Хоолны дуршилгүй болох өвчтэй бүсгүй хэрхэн амьд үлдэж чадсан бэ?

Орчин үед хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарах хамгийн эхний алхам нь турах болсон. Харин энэ бүсгүй турснаас болж амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн ч азаар амьд үлдэж чаджээ.

Хоолны дуршилгүй болох өвчтэй бүсгүй хэрхэн амьд үлдэж чадсан бэ?
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

Эмель Льюис (Emelle Lewi)гэх энэ бүсгүйн зургийг хараад та эрүүл чийрэг залуухан бүсгүй байна хэмээн бодох байх.  Харин үнэндээ тус зураг нь түүний хүнд үеэ даван туулж, биеийн массаа буцаан авсны дараах үе юм.

Харин түүний өмнөх үеийн зураг яг л араг яс шиг аймшигтай харагдаж байгааг та харж болно. Эмель Льюисын хоолны дуршлын өвчин 15 настайгаас нь эхэлсэн байна. Анхандаа энгийн нэгэн охин адил турах гэсэн сонирхол нь түүнийг ийм байдалд хүргэнэ гэж санаанд нь ороогүй биз.

Өсвөр насанд маш олон хүмүүс сонин содон зүйлийг туршиж дурладаг. Харин Эмель Льюис өөрийгөө тарган бас царай муутай байна гэж үзэж ясаа ил гартал турж ердөө 32кг хүрсэн ч үргэлжлүүлэн турсаар л байжээ.

Түүний энэ байдалд ямар залуу дурлаж хайрлах билээ? Хэрэв түүнд хэн нэгэн хүн өөрийнх нь хэвийн бус байдлыг хэлвэл Льюис эерэгээр хүлээж авахгүйгээр харин ч өөрийг нь сүйтгэх гэж байна гэж бодох нь лавтай байсан үе. 

Гэвч Льюис өөрийгөө тарган бас царай муутайгаасаа болоод найз залуугүй гэж бодож эхэлснээс хойш, хэзээ ч өөртөө хангалттай туранхай мэт санагдадгүй байж. Харамсалтай нь тэр үед Льюис аль хэдийн сэтгэцийн эмгэгтэй болсон байжээ.

Аливаа зүйлийн араас хэт туйлширч зорилгоо хэт том болгох нь хүний зан төлөвийн болон сэтгэл хөдлөлийн байдлыг сохор мэт болгодог. Өөр ямар ч зүйлд сатаарч хазайдаггүй байна.  Тиймээс Льюис өөрийн энэ байдлаасаа болж хамгийн багадаа 7 удаа эмнэлэгт хэвтэж, амь насаа ч алдах дээрээ хүрч байсан ч тэр өөрчлөгдөөгүй байна.

Харин энэ бүх аймшигтай зүйлийн дараа Льюис хэрхэн өөрчлөгдөж чадсан вэ? Инстаграм орсноор түүний амьдралыг өөрчлөх гол хүчин зүйл болсон гэдэгт та итгэх үү?

Инстаграм бол та бид бүхний сайн мэдэх зөвхөн зураг бичлэг ордог нийгмийн цахим сүлжээ билээ. Инстаграмд муу муухай зүйлүүд гэхээс илүү сайн сайхан энерги түгээсэн зураг бичлэгээс гадна эрүүл зөв хооллолт, фитнэсс, спортын мэргэжлийн багш хичээллэгчид нээлттэй хаягаа хөтөлдөг билээ.

Льюис тэдгээр хаягуудыг үзэж маш их урам зориг авч өөрийгөө өөрчлөх бодол төржээ.

Хоолны дуршил буурах өвчинг эмчлэх амаргүй байдаг. Хүнд зэргээр өвчилж донтогсод өөрийгөө татан гаргах бүр ч хэцүү юм. Льюисын байдал нэлээд хүнд зэрэгт хамаарагдах бөгөөд хэвийн байдалдаа эргэн ороход тун ч амаргүй байсан нь ойлгомжтой юм.

 

Учир нь үхэл амьдралын заагдээр байснаас гадна 6,7 жилийн бие сэтгэцийн асар том зөрчилдөөнийг даван гарсан түүний хүч хөдөлмөрийг үгээр зүйрлэж хэлэхийн аргагүй юм.

Ийнхүү Льюис фитнэссийн зааланд орж, бага багаар өдөр бүр дасгал хийхийн хажуугаар өдөр бүр тогтмол шим тэжээлтэй хоол хэрэглэж биеийнхээ шаардлагатай эрдсээ авахаар хичээж эхэлжээ.

Тэрээр нэг идэхдээ их хэмжээгээр идэж чадахгүй байсан тул өдөрт 6 удаа хооллодог байсан  гэнэ.

Үр дүнд нь Льюисын жин эрүүл хэвийн 55кг болжээ. 

Эрүүл биш хүн яаж үзэсгэлэнтэй байх билээ? Хүний амьдралын утга учир тарган эсвэл туранхай дээр тогтоно гэж үү? Үүнийг өөрийн биеэр даван туулсан Льюис сүүлд нь ингэж хэлжээ: “Хоолны дуршил буурах өвчинг даван туулах нь намайг илүү хүчтэй өөртөө итгэлтэй болгосон. Миний нүд нээгдэж юмыг олон талаас нь хардаг болсон” хэмээжээ. Түүнчлэн бусад хоолны дуршил багасах өвчтэй хүмүүст хандан: “Хоолны дуршил буурахтай тэмцэж болдог, харин эхлээд өөрийгөө бүрэн хүчлэх хэрэгтэй. Бүхий л цаг хугацаа хүч чадлаа энэ асуудал дээрээ төвлөрүүлэх нь чухал. Харин хийж чадсаныхаа дараа өөрийн сонирхлоо олж чадах болно. Тэгээд туршлагаа сонирхолдоо ашиглаарай” гэсэн байна. 

Харин Льюисын өөрийнх нь хамгийн том ололт нь хүний хамгийн чухал зүйл бол хандлага болон зүг чиг. Хандлага болон зүг чиг нь буруу бол хүний амьдрал улам л дордсоор байдаг гэдгийг ойлгожээ.  Үхэлтэй нүүр тулж өөрийгөө өөрчилж чадсан Льюис бол яахын аргагүй өөрөө өөрийнхөө баатар юм.

Хүний амьдрал ганц олдох бөгөөд тун чиг богинохон. Тиймээс хэрэггүй зүйлд цагаа битгий дэмий үрээрэй.  Оронд нь өөрийгөө болон өдөр бүрээ хайрлаж яваарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()