Өндөгтэй хуурсан будаа буюу "Чаахан" хийх жор

2020-08-29, 15:27
3,832

Дорнын орнуудад өргөн дэлгэрсэн, хийхэд хялбар, амттай хоол болох "Чаахан" хийх жорыг хүргэж байна. Хамгийн гол нь та хоолоо хийхдээ нэг хоносон будаа ашиглах хэрэгтэй шүү.

Өндөгтэй хуурсан будаа буюу "Чаахан" хийх жор
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Орц, бэлтгэл

  • 250 гр агшаасан будаа (нэг хонуулсан)
  • 3 х.х ургамлын тос
  • 3-4 х.х шар буурцагны соус
  • 1 ширхэг сонгино (жижиглэн хэрчсэн)
  • 4 ш. өндөг (сайтар хутгасан)
  • 2ш. ногоон сонгино
  • Шарсан мах, зайдас зэргийг өөрийн хүслээр нэмж болно

Орц, бэлтгэл

2 Хийх дараалал

1. Будаагаа агшаагаад битүү газарт тавьж нэг хонуулах хэрэгтэй. Ингэснээр будааны гадаргуу бэхжиж, хуурахад тохиромжтой, наалдахгүй болох юм.

Хийх дараалал

2. Томхон хайруулын тавганд тосоо хийж, ширүүн галаар халаагаад сонгиноо бор шаргал өнгөтэй болтол хуурна. Хүсвэл та лууван, байцаа гэх мэт өөр ногоо нэмэх боломжтой.

3. Будаагаа хийгээд 3 минутын турш тасралтгүй эргүүлэн хуурна. Ширхэг бүрээр нь салгаж, сайтар хуурсны дараа өөр саванд түр гаргана.

4. Хайруулын тавгандаа өндгөө хийж, дөнгөж хатуурч эхэлснийх нь дараа будаа болон шар буурцагны соусаа нэмээд дахин хуурна. Будаа соусаар жигд бүрхэгдсэн байх нь маш чухал.

5. Бэлэн болсны дараа ногоон сонгино хэрчиж тавин таваглаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()