Үрчлээтэй болохгүйн тулд 40 жил инээгээгүй Британи бүсгүй

Эмэгтэй хүн бүхэн залуу насны гоо үзэсгэлэнгээ авч үлдэхийн тулд хичээдэг. Зарим нь цаанаасаа л сайхан хэвээрээ байхад зарим нь гоо сайхны мэс засал, эрүүл амьдралын зуршил зэргээр өөрсөндөө тааруулан гоо сайхнаа хадгалж үлдэхээр тэмцэж байгаа билээ.

Үрчлээтэй болохгүйн тулд 40 жил инээгээгүй Британи бүсгүй
Хаах
Сурталчилгаа

Нэгэн британи бүсгүй 10 настайгаасаа эхлэн өөрийн гоо үзэсгэлэндээ анхаарал хандуулж, дор хаяж нүүрэн дээрээ үрчлээ үүсгэхгүйн тулд инээхгүй байхыг хичээдэг болжээ. Түүний энэхүү дадал зуршил нь 40 жил үргэлжилсэн гэхэд итгэмээргүй юм шүү.

Кристина өөрийн арьсны чанга байдлыг хадгалж үлдэхийн тулд 10 настайгаасаа инээхгүй байхаар шийдсэн. Харин ийм амьдрал арай л уйтгартай биш гэж үү?

Тэгвэл хэрхэн өөрийгөө инээлгэхгүй байдаг юм бол? Кристина инээдмийн кино үзсэн ч гунигтай зүйл бодож инээдээ барьдаг гэнэ. Түүний хувьд гоо сайхнаа л хадгалж үлдвэл бусад зүйл тийм ч чухал биш бололтой.

Үнэхээр тэсэл алдам инээдээ барьж дийлэхгүй тохиолдолд ч хамгийн ихдээ нүүрэндээ багахан хэмжээний л инээмсэглэл тодруулдаг. Үүгээрээ тэрээр Америкийн сонин хэвлэлийн анхаарлыг татаж ч байсан удаатай. 

Үнэндээ инээхгүй эсвэл нүүрний арьсаа хэт их үрчийлгэхгүй байх нь залуу харагдуулж чадна гэж үү?

Кристинагийн 40 жилийн дараах үр дүнг харахад нүүрний арьс нь харьцангуй толигор боловч хүзүүний арьсны үрчлээг хараад насыг нь мэдэхээр байна.

Амьдралынхаа 40 жилийн аз жаргал баяр баяслаа залуу үрчлээгүй харагдахад зориулна гэдэг утгагүй хэрэг гэж түүний талаар уншсан хүмүүс хэлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()