Зөвхөн хар арьстнуудад зориулсан "Ирээдүйн Ваканда" босгож буй хүмүүс

Хар арьстнуудаас бүрдсэн 19 гэр бүл АНУ-ын Жоржиа мужийн Тумсборо-д 40 га газрыг худалдан авч, нийгмийн цөөнхөд ээлтэй, аюулгүй хотыг барихаар ажиллаж байгаа гэнэ. Энэхүү “Эрх чөлөөт Жоржиа” санаачлагыг орон нутгийн бизнесмэн, улс төрийн идэвхтэн Эшли Скотт гаргасан байна.

Зөвхөн хар арьстнуудад зориулсан "Ирээдүйн Ваканда" босгож буй хүмүүс
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

“Амьдралдаа би анх удаа юу хийхээ мэдэхгүй болж ямар ч хүчгүй сул дорой нэгэн мэт болсон. Би хар арьст сэтгэл зүйчтэй хамтран ажилласан бөгөөд бид арьс өнгөөр ялгаварлан үзэх үзлийн хохирогчид болж, дан ганц гудамжны эсэргүүцлээр энэхүү зүйлтэй тэмцэж чадахгүй байгаагаа ойлгосон юм.  Бид үүний эсрэг өөрсдийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй болсон.  Ингээд би өөрийн найз, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Рени Уолтерийн хамтаар анхны алхмаа хийж чадсан” хэмээн Эшли Скотт хэлжээ.

Скотт болон Уолтерс нар хамтран төлөвлөгөө боловсруулж эхэлсэн бөгөөд Скотт: “Бид хар арьст хүмүүс амгалан тайван, эрх чөлөөтэй байх боломжтой газрыг бүтээх гэж оролдсон.  Бид хүчийг нэгтгэж, дэлхий ертөнцийг эерэг зүг рүү өөрчлөхийг хүссэн” гэжээ.

 

“Хотын дарга нь хар арьст Кейша Лэнс Боттомс, цагдаагийн ахлах нь хар арьс Эрик Шилдк байх Атлантад хар арьстай хүмүүст төдийлөн сайхан ханддаггүй болохыг бид мэднэ. Тиймээс улс төрөөс энэ асуултын хариултыг хайх гэдэг утгагүй”.

“Ингээд би хар арьстнуудад зориулсан бүтээн байгуулалтыг заавал барих хэрэгцээ байгаа гэдгийг бүр ихээр ойлгосон. Учир нь хуучин хот, дүүргүүдэд арьс өнгөөр ялгаварлан үзэх үзэл одоог хүртэл арилаагүй байгаа” хэмээн Скотт хэлжээ.

Идэвхтэн гишүүний үүднээс Скотт барилгын үйл ажиллагаа, төлөвлөгөөтэй холбоотой хотын удирдлагын хурал цуглаанд оролцож байсан юм.  “Жоржиад баригдсан Стоункрест хот намайг энэ ажилд ханцуй шамдан ороход түлхэц болсон бөгөөд үүний ачаар би хэрхэн шинэ хот барих, хар хүчийг бүтээх тал дээр тодорхой ойлголттой болсон” гэж Скотт ярьсан байна.

“Ирээдүйн хотыг бүтээхийн тулд зөвшөөрөл хэрэгтэй бөгөөд энэ нь төрийн гарт байгаа. Бид залуу иргэд учир, барилгын үйл явцад төрийн оролцоог татах хэрэгтэй”.

Скоттын хувьд олон тооны эсэргүүцэл, цар тахлын энэхүү үе нь шилдэг хотыг барих хамгийн тохиромжтой цаг үе гэнэ.

“Бид эвдэрхий тогтолцоог засаж, бүх зүйлийг шинээр эхлэх боломжтой. Бид өөрийн гараар ирээдүй хойч үедээ хэрэг болох гайхалтай хотыг байгуулж чадна.  Магадгүй энэ нь ирээдүйд хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалт ч байж болно”.

Скотт болон түүний багийнхан боломжоороо эко орчин бүрдүүлэхээр зэхэж байгаа бөгөөд барилгыг эко материалаар барьж, харин хүнсээ өөрсдийн гараар тарьж ургуулахаар төлөвлөж байгаа юм. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэдний хэлж байгаагаар энэхүү шинэ хотод хар арьстнууд тайван эрх чөлөөтэй, гэртээ байгаа мэт амьдарч чадах гэнэ. Тэд цагдаа нараас айж зугатахгүйгээр амьдарч чадна.

Газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх, эзэмших үйл ажиллагаа дуусаж одоо барилга барих л ажил үлдлээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()