"Бригада" цувралын жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Оросын алдарт "Бригада" цуврал 2002 онд гарснаас хойш 18 жил өнгөрчээ. Амьдралын нөхцөл, ахуй ижил орны бодит төрхийг харуулсан кино манайд цахиур хагалж, залуус тус кинон дээр гардаг дүрүүдийг дуурайх үзэгдэл нэг хэсэг хүчээ авсан болов уу. Цаашлаад энэ давалгаа Монгол кинонд ч тодоос тод мөрөө үлдээж, одоогийн дэлгэцийн бүтээлд ч “Бригада”-г дуурайсан мэт зүйл цөөнгүй ажиглагддаг билээ. Тэгвэл тус цувралын жүжигчид одоо хаана байгаа бол?

"Бригада" цувралын жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Сергей Безруков - Саша Белый

Өдгөө 46 настай Сергей Безруков 2001 онд ОХУ-ын гавьяат жүжигчин болсон ч түүнийг театрын хүрээнд л хүмүүс мэддэг байжээ. Харин тус цувралын зохиолд гардаг гол дүрд Безруков яг таарсан учраас түүнийг шууд л авсан байна. 

Хүүхдүүд мафийн толгойлогч Саша Белыйг дуурайх болж хүмүүс харгис дээрэмчний дүрд хэтэрхий сайн тоглож, дур булаам төрхтэй болголоо хэмээн Безруковыг шүүмжлэх болжээ.

Сергей Безруков - Саша Белый

Энэ дүрийнхээ ачаар Безруковт олон кинонд тоглох санал ирээд зогсохгүй 2008 онд ОХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн бол 2013 онд Москва мужийн драмын театрын уран сайхны удирдагч болсон гэнэ. 

Тэрбээр 2016 онд найруулагч Анна Матисонтой гэрлэж нэг хүүхэдтэй болжээ. 

2 Дмитрий Дюжев - Космос

90-ээд оны сүүл 2000-аад оны эхэн үе Дмитрийд маш хүнд жилүүд байжээ. Эхлээд түүний дүү охин хорт хавдраар нас барсан бол удалгүй аав нь амиа хорлосон байна. Үүнээс жилийн дараа ээж нь ч бас өнгөрчээ. 

Дмитрий харин бууж өгсөнгүй. Тэрбээр "24 цаг" хэмээх кинонд тун чадварлагаар тоглосон төдийгүй "Бригада" дээр Саша Белыйн найз Космосын дүрийг гайхалтай гаргажээ. 

Дмитрий Дюжев - Космос

Космосын дүр Дмитрийг жинхэнэ алдартан болгосон юм. Харин тэрбээр үүний дараа том биш туслах дүрүүдэд тоглосон хэвээр үлджээ. Тэрбээр удалгүй гэрлэсэн бөгөөд хүү нь энэ жил 12 нас хүрсэн гэнэ. 

3 Екатерина Гусева - Сашагийн эхнэр Ольга

Екатерина Гусева харин бусад жүжигчдээсээ ялгаатай нь энэ цувралд тоглохоос өмнө аль хэдийн алдартай болсон байжээ. Цувралыг үзсэн хүмүүс Безруков тэр хоёрыг жинхэнэ эхнэр нөхөр мэт харж байсан юм. 

Екатерина Гусева - Сашагийн эхнэр Ольга

Екатерина Гусева цувралд тоглож байхдаа аль хэдийн гэрлэсэн байсан тул Сергей Безруковын хамтаар энэхүү цуу яриаг дарах мэдэгдэл хүртэл гаргаж байсан гэнэ. 

2009 онд Гусева Оросын гавьяат жүжигчин цолыг хүртсэн бөгөөд 2012 онд тэрбээр "Бригада: Өв залгамжлагч" кинонд Ольгагийн дүрийг дахин бүтээсэн байна. 

4 Владимир Вдовиченков - Фил

Владимир Вдовиченков нь усан цэргийн сургууль төгссөн бөгөөд тэнгисийн цэрэгт хүчин зүтгэсний дээр зөөгч, гал сөнөөгч хүртэл хийж байжээ. Тэрбээр 27 насандаа урлагийн ертөнцөд хөл тавьсан байна. 

Сонирхолтой нь тэрбээр Жан Клод Ван Дамм (Jean-Claude Van Damme)-ийн "Кикбоксчин" киног үзээд жүжигчин болох шийдвэр гаргасан аж. 

Владимир Вдовиченков - Фил

Үнэхээр ч Владимир мэргэжлийн боксчин Филийн дүрийг гайхалтай гаргаж чадсан. Тэрбээр мөн өөрийнх нь дүр нь сөрөг биш эерэг дүр бөгөөд амьдралын эрхээр хууль бус зүйл хийсэн хүмүүс гэдэгт итгэдэг гэнэ. 

Владимир төрөл бүрийн кинонд тоглох болсны дээр 2 хүүхдийн эцэг болоод амжжээ. 

5 Павел Майков - Зөгий

Павел Майков хүүхэд байхаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан тул Оросын театрын урлагийн дээд сургуульд орсон байна. Тэрбээр дараа нь театрын жүжигчин, орлон тоглогч болсон аж. Тэрбээр "Бригада"-д тоглоод нэрд гарсан ч цуврал дууссанаас жилийн хугацаанд ажил олдоогүй гэнэ. 

Павел Майков - Зөгий

Павел Майков өөрийнхөө Зөгийн дүрээс гарч чадахгүй байсан учраас ажил олдоогүй байх. Тэрбээр удаан хугацаанд бүтээсэн дүр шигээ үсээ засаж, хувцаслаж, ярьж хөөрдөг байжээ. Гэхдээ удалгүй түүнд хэдэн арван кинонд тоглох санал ирсэн бөгөөд хөгжмийн ертөнцөд хүртэл хүчээ үзээд амжжээ. Тэрбээр өдгөө эхнэр хүүгийн хамтаар аж төрж байна. 

6 Ян Цапник - Артурчик

Фэнүүд нь Ян Цапникийг авьяаслаг жүжигчин биш, нарийн боовны тогооч эсвэл гар бөмбөгийн тоглогч гэдгээр нь мэдэх байх. Гэхдээ, Яны аав нь театрын хүн байсан учраас Цапникийг эхлээд Челябинскийн телевизэд, дараа нь Свердловскийн театрын их сургуульд авчирч, дараа нь Санкт-Петербургт шилжүүлжээ.

Ян Цапник - Артурчик

"Бригада"-ын найруулагч түүнийг эхлээд түүнд багахан дүр өгөхөөр төлөвлөж байсан ч Ян Цапник өөрөө Артурчикийн дүрийг гаргаж иржээ. Түүний дүр цувралын туршид Сашатай сөргөлддөг бөгөөд үүний ачаар Ян нэрд гарч асар эрэлттэй жүжигчин болжээ. Тэрбээр тоглосон кинондоо ихэвчлэн гол дүрийг бүтээх болсон юм. 

7 Мария Порошина - Тамара, Филийн эхнэр

Хэдийгээр Мария Порошина тийм ч олон анги дээр гардаггүй ч хүмүүс түүний дүрийг өндрөөр үнэлсэн юм. 

Тэрбээр тус цувралын ачаар мөн адил нэрд гарсан төдийгүй олон тооны кинонд гол дүр бүтээжээ. 

Мария Порошина - Тамара, Филийн эхнэр

Үүнээс гадна Мария Порошина 5 хүүхдийн ээж болсон гэнэ. 

8 Дарья Повереннова - Космосын хойд ээж

Дарья Повереннова "Бригада" кинонд гол дүр биш харин Космасын хойд эхийн дүрд тоглосон. Дарьягийн дүр хэдийгээр жижигхэн байсан хэдий ч хүмүүс түүнийг дурссаар байгаа. 

18 жилийн дараа Повереннова өөрийн залуу үеийн төрхийг хадгалж үлдэж чадсан байна. 

Дарья Повереннова - Космосын хойд ээж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()