Бэлгийн амьдралаа илүү таашаалтай болгохын тулд 11 жилийн турш нөхрөөсөө тусдаа унтсан бүсгүй

Бүхий л хосууд өөрсдийн гэсэн гэр бүлийн нууцтай байдаг. Их Британийн зохиолч бүсгүйн хувьд тэрбээр нөхрөөсөө 11 жилийн туршид тусдаа унтаж буй нэгэн. Үүнийг нь сонссон хөндлөнгийн хүмүүс хосуудыг шүүмжилдэг хэдий ч зохиолч бүсгүй цаашдаа нөхөртэйгээ өвөртөлж унтах бодолгүй байгаа ажээ. Учир нь...

Бэлгийн амьдралаа илүү таашаалтай болгохын тулд 11 жилийн турш нөхрөөсөө тусдаа унтсан бүсгүй
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Зохиолч Лорен Лоддерийн хэлж буйгаар бусадтай ороо хуваалцах дургүй тул нөхрөөсөө тусдаа унтдаг гэжээ. Хэдийгээр түүнийг буруутгах хүн их ч зохиолч бүсгүй өөрийн үзэл бодолд бат зогсдог байна. Бүсгүйн хэлснээр нөхөр нь 1 давхарт, тэр өөрөө 2 давхарт унтдаг байна. Лорен өөрийн ороо хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй ажээ. 

Ихэнх хүмүүс Лорены шийдвэрийг ойлгодоггүй бөгөөд нөхөртэйгөө харьцах харьцаа нь асуудалтай гэж боддог байна. Харин үүнд Лорен хариу болгон хэлэхдээ: 

"Нөхөр бид хоёр маш сайхан харилцаатай. Бидний сексийн амьдрал ч тусдаа унтсанаар илүү сайжирсан", хэмээжээ. 

Хосууд өдрийг хамт өнгөрөөн орой болоход өөрсдийн тус тусын орон орон унтдаг ажээ. 

Мөн зохиолч бусгүй бүх гэр бүлийг өөрсдийн гэсэн нууц аргуудтай гэж боддог байна. Тийм ч учраас хосууд хэнийг ч сонсолгүй өөрсдийн харилцаанд л анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()