Танихгүй охин ирээд найз чинь юм шиг аашлаад байвал битгий гайхаарай!

2020-08-29, 14:47
3,344

Танихгүй хүмүүстэй ярилцах нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг судлаачид тогтоожээ. Гэхдээ гудманд явж байтал танихгүй эмэгтэй тань дээр ирээд тэврэх юм уу сугадвал та нөхцөл байдлыг арай өөрөөр дүгнэх хэрэгтэй гэнэ шүү. 

Танихгүй охин ирээд найз чинь юм шиг аашлаад байвал битгий гайхаарай!
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Таны огт харж байгаагүй бүсгүй ирээд яриа өдөх, найз чинь юм шиг аашлах нь түүний асуудалд орсны шинж тэмдэг байх магадлалтай. Тодруулбал түүнийг хүн дагаад байгаа, эсвэл сүрдүүлгэд өртсөн байж болно. Тиймээс та найзтайгаа уулзаж байгаа мэт дүр эсгэж, тусламж үзүүлэх хэрэгтэй юм. ДЭМБ-ын судалгаагаар 3 эмэгтэй тутмын нэг нь ийм байдалд орж байсан ажээ.

Нөхцөл байдлыг сайнаар эргүүлэхийн тулд та түүнтэй харилцан ярилцаж, эргэн тойрноо сайн харах хэрэгтэй. Сэжигтэй харагдаж буй хүмүүсийг анзаарахыг хичээ. Мөн тэрхүү эмэгтэй сандарсан, амьсгаадсан, айсан байгаа эсэхийг нь сайн ажиглаарай.

Мянга мянган эмэгтэй ийм байдалд орсноо ярьсан бөгөөд тэдгээрийн заримаас хүргэж байна.

Хэдий ийм зүйл түгээмэл тохиолддог ч тэр бүсгүй үнэхээр хүн андуурсан байж болно. Юу болоод байгааг мэдэхийг хүсвэл та утсаа гаргаад, "тусламж хэрэгтэй юу", "аюулд орсон уу" гэж бичээд харуулж болох юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()