Арнольд Шварценеггерын шинэ гаанс цахим ертөнцийг шуугиулж байна

Макс хэмээх урлаач залуу нэгэн өвөрмөц модон гаанс бүтээжээ. Тэрбээр жүжигчин Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger)-ын алдарт дүр болох Терминаторыг толгой бүхий гаанс урласан байна.

Арнольд Шварценеггерын шинэ гаанс цахим ертөнцийг шуугиулж байна
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

Гэхдээ Макс өөрийн бүтээлийг нь Терминатор өөрөө олж харна гэдэгт итгээгүй байх. Азаар цахим ертөнцийн ачаар Арнольд тус гаансын талаар мэдэж авчээ.

Макс алдартай хүмүүсийн толгойг дуурайлган гаанс хийдэг аж.

Макс тус гаансыг 7-р сарын 30 буюу Арнольд Шварценеггерын төрсөн өдрөөр худалдаанд гаргасан байна. Хүмүүс тус гаансыг сайнаар хүлээж авсан боловч Макс тийм ч олон хүн бүтээлийг нь олж харна гэж бодоогүй байх.

Гайхалтай нь Шварценеггер өөрийн биеэр Макстай холбоо барьж гаансаа худалдахыг хүссэн байна.

Харин Макс түүнд бүтээлээ бэлэглэхээр шийсэн бөгөөд үүний хариуд Арнольд гаанстай зургаа татуулж дээр нь "Гайхалтай гаанс өгсөнд баярлалаа," хэмээн гарын үсгийн хамт бичээд илгээжээ.

Мөн тэрбээр тэрхүү зургаа reddit хуудсан дээр тавьсан бөгөөд түүнийг нь олон сая хүн харжээ.

Макс энэ туйха өөрийн цахим хуудсандаа "Энэ надад тохиолдсон хамгийн гайхалтай зүйл. Өөрийн шүтэн бишэрч явдаг хүнтэйгээ харилцана гэдэг зүүд шиг байлаа." гэж бичсэн байна.

Энэ явдлын дараа Макст ирэх захиалгын тоо огцом нэмэгдсэн гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()