Кеничүүд өөрсдийн үйлдвэрлэсэн шинэ машинаа олон улсын зах зээлд гаргана

2020-09-04, 17:35
5,821

Африкийн Кени улсын засгийн газар өнгөрсөн сард нутгийнхаа "Sagak AutoTech" автомашины үйлдвэртэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн тоогоо нэмэхэд нь дэмжлэг үзүүлэх болсноо зарлажээ. Тус улсын Лайкипиа мужид байдаг "Sagak AutoTech" нь саяхан BJ-50 маркийн хямд төсөр, зардал багатай машин бүтээсэн нь олны анхаарлыг татсан бөгөөд Элон Маск хүртэл нэг ширхгийг худалдан авсан байна.

Кеничүүд өөрсдийн үйлдвэрлэсэн шинэ машинаа олон улсын зах зээлд гаргана
Хаах
Сурталчилгаа

"Лайкипиа мужийн авто үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, орон нутгийн, бүсийн, цаашлаад олон улсын зах зээлд гарахад нь хувь нэмэр болохын тулд засгийн газар хамтран ажиллана" хэмээн Кенийн худалдааны яамны нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна.

"Laikipia BJ-50" машин нь хамгийн ихдээ 70 км/цагийн хурд авах бөгөөд үнийн хувьд 4505 ам.доллар аж.

Түүнчлэн механик хурдны хайрцагтай, ардаа хөтлөгчтэй, хөгжим гэх мэт салоны нэмэлт хэрэгсэлгүй, эх биеийн бүх эд ангийг нь гар аргаар хийжээ.

Уг машин үйлдвэрлэгдэж эхэлсний дараахан "Тесла"-ийн захирал Элон Маск компанийхаа өмнөөс нэгийг худалдан авснаа "Твиттер"-дээ мэдэгджээ.

"Тэд өмнө нь бидний хараад инээж байсан. Одоо өөрсдийг нь хар. Манай инженерүүдийн ур ухаан, авьяас чадвар дэлхийн томчуудад тоогдож эхэлж байна. Тесла дэлхийн хамгийн том авто үйлдвэрлэгч юм бол BJ-50 Африкийн Тесла болно" хэмээн Лайкипиа мужийн захирагч өгүүлсэн байна.

Гэхдээ BJ-50 машины гадаад дизайн хангалтгүй байгааг олон хүмүүс илэрхийлжээ. Саяхан Кенийн хоёр энтрепренер тус машины дизайныг арай дээр болгохын тулд сайн дураараа ажиллах санал тавиад байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()