"Сайхан биетэй эр" гэх ойлголт түүхийн уртад хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Орчин үед төгс бие галбирыг яг тийм гээд нэрлэх хэцүү болсон билээ. Энэ бүхэн орон орны соёлтой холбоотой бөгөөд тэд өөр өөрийн гэсэн хэмжүүртэй байдаг нь мэдээж. Зарим нь Дуэйн Жонсоныг төгс галбиртай, сайхан залуу хэмээн үздэг бол зарим хүмүүсийн хувьд бага Роберт Дауни төгс төгөлдрийн илрэл болж болох юм. Тэгвэл эрт дээр үед эрчүүдийн төгс төгөлдөр байдлыг хэрхэн үнэлдэг байсан юм бол?

"Сайхан биетэй эр" гэх ойлголт түүхийн уртад хэрхэн өөрчлөгдсөн бэ?
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эртний Грек, МЭӨ 440 оноос хойш

Энэ үеийн хүмүүсийн хувьд төгс биетэй эрийн хамгийн тод жишээ нь жад шидэгч Дорифор байсан бөгөөд түүний бие нь одоог хүртэл барууны зарим оронд төгс гэж тооцогддог. Түүний хэвлийний 6 булчин, өгзөг болон хөлийн булчин нь сайн хөгжсөн хэдий ч гар болон цээжнийхээ булчинг хэт хөгжүүлээгүй байгааг харж болно.

Түүний энэхүү төрх олон жилийн турш үе дамжин төгс төгөлдрийн хэмжүүр болж ирсэн юм.

Эртний Грек, МЭӨ 440 оноос хойш

2 Хятадын Хан улс – МЭ25-220 он

Хятадуудын хувьд эрчүүдийн төгс төгөлдрийг вэнь болон ву-гээр үнэлдэг байсан гэнэ. Вэнь гэдэг нь тухайн хүний сэтгэл зүй, боловсрол бол ву гэдэг нь бие махбодийн хувьд хүчтэй байдлыг илэрхийлнэ. Гэхдээ тэдний хувьд вэнь нь хамгийн чухал байсан аж.

Хятадын Хан улс – МЭ25-220 он

3 Дундад зуун

Сэргэн мандалтын үе эхлэхээс өмнө христийн номлол дэлхий даяар тархах үед гадаад гоо үзэсгэлэн бус харин дотоод гоо үзэсгэлэнг илүүд үздэг байжээ. Бие махбодийн хувьд бус харин сэтгэл зүйн хувьд туранхай бие галбирыг төгс хэмээн үзэж байсан бөгөөд энэ нь бурханд өөрийгөө зориулсан болохыг илэрхийлдэг байсан аж.

Дундад зуун

4 Сэргэн мандалт

Эртний Грек болон Дундад зууны үетэй харьцуулахад төгс төгөлдрийн хэмжүүрт багагүй өөрчлөлт оржээ.  Тухайн үеийн төгс галбирын жишээ бол бидний сайн мэдэх Давидын баримал юм.

Эртний Грек болон Эртний Ромын үед 6 булчинтай залуу төгс төгөлдрийн тоонд ордог байсан бол Ренессансын үед энэ нь арай зөөлөрсөн байна. Давид бол бие галбираараа эмэгтэй хүнтэй төстэй мэт санагдана. Том биетэй булиа залуус биш харин өсвөр насны жижиг галбиртай залуус энэ үед моодонд оржээ.

Сэргэн мандалт

5 XVI–XVIII зуун

Хэдийгээр төгс төгөлдрийн хэмжүүр өөрчлөгдөж байсан ч тэд Ренессансын үеийн чиг хандлагаас авч үлдсэн байна. Энэ үед бие галбир гэхээсээ илүү хувцаслалтанд анхаарал хандуулдаг байсан бөгөөд тансаг хантааз, ганган үс засалт зэрэг нь моодонд орсон аж.

Гэхдээ гадаад төрхийн хувьд тодорхой хэмжүүр байсан гэнэ. Жишээлбэл: Морь унах нь ялангуяа язгууртнуудын дунд илүү алдартай болж байсан учир залуус бариу өмд өмсөж хөл болон ташаагаа гайхуулж байжээ.

XVI–XVIII зуун

6 XIX - XX зууны эхэн үе

Өнгөрсөн зууны адилаар булчинлаг залуусын бие галбир ихээр үнэлэгддэг байсан ч XIX зууны сүүл үеэс эхлэж Южин Сэндоу мэт залуус төгс төгөлдөр нэгний тоонд багтах болсон гэнэ. Тэр бол тухайн үеийн алдартай тамирчдын нэг байсан бөгөөд дэлхийн анхны бодибилдингийн тэмцээнийг зохион байгуулж байжээ.  

Южин орчин үеийн бодибилдингийн эх үүсвэрийг тавьсан бөгөөд өв тэгш хөгжүүлсэн биеийн булчингуудыг богино үс засалт, сахалтай хослуулдаг байсан гэнэ. Тухайн үеийн төгс төгөлдрийн хэмжүүр орчин үеийнхээс төдийлөн ялгарахгүй байсан гэхэд болно.

XIX - XX зууны эхэн үе

7 ХХ зууны 1950-аад он

Ингээд дахин бүх зүйл энгийн тал руугаа шилжиж Их Британийн хааны гэр бүлийн ханхүү Филипп хамгийн төгс төгөлдөр залуугийн жишээ болжээ. Энэ нь өөрөөр хэлбэл язгууртны, хар бор ажил хийж үзээгүй нарийн гар байсан юм.

Энэ хэв маягт тухайн үед Жеймс Бондын дүрийг бүтээсэн Шон Коннери болон Адриано Челентано нар багтаж байсан гэнэ.

ХХ зууны 1950-аад он

8 XX зууны 1970-аад он

“Pumping Iron” хэмээх 1977 оны кино нь эрчүүдийн төгс төгөлдрийн талаарх маргаанд цэг тавьсан байна. Энэ үеэс эхлэн Арнольд Шварцнеггер мэт булчинлаг залуус төгс  бие галбирын бэлгэ тэмдэг болсон гэнэ.  Тиймээс ч энэ шалгуурт нийцэхийн тулд эрчүүд бүхий л чөлөөт цагаа спортод зориулах болжээ.  

Ялангуяа хоёр толгойт болон гурван толгойт булчин, булчинлаг нуруу, цээж зэрэг нь нэгт тавигдаж харин гэдэсний булчин нь хоёрт орох болсон юм.

XX зууны 1970-аад он

9 2000 оноос одоог хүртэл

XXI зууны үеийн төгс төгөлдрийн хэмжүүрт зураач Хэнк Уиллис Томасын толгой дээрээ Nike-ын лого бүхий тэмдэгтэй залууг хэлнэ. Энэ үеэс эхлэж Эртний Грекийн Дорифор дахин төгс төгөлдөр болж ирсэн байна.

Эрт дээр үеэс ялгарах гол онцлог нь орчин үед бүхий л арьстан, үндэстэн спортлог галбиртай болох боломжтой болжээ. Гэхдээ бид одоо хувцас гэхээсээ илүү биеийн галбирт анхаарал хандуулах болсон.

2000 оноос одоог хүртэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()