Зөвхөн "интроверт"-үүдийн л ойлгох 25 зүйл

Өөрийн хэн болохыг тодорхойлоход заавал тест бөглөх шаардлагагүй. Хэрэв та өөрийгөө интроверт хүн гэж бодож байвал бидний бэлтгэсэн нийтлэл дахь зүйлүүд тантай хэр нийцэж буйг анхааралтай уншин уг төрөлд хамаарах эсэхээ тодорхойлоорой. 

Зөвхөн "интроверт"-үүдийн л ойлгох 25 зүйл
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1. Таны хөрш явах хүртэл та гэрээсээ гардаггүй 

Таныг гэрээсээ гарах гэж байхад тань хөршийн тань хаалга нээгдэж буй сонсогдоход та түүнтэй таарахгүй нь тулд явахыг нь хүлээн зогсдог үү? Хүмүүстэй илүү удаа таарахгүйн тулд интровертүүд тэднийг түрүүлээд явахыг нь хүлээх тохиолдол элбэг. 

2. Найзууд тань уулзах төлөвлөгөөгөө хойшлуулахад та дотроо баярладаг 

Хаяа найзуудтайгаа зайлшгүй уулзах шаардлага гардаг шүү дээ. Гэвч уулзах төлөвлөгөө өөрчлөгдөхөд гэртээ ганцаар үлдэн бусадтай эелдэг харилцах гэж хичээх хэрэггүй болсноо интровертүүд ухамсарлан дотроо баярладаг байна. 

3. Үдэшлэг дээр байхад тань эвгүй байдаг

Хэдийгээр интровертүүд дуу чимээтэй үйл ажиллагаанд дургүй хэдий ч заримдаа зугтах боломжгүй баярууд байдаг: найзын хурим, шинэ жилийн оройн үдэшлэг гэх мэт. Энэхүү төрөлд хамаарах хүмүүс дуу шуугиантай газар ирээд хамгийн түрүүнд: "Би яагааад энд байгаа юм бол? гэх асуултыг өөрөөсөө асуудаг ажээ. 

4. Интернет тэдний хувьд зүгээр ч нэг хобби бус амьдралынх нь хэв маяг

Бодлоо хэл яриагаараа илэрхийлэхээс илүүтэй интровертүүдийн бичгийн чадвар сайтар хөгжсөн байдаг. Тэдэнд бодит амьдрал дээр хүмүүстэй харьцах төвөгтэй байдаг бол цахим сүлжээнд тэд өөсдийгөө яг л усан доторх загас мэтээр мэдэрдэг байна. 

5. Дэлгүүр хэсэж байх даа худалдааны зөвлөх болон худалдагч нараас "зугтдаг"

Энэ нь ч мэдээжийн хэрэг: танихгүй хүнтэй ярилцахын оронд хэрэгтэй зүйлээ өөрөө олсон нь хавьгүй дээр шүү дээ. 

6. Анзаарагдалгүй өнгөрөхийг илүүд үздэг

Хэдийгээр та хүмүүстэй харилцах дүргүй биш ч байнга харилцахад бэлэн явдаг хүн бас биш юм. Бага ядрахын тулд интровертууд харилцаанаас зайлсхийх хандлагатай байдаг ажээ. 

7. Чимээ шуугиантай газарт очихоос илүү ганцаараа байхыг эрхэмлэдэг

Таныг найзууд гэр бүлийнхэн тань амралтын өдрөө хамтдаа хөгжилтэй өнгөрөөе хэмээн дуудахад та завгүй байгаа хэмээн татгалздаг. Яг үнэндээ та завтай ч зүгээр л ганцаараа амар тайван байхыг эрхэмлэдэг. 

8. Асуултад 1 үгээр хариулах нь элбэг

"Юу байна даа?", "Сонин сайхан юу байна" гэх мэт асуултад интровертүүд маш богино хариулдаг. Учир нь уг өдөр тутмын асуултаас удаан хугацааны харилцаа үүсэх боломжийг интровертүүд хязгаарлахыг хүсдэг байна. 

9. Үдэшлэг дээрээс мэдэгдэлгүй явах

Үдэшлэгт очсон үедээ аль болох хурдан явах нь тэдний гол зорилго гэж хэлж болох юм. Ихэнхдээ энэ нь төлөвлөөгүй байсан үйл ажиллагаандаа очсон үед илэрдэг байна. 

10. Утасны дуудлагад хариу өгөх нь цөөн

Танихгүй дугаараас ирсэн дуудлагыг та бүү авдаггүй бол таньдаг хүнтэйгээ ярих бус зурвас явуулахыг илүүд үздэг.

11. Тэд ганцаараа кино үзэх дуртай

Интровертүүд ганцаараа эсвэл маш дотнын хүнтэйгээ л кино үзэх дуртай байдаг. Ингэхдээ аль болох хүн багатай байдаг цагуудыг сонгох нь элбэг. 

12. Танилаа хараагүй юм шиг дүр эсгэдэг

Танилтайгаа ямар нэгэн газар таарлаа гэхэд та түүнд анзаарагдалгүй аль болох хурдан явахыг хичээдэг бол уг төрөлд хамаарах боломжтой юм.

13. Зочин хүлээгээгүй л бол хаалгаа онгойлгодоггүй

Интровеотүүд урилгагүй зочинд дургүй бөгөөд тэдэнтэй харилцаа үүсгэхээс зайлсхийдэг байна. 

14. Сайн таньдаггүй хүнтэйгээ хоёулхнаа үлдэхээс айдаг

Анх тааралдаж буй хүнтэйгээ харилцан яриа үүсгэнэ гэдэг интровертуудын хувьд ихээхэн хэцүү даалгавар юм. 

15. Цахимаар захиалж болох зүйлийг хэзээ ч утсаар ярьж захиалдаггүй

Бичиж болох байхад яах гэж ярих юм? 

16. Хүмүүс танд төрсөн өдрийн дуу дуулж өгөхөд та эвгүй байдлыг мэдэрдэг

Хүмүүсийн хүрээлэлд байх даа тэд эвгүй мэдрэмж авдаг. Төрсөн өдөр нь тохиож буй интровертууд бүүр ч их "сорил"-ыг даван туулах шаардлагатай болдог, учир нь зочид ирж тэдэнд баяр хүргэнэ шүү дээ.

17. Ажлын асуудлуудаа цахимаар шийдэхийг хичээдэг

Хамт ажилладаг хүмүүс нь интровертууд руу залгаж асуудлаа шийдэхийг оролдох бол тэд эсрэгээрээ цахимаар бүгдийг хийхийг хүсдэг ажээ.

18. Танихгүй хүмүүстэй харилцах дургүй

Хэн нэгэн танихгүй хүн тантай яриа өдөх үед та өөрийгөө үл үзэгдэгч хүн байсан ч болоосой хэмээн хүсэж байсан уу? Тэгвэл интроверт төрөлд хамаарах хүмүүсийн далд хүсэл нь үл үзэгдэгч хүн болох ажээ. 

19. Тэдний хувьд төгс амралт нь ганцаар амарсан амралт

Жишээлбэл наран шарлагын газарт интроверт темпераменттай хүмүүс ганцаар байхыг л мөн хүснэ. 

20. Тэд ганцаар бэлтгэл хийхийг хичээдэг

Тэд хувийн дасгалжуулагч, групп хичээл гэх мэтэд дүргүй. Ямар ч хамтарсан гүйлт, дасгалжуулагчтай наргих гэх мэт үйлдлийг интровертууд "тэсвэрлэж" чаддаггүй.

21. Зурваст тэр дор нь хариу өгдөггүй

Юуны түрүүнд хариу өгөх дөө юу гэж бичих талаар та ихээхэн бодож амждаг. Ингэхдээ зарим зурваст хариу өгөхөө бүүр мартаж орхидог байна. 

22. Шинээр хүнтэй танилцахдаа баярладаггүй 

Шинэ хүмүүстэй танилцана гэхээс л интровертуудын айдас хүрдэг байна. Энэ нь тэднийг нөхөрлөж чаддаггүй гэж байгаа бус зүгээр л шинээр хүнтэй таниулах дургүй гэдгийг илэрхийлж байгаа юм.

23. Хэтэрхий эелдэг хүмүүсээс зайлсхийдэг

Танд сайхан хандаж илүү дотно болох гэсэн хүмүүс, харилцаанаас та зугтахыг хүсдэг бол энэ нь таныг интровеот темпераменттайг нотлох нэг баримт юм. 

24. Олон хүн цугласан газарт дургүй

Тоглолт, үдэшлэг, ажлын үйл ажиллагаа гэх мэт нь тэднийг эвгүй мэдрэмж авахад хүргэдэг. Мэдээж тэд сандарч паникт автдаггүй ч оюун санаандаа аль болох хурдан явах л хүсэлтэй байдаг байна. 

25. Та бол интроверт

Та хүмүүсийг хүндэлж хайрладаг тул тэдэнтэй харилцах харилцаандаа маш болгоомжтой байдаг нэгэн юм. Гэвч ганцаар эсвэл дотнын хүмүүстэйгээ байхад танд илүү тав тухтай амар байдаг гэж хэлж болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()