Бүсгүйчүүд танд сээтгэнэж байна уу, эсвэл зүгээр л эелдэг хандаж байна уу гэдгийг хэрхэн мэдэх вэ?

Охид тантай сээтгэнэх үед нь та түүний сонирхлыг татаж буйн хамгийн найдвартай дохио юм. Гэхдээ заримдаа ялдамхан инээмсэглэл, гялалзсан харцны цаана чамайг сонирхох сэтгэл биш харин энгийн эелдэг байдал нуугдаж байдаг. Худалдааны зөвлөхүүд танд бараа зарахыг хүссэн үедээ гаргадаг байдал шиг. Эмэгтэй хүний нөхөрсөг байдал нь зөвхөн ярианы агуулгаас хамаардаггүй тул бид та бүхэнд хэрхэн эмэгтэй хүний сээтэгнэлийг энгийн эелдэг байдлаас ялгах талаар зөвлөгөөг бэлдлээ.

Бүсгүйчүүд танд сээтгэнэж байна уу, эсвэл зүгээр л эелдэг хандаж байна уу гэдгийг хэрхэн мэдэх вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1. Харцыг нь ажигла

Эмэгтэй хүн танаас нүдээ салгаж чадахгүй харж байвал энэ нь танилцахыг хүсэж буй дохио юм. Гэвч энэ нь хэр удаан тань руу харж байгаагаас шалтгаалахыг бүү мартаарай. Сэтгэл судлаачид мөн хүний биеийн хэлийг чухалчлан авч үздэг байна.

2. Биед хүрэх

Өөр нэг сээтгэнэх арга бол эсрэг хүйстнийхээ биед хүрэх явдал юм. Хэрэв эмэгтэй хүн гар эсвэл биеийн бусад хэсэгт тань ямар ч шалтгаангүйгээр хүрьэл энэ нь сээтгэнэж буй нэг илрэл байж болох ажээ. Гэвч заавал биед хүрэх бус таны хувийн орон зайг сонирхон гүнзгий харилцаа тогтоох гэж хичээх нь ч мөн та тухайн эмэгтэйд таалагдсан гэсэн үг юм.

3. Түүний асуултын агуулга

Түүний харц, бие махбодод хүрэх зэрэг нь танд үнэмшилгүй байлаа гэж бодъё. Эсвэл дээр дурдсан зүйлс танд анзаарагдаагүй бол түүний асуултуудын мөн чанарт анхаарлаа хандуулаарай. Нөхөрлөлийн тухай яриа илүү энгийн байдлаар өрнөх хандлагатай байдаг бол таныг сонирхдог эмэгтэй илүү хувийн зүйл асууж "ойртох" болно.

4. Харилцан ярианы агуулга

Сээтгэнэж буй бүсгүй хоол хүнсний өндөр үнийн талаар яриагаа хязгаарлахгүй. Гэхдээ хэрэв таны яриа тууштай (эсвэл тийм ч их биш) хувийн амьдрал, ирээдүйн төлөвлөгөө эсвэл ашиг сонирхлын талаар ярилцах талбарт шилжсэн бол таны боломж эрс нэмэгдэх болно.

5. Энгийн хирнээ далд утгатай шинж тэмдгүүд

Сэтгэл судлаачдын хэлж буйгаар бол энгийн хирнээ далд утгатай шинж тэмдгүүд нь эмэгтэй хүний сээтэгнэлийг тодорхойлох чухал зүйл юм. Хэрэв тухайн эмэгтэй таныг өөр лүү нь харж байхад уруулаа хазах, үрээсээ тоглох эсвэл хувцсаа оролдож байвал энэ нь сайны тэмдэг ажээ. Эмэгтэй хүний харуулах дохио нь ихэнхдээ ухамсрын түвшинд өрнөдөг зүйл юм.

6. Магтаал

Магтаал нь бүхий л хэмжээсээр тааламжтай зүйлд тооцогддог. Гэсэн хэдий ч байглын дагуу эрэгтэйчүүд эсрэг хүйстэндээ магтаал хэлэх нь илүү элбэг байдаг билээ. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд ч мөн таалагдаж буй залуудаа магтаал хэлэх нь олонтаа. Ийм тохиолдолд тухайн эмэгтэй сэтгэлээсээ эдгээр магтаалаа хэлж буй эсэх нь чухал юм.

7. Танд анхаарлаа хандуулах

Сээтгэнэх үзэгдэл нь бүхий л анхаарал сонирхлоо нэг л хүн дээр төвлөрүүлэхэд оршдог. Энэ нь таныг сонирхож буй эмэгтэй зөвхөн таныг л нэгт тавьж буй гэсэн үг юм. Өөр үгээр бол дүүрэн хүмүүстэй өрөөнд тэр танаас холдолгүй хажууд тань байж анхаарлаа танд л хандуулна гэж хэлж болох юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()