Бидний буруу идэж заншсан 15 алдартай хоол

Өөрийнхөө хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг тогоочийн хувьд доорх мэдээлэл түүнийг алмайруулах болов уу.  Мэдээж, хэн ч таныг хэрхэн хоолоо идэх, хэрхэн хоолоо бэлдэхийг зааж өгөх ёсгүй ч зарим тохиолдолд чимээгүй өнгөрөх гэдэг үнэхээр төвөгтэй.  Магадгүй энэ нь таныг аялал хийж байх үед, эсвэл үнэтэй хоолны газар орсон байх үед эвгүй байдалд орохоос аварч болох юм. Ингээд одоог хүртэл бидний буруу идэж, боловсруулж байсан 15 төрлийн алдартай хоолтой танилцацгаая.

Бидний буруу идэж заншсан 15 алдартай хоол
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Болоньезе шпагетти

Дэлхий даяар алдартай болоньезе шпагеттигийн найрлаганд рагу нэртэй сүмс болон өндөгтэй гурилаар хийсэн паста ордог. Харин өндөггүй гурилаар хийсэн пастагийн хувьд хэт гулгамтгай нялцамхай болдог учир идэхэд хүндрэлтэй байдаг.  Тиймээс болоньезе шпагеттиг өндөгтэй гурилаар хийх нь хамгийн тохиромжтой.

Болоньезе шпагетти

2 Бекон буюу гахайн утсан мах

Хэрвээ та одоог хүртэл гахайн мах буюу беконыг хайруулын тавган дээр хайрдаг бол үүнийгээ яг одоо зогсоож, харин шарах шүүгээгээ асаагаарай.  Энэ нь ердөө 20 минутыг шаардах бөгөөд үр дүнд нь эргэлзэх хэрэггүй.  Хайруулын таваг хэтэрхий халуун учир дулаан жигд хуваарилагдаж чадахгүйн улмаас гахайн махны нэг тал нь хэт их болсон, нөгөө тал нь дутуу болсон гэх мэтээр жигд бус шарагддаг аж. Харин шарах шүүгээнд хайруулын тавганд шарснаас арай удаан болдог ч нэгэн жигд болж чаддаг.

Бекон буюу гахайн утсан мах

3 Шоколад

Шоколадны амтыг бүрэн гүйцэд мэдрэхийн тулд шоколадаа амандаа хийгээд бага зэрэг хайлуулах хэрэгтэй.  

Шоколад

4 Нигири суши

Яагаад ч юм сушиг идэхдээ буурцагны сүмсэнд будаатай талаар нь дүрж иддэг. Харин Японд сушигээ эргүүлж, загасыг нь сүмсэнд дүрдэг. Үүнээс гадна сушиг савхаар идэх нь буруу бөгөөд томоохон ресторануудад сушиг гараараа авч иддэг байна.

Нигири суши

5 Тортила

Дэлгүүрт зарагдаж байгаа эсвэл кафе, ресторанд өгч байгаа тортила нь үнэн хэрэгтээ гүйцэд боловсроогүй байдаг гэнэ.  Халуун хайруулын тавган дээр бага зэрэг тавьж халаагаад хөөснийх нь дараа идэх хэрэгтэй.

Тортила

6 Тахианы мах

Ихэнхи хүмүүс тахиаг шарахдаа нэн түрүүнд амталж хонуулах хэрэгтэй гэж зөвлөдөг. Ийнхүү амталсан тахианы мах шүүслэг сайхан амттай болдог гэх ойлголт иргэдийн дунд тархсан байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ орчин үеийн дэлгүүрт худалдаалагдаж буй тахианы махны ихэнхи нь булчин нь гүйцэд хөгжөөгүй,  бүгд нэг төрлийн амттай учир дэвтээх шаардлагагүй. Тахиа шарах францын жор гэхэд л хөгшин, булчинлаг тахианд зориулсан гэдгийг санах нь зүйтэй. Тэд фермийн бордооны аргаар бус харин сонирхолтой амьдралыг туулж өнгөрүүлсэн байдаг.

Тахианы мах

7 Стейк

Стейкийг идэхийн өмнө заавал хэсэг хугацаанд амраах хэрэгтэй байдаг. Харин ресторануудад төдийлөн энэхүү зарчмыг баримталдаггүй билээ.  Мэдээж, хэн хүйтэн мах авчирлаа гэсэн шүүмжлэлийг сонсохыг хүсэх вэ. Гэтэл үнэн хэрэгтээ бага зэрэг амраасан,  хөрсөн стейк гайхалтай амттай байдаг гэнэ.  Учир нь нэгдүгээрт, хэрчих үед шүүс нь гоожихгүй. Хоёрдугаарт, тос нь царцаж эхлэх үед амт нь гайхалтай мэдэгддэг байна. Бага зэрэг хөрсөн стейкийг нарийн хэрчиж, дээрээс нь давс цацвал туна загасаар хийсэн сашимитай ойролцоо амттай болно.  Та туршаад үзээрэй.

Стейк

8 Бургер доторхи майонез

Хамбургер хийх үед талхны яг аль талд нь майонезаа түрхэж байгаа нь их чухал үүргийг гүйцэтгэнэ. Доод талын хэсэгт түрхсэн майонез нь бусад шүүстэй холилдож, цөцгийтэй сүмс мэт амттай болохоос гадна чийгээс хамгаалдаг байна. Харин дээд хэсэгт түрхсэн майонез ямар  ч өөрчлөлтийг авчрахгүй.

Бургер доторхи майонез

9 Алимны хальс

Алимны хальсийг арилгах гэдэг тун буруу зүйл юм.  Хэдийгээр илчлэгийн хэмжээнд нь нөлөөлөхгүй ч эслэгийг 2 дахин багасгадаг байна.  Үүнээс гадна алимны хальс идэх нь элэгний хавдар, бүдүүн гэдэсний хавдар тусах эрсдлийг бууруулдаг аж.  Алимны хальсанд агуулагдах тритерпеноид хэмээх бодис нь хавдрын эсийг устгаж, шинэ хавдрын эс үүсэхээс хамгаалдаг.

Алимны хальс

10 Чанасан төмс

Буцлаж буй халуун усанд төмс хийх нь буруу. Учир нь энэ тохиолдолд төмсний гадна тал илүү хурдан болж харин дотор нь түүхий байдаг аж. Тиймээс хүйтэн усанд төмсөө хийж буцалгах нь хамгийн зөв сонголт байх болно.

Чанасан төмс

11 Сюрстрёмминг

Сюрстрёмминг нь таагүй үнэртэй байдаг учир хэрэглэхийн өмнө сайн гэгч нь угаах хэрэгтэй. Харин дараа нь талх, цөцгийн тос, зүсэм төмс болон жижиг зүсэм давсалсан загастай холино.  Маш давстай учир нэг дор бүгдийг нь идэх хэрэггүй.

Сюрстрёмминг

12 Давс болон элсэн чихэр

Чихэрлэг амттай, чихэртэй зүйл хийж байсан ч давс хийх хэрэгтэй. Жишээлбэл: хэрвээ та чихэртэй сүүтэй будаа эсвэл овъёос чанаж байвал бага зэрэг давс хийж буцалгаад харин дараа нь элсэн чихэр хийх ёстой. Энэ сүүтэй будаа нь давсгүй сүүтэй будаанаас илүү сайхан амттай болно.

Давс болон элсэн чихэр

13 Дупү

Дупүг бэлдэхий тул нэн түрүүнд шүүсийг нь шахаж,  харин дараа нь амтлагч, тос, давс хийж амтлаж хэрэглэдэг. Жишээлбэл: Дупүг буурцагны сүмс, халуун ногоотой сүмс, хар перец, шингэн утаа зэрэгтэй хольж даршлаад дараа нь шарж хэрэглэх боломжтой.

Дупү

14 «Цезарь» салат

“Цезарь” салатыг ромен салатны навчтай хамт, гараараа идэх ёстой гэнэ.  Хэрвээ салат навчгүй л бол энэ бол цезарь салат биш юм. Тиймээс салат навчийг нь зүсэж бус харин том томоор нь үйлчлүүлэгчид өгөх хэрэгтэй байдаг аж.

«Цезарь» салат

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()