Цонхоо хаахаа мартаж гарсан оюутан 6 сарын дараа гэртээ иртэл...

2020-09-06, 13:31
54,079

Нэгэн Британи оюутан энэ оны 3-р сард хөл хорио тогтооно гэсэн сургаар оюутны байрнаасаа яаран явжээ. Хэдхэн хоногийн өмнө тэр эргэж ирээд, өрөөндөө ортол итгэмээргүй дүр зураг угтсан байна. Салхивчаа хаахаа мартсан байсны улмаас тагтаанууд гэр дотор нь "найрлаж", тэр ч байтугай үүрээ засан өндөглөсөн байжээ.

Цонхоо хаахаа мартаж гарсан оюутан 6 сарын дараа гэртээ иртэл...
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

20 настай оюутан Олуэйжорже Жонсон нь Ноттингэмийн их сургуулийн дотуур байранд амьдардаг бөгөөд коронавирусын карантин эхлэхээс хэд хоногийн өмнө байрнаасаа явсан аж. Харин өнгөрсөн долоо хоногт өрөөн дотор нь хачирхалтай чимээ гараад байна гэсэн зурвас дотуур байрны удирдлагаас түүнд ирсэн тул Лондон руу буцаж очихоор болжээ.

Тэрээр хаалгаа онгойлгоод харсан зүйлдээ бараг л итгээгүй байна. Онгорхой орхисон цонхоор нь тагтаанууд орж өрөөг нь аймшигтай сүйтгэсэн байжээ. Тэрээр өрөөн дотроосоо өндөгнүүд, тэр ч байтугай амьд дэгдээхий олсон байна.

Бүхий л эд хогшил нь шувууны сангас, өд сөдөөр бүрхэгдсэн байв. Хувцас хунар, хувийн эд зүйлс нь цэвэрлээд ч нэмэргүй болсон тул шинийг авахаас өөр аргагүй болжээ.

Одооноос эхлээд дахиж хэзээ ч цонхоо онгорхой орхихгүй болохоо тэрээр тангарагласан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()