10 мянган долларын цалин авдаг Шинэ Зеландын "албан ёсны" шидтэн

Шинэ Зеланд бол дэлхийн хамгийн нууцлаг орнуудын нэг тул “Бөгжний эзэн” киноны зураг авалтыг энэхүү улсад тогтмол хийсэн нь аргагүй. Нэг хүнд ноогдох шидтэний тоо тодорхойгүй ч Шинэ Зеландад бодит шидтэн амьдардаг гэнэ шүү. Энэ бол наргиа биш юм.

10 мянган долларын цалин авдаг Шинэ Зеландын "албан ёсны" шидтэн
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Крайстчерч хотын иргэн 87 настай Иэн Брекенбүри Ченнел 20 жилийн турш шидтэнгээр ажиллаж байгаа бөгөөд түүний статусыг улсаас албан ёсоор баталсан байна. Өмнө нь тэрээр коллежийн багш байсан ч өөрийн сонирхолдоо хөтлөгдөж ажлын байраа орхихоос өөр аргагүй болжээ.

Ченнелийн хувийн амьдрал нь ч таатай байгаагүй бөгөөд үргэлж хачирхалтай үзүүлбэрийг үзүүлж байдаг нөхрөөсөө залхсан эхнэр нь түүнийг орхиж явсан байна.  Ээлжит азгүйтлийнхээ дараа Иэн өөрийгөө буруу зүйл хийж байна хэмээн ойлгож, эцэст нь шидтэн болохоор шийджээ.

Шидтэн болох тийм ч хэцүү байсангүй. Тэрээр шидтэнгийн малгай, цув гэх мэт шаардлагатай зүйлсийг олж, сахлаа урт ургуулаад Крайстчерчийн гудамжаар явах болсон гэнэ. Анх Иэнийг мэдээж хүмүүс галзуу, солиорсон нэгэн мэтээр хүлээж авч байсан ч олны өмнө үзүүлбэр үзүүлж, ярьж эхлэхэд түүнийг шидтэн, фиолософич болохыг тэд ойлгожээ.

Хотод Ченнелийн бодит нэрийг мэдэх хүн цөөн бөгөөд бүгд түүнийг Шидтэн гэж нэрлэдэг. 1982 онд шидтэнийг “амьд урлагийн бүтээл”, “хотын дурсгалт хүн” хэмээн тодорхойлсон байна. Энэ бол Ченнелийн хувьд том амжилт байсан аж. Үүнээс гадна тэрээр 1988 оны ган гачигийн үеэр ид шидийн тусламжтайгаар бороо оруулж олны хайр хүндэтгэлийг илүү хүлээжээ. Энэ үед үл итгэгчид хүртэл Шидтэнгийн хүчинд итгэсэн юм.

Ерөнхий сайдын гарын үсгээр хүлээн зөвшөөрөгдсөн ид шидтэний бичиг баримт.

1990-ээд оны эхэн үед Иэн Ченнелд Шинэ Зеланд, Антарктид болон бусад ойролцоох орны албан ёсны шидтэн болох хүсэлт ирсэн байна. Мэдээж, тэр зөвшөөрсөн бөгөөд түүхэнд дэлхийн хамгийн анхны төлбөртэй шидтэн болсон аж.

Шидтэн төдийлөн их орлоготой биш. Тэрээр жилд 16 мянган шинэ зеланд доллар буюу 10 мянган америк долларын цалинтай ажилладаг. Энэ нь түүний хувьд хангалттай. Тэр өмнө нь 15 жилийн турш шидтэнгийн ажлаа үнэ төлбөргүй хийдэг байсан билээ. Шидтэнгийн үүрэгт жуулчидтай уулзах, төрөл бүрийн арга хэмжээнд оролцох зэрэг багтдаг.  

Гэвч шидтэнгүүд хүртэл хөгширдөг бөгөөд Иэн өөрийнхөө орны хүнийг бэлдэж амжсан байна. Ирээдүйн Шинэ Зеландын шидтэн нь 39 настай дуу хөгжмийн багш Ари Фриман юм. Түүний сахал нь Иэнийхээс ч өтгөн гэнэ. Иэн ч Аритай ойролцоо настай байхдаа шидтэнгийн ажлын гараагаа эхлүүлж байжээ.

Тэд үнэхээр шидтэн мэт харагдахгүй байна гэж үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()