24 нь эмэгтэй

Эх сурвалж: bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()