Бидний өдөр тутам хийдэг "тэнэг" зүйлс

Хүний тархи ямар нэгэн зүйлийг хийж сурсан цагаасаа эхлэж ихэнхидээ тухайн зарчмаа баримталсаар л ирдэг. Зарим тохиолдолд бид аав ээж, өвөө эмээгийнхээ мухар сүсгийг дагаж, энэхүү хачирхалтай зүйлсийг амьдралынхаа хэвшил болгох тохиолдол ч гардаг.  Харин зарим зуршлыг бид орчин үеийн загварын чиг хандлага, нийгмийн чиг хандлагыг ажигласнаар бий болгодог билээ. Ингээд бидний өдөр тутам хийдэг утгагүй зүйлстэй танилцацгаая.

Бидний өдөр тутам хийдэг "тэнэг" зүйлс
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Худал: "Хуурай массажны сам нь целлюлит арилгана"

Охид бүсгүйчүүд маань бие галбиртаа маш ихээр анхаарал хандуулдаг гэдгийг бид мэднэ. Тиймээс ч төгс галбирлаг сайхан харагдахыг хүссэн бүсгүйчүүд төрөл бүрийн аргыг ашигладаг. Тэдгээрийн нэг нь торго мэт зөөлөн арьстай болгож, целлюлит арилгах үйлчилгээтэй хуурай массажны сам ашиглах явдал  юм. Үнэндээ хуурай массажны сам нь целлюлит арилгахгүй харин үхжсэн арьсыг л гуужуулах үүрэгтэй. Гэхдээ өдөр тутам хэрэглэх нь арьсыг гэмтээж, хуурай болгодог байна.  Ийнхүү хуурай массажны сам хэрэглэхийн оронд энгийн массаж хийх нь илүү тохиромжтой.

Худал: "Хуурай массажны сам нь целлюлит арилгана"

2 Бэлтгэл хийхийн өмнө сунгалт хийх

Статик болон динамик гэсэн 2 төрлийн сунгалт байдаг гэдгийг дурдах нь зүйтэй. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад статик сунгалтыг идэвхитэй бэлтгэлийн өмнө хийх хэрэггүй болох нь тогтоогдсон байна.  Энэ нь бэлтгэл хийх үеийн гэмтлийг буруулж чадахгүйгээс (уян хатан байдлаас үл хамаарна) гадна булчинг сулруулж, дасгалын үр дүнг муутгадаг аж.

Бэлтгэл хийхийн өмнө сунгалт хийх

3 Худал: "Усыг 2 удаа буцалгаж болохгүй"

Усыг хоёр удаа буцалгахад ус хүндэрч, хавдар үүсгэх бодис ялгаруулахаас гадна арьсны хөгшрөлтөнд сөргөөр нөлөөлдөг гэх ойлголт бий. Гэвч эрдэмтдийн хийсэн сүүлийн үеийн судалгаанаас харахад энэ нь худал зүйл болох нь тогтоогдсон байна. Ус өөрөө дейтер, фторид, давс гэх мэт элементүүдийг агуулдаг бөгөөд энэ нь маш бага хэмжээтэй байдаг учир хүний эрүүл мэндэд хор учруулж чадахааргүй байдаг гэнэ.  Үүнээс гадна усыг дахин буцалгасантай ямар ч холбоогүй. Хамгийн  гол анхаарал хандуулах ёстой зүйл бол ус буцалгагч дээр тогтож буй өнгөр бөгөөд үүнийг тогтмол цэвэрлэх хэрэгтэй.  Мөн усыг цэвэршүүлж хэрэглэхэд гэмгүй.

Худал: "Усыг 2 удаа буцалгаж болохгүй"

4 Сүлжээ оруулахын тулд утсаа дээш өргөх

Сүлжээ муу байх үед бид ихэнхидээ автоматаар утсаа дээш өргөдөг. Гэхдээ энэ үр дүнтэй гэж үү? Сүүлийн үед  сүлжээ дээр доор байхаас үл хамаарч орон даяар жигд тархсан байдаг. Харин сүлжээ муу байх нь таны байрлаж буй газрын хол ойроос хамаарна. Тиймээс байрнаасаа холдохгүйгээр утсаа дээш өргөх нь утгагүй. Харин байгаа газраасаа 2-3 метрийн зайд холдох нь илүү үр дүнтэй байх болно.

Сүлжээ оруулахын тулд утсаа дээш өргөх

5 Худал: "Хоол идсэний дараа усанд орох, сэлж болохгүй"

Эрт дээр үеэс эхлэж хоол идсэний дараа хамгийн багадаа 30 минут хүлээсний дараа усанд орох, сэлэх боломжтой гэх ойлголт бидний дунд тархсаар ирсэн. Энэ нь хоол идсэний дараа цусан хангамж хоол боловсруулах тал дээр илүү анхаарал хандуулснаар гар, хөл болон уушгинд хангалттай хүрч чаддаггүйтэй холбоотой. Гэтэл үнэн хэрэгтээ хүний биед хэт их идэлтийг ч төвөггүйхэн шийдэх боломжтой хангалттай хэмжээний цусан хангамж бий.  Гэхдээ хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэх нь ходоод гэдсэнд сөрөг үр нөлөөтэй гэдгийг санаарай.

Худал: "Хоол идсэний дараа усанд орох, сэлж болохгүй"

6 Худал: "Сарын тэмдэг ирсэн үед усанд орж болохгүй"

Ихэнхидээ бүсгүйчүүд сарын тэмдэг ирсэн үед хэт их цус алдалтаас айж, усанд орохоос татгалздаг. Гэтэл үнэн хэрэгтээ сарын тэмдэг ирсэн үед усанд орох нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болох нь батлагдаагүй бөгөөд харин ч булчин суллаж, өвдөлтийг намдаадаг.  Цор ганц анхаарал хандуулах ёстой зүйл нь ариун цэвэр бөгөөд усанд орохын өмнө ваннаа маш сайн угаах хэрэгтэй.

Худал: "Сарын тэмдэг ирсэн үед усанд орж болохгүй"

7 Үрчлээний эсрэг нүдний гелин маск хэрэглэх

Нүдний гелин маск нь нүдний хөх тойрог, хаванг буулгах үүрэгтэй. Харин үрчлээ арилгах тал дээр үр дүнгүй байх болно. Учир нь гелин масканд агуулагдах бодисууд хэтэрхий том хэмжээтэй учир арьсанд нэвтэрч, шаардлагатай нөлөөг үзүүлдэггүй байна.  Тиймээс ч маш жижиг ширхэгтэй гелин маск гарсан ч гоо сайханчид энэхүү үр дүн хэдий хугацааны туршид үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байгаа гэнэ.

Үрчлээний эсрэг нүдний гелин маск хэрэглэх

8 Худал: "Хоол идэж байх үед шингэн зүйл ууж болохгүй"

Хоол идэж байх үедээ шингэн зүйл уух нь ходоодны хүчлийг шингэлэж, хоол боловсруулах үйл ажиллагаанд саад учруулдаг гэх ойлголт бий. Гэтэл үүнийг худал болохыг батлах хэд хэдэн дүгнэлт байдаг гэнэ.  Нэгдүгээрт, шингэн зүйл маш амархан шингэдэг. Хоёрдугаарт, хоолны хэмжээнээс хамаарч ходоодны хүчил тогтмол ялгардаг. Ерөнхийдөө ходоод шингэнтэй байх нь хоол боловсруулах замд огтхон ч нөлөөлөхгүй.

Худал: "Хоол идэж байх үед шингэн зүйл ууж болохгүй"

9 Тахианы махыг хэрэглэхийн өмнө угаах

Үнэн хэрэгтээ тахианы махыг хэрэглэхийн өмнө угаах нь сайн гэхээсээ илүү сөрөг талтай байдаг.  Судалгаанаас харахад тахиаг угааж байх явцдаа бид гал тогоогоор тахиан дээрх бактери болох сальмонелл, кампило зэргийг тараадаг байна. Эдгээр нянгууд усаар угаах үед устдаггүй.  Ингээд бидний нүдэнд үл харагдах замаар тэд гарын алчуур, цэвэр аяга, хоол хүнсэн дээр  наалдаж, эрүүл мэндэд сөрөг үр дагаварыг авчрах магадлалтай.  Тиймээс хэрвээ тахианы махан дээр нүдэнд харагдах бохирдол байхгүй бол угаах хэрэггүй бөгөөд буцалгах , болгох явцууд нянгууд өөрсдөө устах болно.

Тахианы махыг хэрэглэхийн өмнө угаах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()