Холливүүдийн киноны ачаар моодонд орж байсан хамгийн алдартай 10 үсний засалт

2020-09-06, 12:42
1,958

Та бүхэнд этгээд сонин эсвэл өвөрмөц хэв маягаараа үзэгчдийн сэтгэлд хоногшиж байлдан дагуулж чадсан 10 үсний засалтыг хүргэе. 

Холливүүдийн киноны ачаар моодонд орж байсан хамгийн алдартай 10 үсний засалт
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

  • 1961 он “Breakfast at Tiffany's” гол дүрийн Холлигийн энэхүү үс засалт нь хэзээ ч мартагдашгүй өөрийн гэсэн өнгө төрхтэй классик үс засалт болсон юм.

  • 1985 онд гарсан Жеймс Бонд цувралын “A View to a Kill” киноны "May Day"-ийн үс засалт яахын аргагүй өөрийн гэсэн тодотгох онцлогтой үс засалт билээ.

  • 1991 оны Оскарын шагналт “The Addams Family” кинонд тоглосон жүжигчин Анжеликагийн энэхүү шулуун үс засалт олон бүсгүйчүүдийн анхаарлыг татсан байдаг.

  • 1994 он “Pulp Fiction” кинонд Ума Турманы бүтээсэн Миагийн дүрийн үс засалт нээлт хийсний дараа шууд л трэнд болж байсан юм.

  • 1997 оны “The Fifth Element” дээрх Лилугийн тод шаргал улаан богино чёлктой үс. Тухайн үеийн кино ертөнцөд ч ийм содон үсний засалт тун  ховор байжээ.

  • Леиа гүнжийн энэхүү үс засалтгүйгээр "Оддын дайн" киног төсөөлөх боломжгүй билээ.

  • 2001 оны “The Royal Tenenbaums” кинон дээрх Маргогийн богино боловч буржгар үс нь тухайн үедээ шинэлэг моод болж байсан үсний засалт юм.

  • 2001 оны “Lara Croft: Tomb Raider” кинонд Анжелина Жолигийн бүтээсэн дүрээр одоо хүртэл косплэй хийдэг бол түүний үс засалт тухайн үедээ мөн л шуугиулж байжээ. 

  • “Fifty Shades of Grey” киноны гол дүрийн Аннагийн энгийн үс засалт олон ч эмэгтэйчүүдийн дуртай хэв маяг нь билээ.

  • 2016 оны “Suicide Squad” кинон дээрх Харли Куинны цэнхэр ягаан үс одоо ч гэсэн моодноос гараагүй байгаа билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()