Ван Гогийн эмсийн хүрээлэн орсон тухайгаа бичсэн захидлыг дуудлага худалдаагаар заржээ

Түүхэн дэх хамгийн агуу зураачдын нэг Винсент Ван Гог болон Пол Гоген нарын эмсийн хүрээнгээр үйчлүүлсэн талаараа бичсэн дэлгэрэнгүй тэмдэглэл нь дуудлага худалдааны үеэр 210 000 евро буюу  236 632 доллараар зарагдсан байна. Энгийн нэгэн хүүрнэн өгүүлсэн захидал ийм өндөр үнэд хүрнэ гэхээр тэд үнэхээр алдартай байсан нь тодорхой. 

Ван Гогийн эмсийн хүрээлэн орсон тухайгаа бичсэн захидлыг дуудлага худалдаагаар заржээ
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Зураачид уг захидлыг Эмиль Бернар хэмээх найздаа 1888 онд бичсэн аж. Захидалдаа тэд Провансд байрлах Арль хотынхоо амьдралын талаар дэлгэрэнгүй бичжээ.

Тэдний захидалд эмсийн хүрээлэнгийн амьдралын талаар төдийгүй урлаг, уран сайхан, байгалийн гоо үзэсгэлэнгийн талаар ч байсан юм. 

Арль хотод зураач залуус хамт ажиллаж байсан ч хэсэг хугацааны дараа муудалцаж, Гоген Ван Гогийг орхиж явсан байна.

Уг үнэтэй захидлыг 1888 оны 11-р сарын 1-2-ны хооронд бичсэн бөгөөд энэ нь Ван Гог өөрийнхөө зүүн чихний хэсгийг тайрахаас хэдэн долоо хоногийн өмнө болсон явдал аж.  Харин 1890 онд зураач амиа хорлосон юм.

Амстердам дахь Ван Гогийн музейд захидлыг энэ жил үзмэр болгож тавих юм байна. Учир нь энэ бол Ван Гогийн гараар бичигдсэн цор ганц зурвас, баримт юм.  Музейн хувьд энэ бол гайхалтай олдвор аж. 

“Бид Винсент Ван Гогийн санд маш их баярлаж байна. Музейн үзмэрүүдийнхээ тоог энэхүү алдартай захидлаар нэмэгдүүлж байгаадаа баяртай байна” хэмээн музейн захирал Эмили Горденкер хэлжээ.

Захидалд юуны талаар өгүүлж байна вэ?

Зураачид эхний ээлжинд Арль дахь өөрийн амьдралын талаар өгүүлэх бөгөөд тэд “Шар байшин”-д студи түрээслэж байсан гэнэ. Энэхүү шар байшин нь Ван Гогийн зурсан нэгэн зурагт буусан байдаг.

“Харин энэ чиний сонирхлыг татах болов уу. Бид хэд хэдэн удаа эмсийн хүрээлэнгээр үйлчүүлсэн бөгөөд ажлаа хийхийн тулд бид энэхүү газар тогтмол орох бололтой” хэмээн Ван Гог өөрийн 4 хуудас захидалд бичсэн байна. "Одоо Гоген тэр хүрээлэнгийн зураг дээр ажиллаж байгаа бөгөөд энэ гайхайлтай бүтээл болно гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн бичжээ.

Үүнээс гадна “Би яагаад хүний зураг зурдаггүй гэдгээ ойлгодоггүй ч тун удахгүй эмсийн хүрээлэнгийн талаар зурж эхлэх болов уу" хэмээн Ван Гог бичжээ.

Хэдийгээр тэд энэхүү захидлаа найздаа зориулж бичсэн ч энэ бол Ван Гог болон Гоген нарын хамтын уран бүтээлийн талаар сэтгэгдлээ хуваалцсан харилцан яриа байсан юм. Ван Гог нь Гогенийг “зэрлэг амьтны зөн совинтой гайхалтай бүтээлч” хэмээн нэрлэдэг.  

“Гогентой хамт байхад цус болон секс нь сэтгэл хөдлөлөөс илүү болдог. Гэхдээ чи надаас илүү түүнтэй цаг хугацааг өнгөрүүлсэн.  Би зүгээр л анхны сэтгэгдлээ чамтай хуваалцахыг хүссэн юм” хэмээн зураач хэлсэн байна.

Ван Гог өөрийн "өмнөдийн студи"-ийг нээж бусад зураачидтай хамтран ажиллахын тулд Парисаас Арлийг зорьсон болно.  Гоген Ван Гогийн саналыг хүлээж авсан хэдий ч үүнд Ван Гогийн зурагны худалдааг эрхэлдэг ахынхан санхүүгийн амлалт ч нөлөөлсөн аж.

Тэд хамтдаа 1988 оны намар хүртэл буюу 63 хоног буюу Ван Гогийг чихээ тайрах хүртэл хамт ажилласан байна. Ингээд Гоген Парисыг зорьсон аж.

Зураачдын захидал болон бусад 39 баримт Амстердам дахь Ван Гогийн музейд 10 сарын 9-өөс тавигдах гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()